За сайн байцгаана уу?
Өмнө нь орж байсан олон зүйлийг уншлаа. Хараад байхаар дандаа л хэцүү байна зовлонтой байна, хардаад байна хардуулаад байна болохгүй байна бүтэхгүй байна гэх юм. Харин би энэнээс өөр зүйл бичих гэсэн юм. Энэ юу вэ? Гэвэл би аз жаргалтай өөрийн амьдралыг бичих гэсэн юм. Би одоо 24-тэй, орчуулагч хийдэг. Архи тамхи хэрэглэдэггүй. Надад амьдрал сайхан л байна. Амьдрал сайхан байна гэхээр хүмүүс автоматаар мөнгө ихтэй юм байна гэж бодох байх … ??? Би нээх баян биш ээ. Энгийн дундаж амьдралтай. миний хэлээд байгаа аз жаргалтай амьдарч байна гэдэг нь би жинхэнэ хайртайгаа учирсан болохоор л тэр. Тэр маань надаас 4 дүү хөөрхөн сайхан сэтгэлтэй. Бид бие биедээ маш их хайртай. Бид хоёр бие биенээ хайрлаад сайхан л амьдарч байна. Бид ямар ч зүйл гарсан бие биетэйгээ зөвлөөд асуудлыг шийддэг. Бас хамтдаа бүхнийг хийдэг. Бид хоёрыг хүмүүс хараад аз жаргалтай хосууд шүү гэдэг үгийг зөндөө л сонссон. Үүгээр дамжуулаад би та бүхэнд хэдэн зүйл хэлчих үү?
Хэрвээ та хэн нэгэн хүний хайрлах гэж байгаа бол эхлээд сайн бодоорой.
Юу гэхээр сүүлийн үед бусад залуусыг хараад байхаар хайр, шохоорхол, дотно байдал, сексийн ялгааг сайн ойлгохгүй байгаа юм шиг ээ. Тэгээд юу юугаа мэдэхгүй нэг хүнийг хайрлаад байна гэж бодож явж явж байснаа дараа жинхэнэ өөрийнх нь хүссэн зүйл нь байхгүй болчихоор нөгөө хүнээ үзэн ядаад эсвэл салаад зовоогоод байгаа юм шиг …
За тэгэхээр энэ дөрвөн зүйлийг тайлбарлаж өгье.
1. Дотно байдал
– Энэ бол эсрэг талын хүнтэйгээ энгийн найз гэсэн харилцаанаас жоохон давсан харилцаа. Гэхдээ секс гэж битгий бодоорой. Энэ харилцаа нь бие бие хайрлах эхлэл болдог. Та нөгөө хүнээсээ хайрлах бус зөвхөн дотно байдлыг хүсэж байна уу? Юу хүсэж байгааг сайн мэдэх хэрэгтэй. Дотно харилцаа бол өөрийн хүнд хэцүү зовлонгоо гарган хуваалцах зүйл ш дээ.
2. Хайр
– Энэ талаар хэнээр ч хэлүүлгүй би мэднэ гэж олон хүн хэлдэг. Гэхдээ та хэн нэгнийг хайрлаад хэсэг хугацаа өнгөртөл миний хайр хөрчихлөө гэж бодогдох үе гарч ирж байсан уу? Тэгвэл танд би нэг зүйл хэлье. Та үнэн хэрэгтээ тэр нэгнийг хайрлана гэж шийдвэр гаргаагүй байсан байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэр нөгөө хүнээсээ зүгээр л дотно харилцаа, секс, шохоорхол л хүсэж байсан.
Хэрвээ та эхнээсээ нөгөө хүнээ хайрлах шийдвэр гаргасан байсан бол таны хайр хөрнө гэж үү? Аайр бол гайхамшиг. Хайр бусдыг алдаа дутагдалыг бүгдийг нь халхалдаг. Хэрвээ та нөгөө хүнийхээ жоохон буруу хийсэн зүйлээс болоод уурлаад байвал та түүнийгээ хайрлах шийдвэрийг дахин гаргаасай гэж хүсэж байна.
Хайр бол нь хариуцлага юм.
3. Шохоорхол
– Хэсэгхэн хугацааны хүчтэй сэтгэл татагдал. шохоорхолыг хайртай андуураад та тухайн хүнтэй суусан бол таны амьдрал удаан үргэлжлэхгүй байх гэж бодож байна. бас бөөн асуудал үүснэ гээч ..
4. Секс
– Энэ бол хамгийн эрхэм нандин зүйл. зарим хүмүүс үүнийг ажил хэрэг эсвэл мөрий болгон хувиргадаг. Бас зүгээр л зугаа болгодог. гэхдээ байна ш дээ. Секс ямар үед хамгийн амттай гээч. Хайрлаад хайртай хүнтэйгээ хийх үед …
Хэрвээ та олон хүнтэй секс хийх нь сайн эсвэл би олон хүнтэй унтсан би бол лаг гэж бодож байвал танд хандаад нэг зүйл хэлэхэд та бол шалиг заваан хүн байна.
Эдгээр зүйлийг өгүүлж байгаа нь ямар учиртай вэ? гэхээр хэрвээ та хэн нэгнийг хайрлах гэж байгаа бол эхлээд сайн бод бас зөвлөгөө өгч чадахаар ухаалаг хүмүүсээс зөвлөгөө ав. Тэгж байгаад хайрлах шийдвэрээ гаргаарай.
Хайр бол шийдвэр мөн хариуцлага шүү.
За танд амжилт хүсье.
Та зөв шийдвэр гаргаарай. Энэ сайт дээр зовлон зүдгүүрээс илүү аз жаргалын өгүүллэг байгаасай гэж хүсэж байна.
Олон залуус шийдвэрээ зөв гаргана гэж итгэж байна.
cekc.mn дээр ирсэн захидал
11 Comments
баярлалаа … сайхан нийтлэл байна.
харин энэ дээр хараал хэлээд байдаг хүмүүс амьдрал дээр ямар хүмүүс байдаг бол оо ккк харах юмсан … ккк аягүй бол арчаагаа алдсан хүний өөдөөс өөрийнхөө үзэл бодлыг хэлж чаддаггүй аргаа барсан юмнууд байдаг болов уу ккк
тийм шүүү баярлалаа маш их
баярлала, нээрээ ч уxаараx шиг……..биэ биэдээ урам xайрлаж дэмжиж байя залуусаа.. зарим нэг н ялангуя дээд талийн ноxор болиосой доо оорийгоо доромжлоод байгаагаа мэдэж бну тэнэгээ!!!
за за шаа пиздак аааа энүүнийг мэдэхгүй байсан бол амьдраад яадийн лаларааа
та 2 одоохондоо жаахан бна одоо бол угаасаа зүү орох зайгүй бдаг үå амüдрал баÿëàã ãýäýãäýý òýð óòãààðàà àìüäðàëûí ÿâöàä òààæ òààâàðëàøã¿é îëîí ç¿éë èõ ãàð÷ èðäýã þì. Ãýõäýý ÷èíèé ýíý çºâ ñàíààã áè ìàø èõ ñàéøààæ áíà.
bayarlla bi ch bas tgj bodojiino.
tiim shuu amidral algatai tsoogtoi shuu uhaantai uuriin bodoltoi baitsgaaya
ceKC.MN-g ih unshdag. ene hunii helsenchlen asuudluud l bgaad bdg. uur talaas harj bichij shine sedev neej bgaad bayartai baina,
mash ih taalagdlaa ta 2-t az jargal husii
Сайхан бичжээ
Баярлалаа
dajgui zubluguu bna. ta 2t az jargal husie.