Би нэг найзтай байсан юм. Тэр найзтайгаа л бүх зүйлийн тухай ярьдаг байлаа. Гэр бүл л болсон хойно нөхөртөйгөө муудалцсан тухайгаа, сэтгэлдээ хадгалдаг уулзаж ч үзээгүй тэр нэг залуугийн тухай, тэгээд хадмууд энэ тэр гээд эмэгтэй хүний ярьдаг нарийн нандин нууцаа бүгдийг л түүнд хэлдэг байсан. Бүр сексийн харьцаагаа, барагтай бол тавьж чаддаггүй гэх мэт бүх л зүйлээ ярьсаан. Гэтэл саяхан түүнийг сонин зан гаргаад байхаар нь хэрэлдээд орхив. Тэгсэн чинь Чамайг би мэднэ, чи ёстой харнаа намайг яахыг гээд л баахан хараалаа. Би ч бүр шоконд ороод ямар аймаар юм бэ дэ гэж бодоод өнгөрлөө.
Тэгтэл тэр манай нөхөр рүү утсаар яриад түүнтэй ярьж байсан миний бүх нууцыг бүүр дотроо нууж явсан хайрыг минь хүртэл хэлээд түүний тухай, бас миний ярьж байсан нөхрийн тухай сексийн үеийн зүйлийг, хадмын тухай бүх л яриаг хэлчихсэн байна. Үнэхээр аймаар бодохоос ч итгэмээргүй, би тэр найзыгаа арай ч надад ингэж хандана гэж төсөөлсөнгүй явжээ. Мэдээж нөхөр маань надад салах санал тавилаа. Өөр хүнийг хайрлаж байсан, тэгээд ч чи ханадаггүй байсан гээ биз дээ, чамаар би одоо яах юм, миний эцэг эхийг намайг муу хэлж ярина гэж үнэхээр бодсонгүй гээд яваад өгсөн. Надад үнэхээр хэцүү байна.
Хүүхнүүд бид чинь эмэгтэй найз нартайгаа юу эсийг ярьж суудаг билээ дээ. Манай хадмууд их сонин дээрэлхүү хүмүүс байдаг юм. Тэр тухайгаа л хэлж байсан чинь миний хэлсэн дээр бүүр нэмээд хачирлаад ёсон бусаар нь ярьсан байна лээ. Арай ч дээ гэж бодож сууна. Тэр ч бас өөр хүнтэй явдаг, бас надаас илүү янз бүрийн юм ярьдаг байсан. Гэхдээ би хэзээ ч түүн шиг нэг хэрэлдэнгүүтээ нөхөрт нь очиж хэлэхгүй, цаашдаа ч юм дуугарахгүй. Ийм л хэцүү байдалд орчихоод яахаа мэдэхгүй сууж байна даа. Найз гэдэг чинь дайсан л байдаг юм байна. Одоо ёстой хэндээ ч зовлонгоо тоочих вэ дээ. Бас нэг найздаа хэлнэ, тэр эргээд л миний нуруу руу хутга далайх биз. Эмэгтэйчүүд минь хамаагүй нууцаа нээж ярих хэрэггүй юм байна шүү.
Би нөхөртөө юу ч хэлж чадсангүй явуулчихлаа. Гэхдээ тэр минь ухаантай хүн болохоор намайг ойлгож уучлах байх гэж найдаж байгаа. Би ч тэр залуутай уулзаж учирч ор дэр болоогүй болохоор ойлгох байлгүй л гэж бодож сууна. Хэн нэгэнд сэтгэлийн жолоогоо алдах явдал хүн бүрт л байдаг биздээ. Тэглээ гээд би түүнтэй уулзаж л үзээгүй шүү дээ. Хэрвээ уулзсан бол тэр хэлээд бүүр намайг хүнд байдалд оруулах байсан нь тодорхой. Энэ байр маань минийх л дээ. Би аав ээж, өөрийнхөө цуглуулж байсан мөнгөөр авсан юм. Тэгээд нөхөр маань яваад 5 хонолоо. Над руу, хүүхэд рүүгээ ч ярихгүй байна. Би ч залгасангүй ээ. Залгалаа гээд яг яаж юу гэж ярихаа мэдэхгүй сууна.
12 Comments
Chi odoo t1 bhaa vnen bsan ch hudlaa geed gvrii herewee bi helseen gj hvleeewel nuhurt chine bainga bodogdood bnga naad asuudal chine suhugdunuduuuu
үгүй гээд тас гүрий, 10, 20 жилийн өмнөх явдал гэж итгүүл нтр гэж зөвлөх юм. Таарсан таар шуудайны зөвөлгөө болдоо…Бурууг өөрөөсөө гэдэг шүү дээ. Уучлал гуйж амьдралаа аварч чадахгүй бол урагшгүй хэдэн найз нар, бардам зантайгаа насыг үдэж дээ
teneg l bndaa. hun amitand itgej hamag yumaa ysrih yamar ch hereggui bdiimshdee. chi munguu setgrlzuichtei uulzaj bgaa bol uur hereg. naiz naiz geed buh amidralaa toochood bdagiig bi l huwidaa er demjihgui. hund chini huwiin oron zai, huwiin nuuts, 1 tusgai ertunts gj bshdee. ter une tsenetei zuiliihee hiliig dawtsan bn. darwaisan huuhnuud nz bdgui l bgui yu
Баригдах ч муухай шүү. Нүүр улайгаад уйлахаас өөр зүйл хийж чадахгүй л болдог. Юу гэж хэлж гэртээ ирэхийг нь хүлээх л болждээ. Ямар мэдээлэл өөрт нь ирснээс их л шалтгааландаа. Ирэхэд нь юу ярихыг нь сайн сонсоод ухаалаг хариулаарай. Нэгэнт л найз чинь чиний дотроо хэлж чадахгүй байсан бүх асуудлыг хэлсэн л бол нэг нэгэндээ асуудлуудаа дэлгэрэнгүй тайван ярилцах л үлдэждээ.
Найздаа юмаа ярьж бно гэхдээ чи нөхөр хадамаа муулна гэдэг чинь чиний буруу,далдуур тэгэж явах жинхэнэ муу санаатай хүн гэж боддог.Нүүрэн дээр нь хэлдэг байж бгаад найздаа зовлонгоо тоочдог байсан бол өөр шүү.Тиймээс би ч гэсэн уучлахгүй байсан.Найзын хувьд мэдээж итгэл алдсан өөдгүй амьтан гэхдээ бас учир бнаа чиний хүн муулалт залхаасан байж магадгүй.
nasand hursen hun baij unen teneg baina. Er ni mongolchuud naizdaa ger buliinheneesee iluu itgej hamag yumaa yaridag. mash buruu… naizlahad naiziin torgon hil gej baih yostoi.
За сүртэй юм. Чамд амьдрал байна ш дээ. Тэр найзынхаа нөхөрт нь бас л хэлэхгүй юү? яадгийн. Зүгээр амьдрал үргэлж сайхнаараа.
hu. Het bardam ihemseg chadaltai bhaar urgeed neg sul doroi tevcheertei bjiij neg um naaduul chin noed haad shig bjiih durtai. Bi odoo 31tei 26 tai zaluutai uulzahu yaahu gaihaal suuj bn. Ene zaluu maani aliin tom ih holiin bodoltoi zaluu bii. Bi bol joohon daichin sergelen mayagiin huuhen gehdee yag humuus dund hor nairuulj avch chaddag hun bol bish um bnle tiiimees nmg hundeldegui hun muutai gedeg yag dotnii ger buldee yugaa ch hairlahgui tsatsdag. Bi odoo huuhedtei bolohu yaahu geed esvel careeraa huuj ajillahu yaahu gaihaad suuj bn aa. Yaamaar ch um dee. Tuslaach zuvulguu uguich humuusee bi dajgui bolovsroltoi ar ger ch gsn davgui getel odoo yaag setgeldee hursen huntgee suuj chadkui tegd l oroitloo bas huuuhed oroitloo amidral oroitloo golj shilj yavsanii gai bas ueiin zaluus bugd 90 luu onii ohid luu harj yavaad hestuu umaa yaaval deer ve
myy archaagui em, huviin, ger buliin buh asuudlaa uur emd yariad yawahaar chin hen chamd itgeh yum be, chi er emiin hariltsaagaa hurtel yarisan bhad uu, chi er nuhurtuu itgeh uostoi btal ner turiig ni gutaaj yawahad hen chamd dahin itgeh ve, xoxi chin chi, ter zaluug taiwan tawuul, etseg ehiin munguur awsan bairaa tewreed untahgui yu chi, myy em chin huuhdeer shaltaglahnee
iim l nz bhgui yum shuu.
Biyee barih chadvargui nz bsan bololtoi. ter uyeiin uur buhimdalaar buhniig shiidej dee. odoo bodvol tolgoigoo shaaj suugaa blgui
Ikh taagui zuil boljee.odoo negent bolood ongorson zuil bolhoor ger buldeel sanaa tavi. Nohort n medeeej maaash tom setgeliin hund tsohilt bson n medeej. Tr hemjeegeer ikh stresstei bga.eregteichuud emegteichuud bid nar shg setgelee ongoitol hen negend iim aihtar asuudlaa helj chadku setgeldeee l bodood ulam stressddeg. Iim ued ene asuudliig ooroo gantsaara shiidverlehiin tuld “orchlngoos” niigmees ooriigo tusgaarlaj duuga huraagad tanias tur hondiirch bga bh. Ene ued ta huleetstei bj, olon yum yarilguigeer ooroo setgelee tand neetel n huleesen n zuer bh. Uggui ?????❣♥️ Iimerhuu emoji, shrek n puss in boots muurnii ngo hoorhon hartstai zurgiig yavuuldag ch yumuu ,….. Za mdkue tgd oor engiin uuchlalt guij bgaga, hairtaigaa ilerhiileh engiin egduutei zuil yavuulj boloh yum gj bodloo
Busgui chamd gej helehed , bolson yavdal hetsuu gehdee tom surgamj avlaa ..
Helsneer chin , nuhur chin uujuu uhaantai hun bol , uur ni garahaaraa hureed ireh l baih
Ter uyed ni ter dursdag zaluugaa bur 10, 20 jiliin umnu gej guriigeed , busad zuiliig shuud hudal , yag l er huniig , emegtei hun bolgoj davs nemsen gutgeleg geel gurii!!!!
Manai emee eejid , eej min nadad helj baisan yum :
” ymarch naiz tsagaa tulahaar , chinii hamgiin tom daisan !!! Chinii buh nuutsiig medne !!! Hezeech oron dotorh amidralaa yari!!! Asuuval , manai nuhur orondoo , noil !!! ”
Uunees hoish , hamag amidralaa toochihoo boloo… !!!
Manai nuhur aimar romantic , orondoo galzuu, urgelj l surprise , beleg, tsetseg geed erhluuldeg… bi naiz nartaigaa or hunjil yaridaggui , valentines enter yasan geheer, yagaachguie , kulduuu nuhur shde , manai hun chin geed kkkk
Yag l ted nart unengee helj, horon muu ataa jutuug ger buldee huraahiin !!!