Хэт таргалах нь сексэд нөлөөлөх нь бий. Мэдээж хэт таргалаад ирэхээр шуумагных нь хавьцаа өөх хуримтлагдаад бэлэг эрхтэн шигдэж ордог. Эрчүүд үүнд их санаа зовдог л доо. Миний эрхтэн ширгээд алга болчихлоо гэж. Эхнээсээ л байсан булчинлаг эрхтэн чинь турах, таргалахад дагаад том жижиг болоод байдаггүй юм гэдгийг л ойлгох.
Хүмүүсийн дунд насны зөрүүтэй хүнтэй сексдэхэд сөрөг талтай гэлцдэг. Энэ хэр үнэний ортой вэ?
Энэ бас л хар яриа. Хөгшин хүнтэй унтаад хамаг энергиэ өгөөд хорчийно, залуу хүнтэй унтлаа гээд нэг их сайхан энерги аваад бодисын солилцоо нь сайжраад, царай зүс залуужина гэсэн ойлголт байхгүй. Байгалийн жамыг өөрчлөж болохгүй шүү дээ. За яахав залуу хүнтэй суулаа гэхэд бэлгийн зохицол нэг хэсэгтээ боломжтой яваад байна.
Жишээ нь 20 насны зөрүүтэй хүмүүсийн хувьд 60 хүртлээ бэлгийн харьцаанд орж болох ч түүнээс дээш бол эвгүй л дээ. Бараг л чадахгүй болов уу. Энэ бол насны зохицол. Настай хүүхэнтэй явлаа гэээд хөгшрөх нь бас юу л бол. Тэгээд ч эрчүүд өөрөөсөө эгчмэд бүсгүйчүүдийг өөр нүдээр харах нь ховор шүү дээ.