Хааш нь явбал зөв бол…

Сайн уу. Миний эхнэр гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн юм. Харин ирснээсээ хойш тэр нэг эрэгтэй хүнтэй байнга утсаар ярих юм. Асуухаар ажлын газрын хүн гээд нуугдаж ярьдаг байснаа одоо энэ ямар ойлгох биш гэсэн байртай миний дэргэд ч тоохгүй ярьдаг болсон. Түүнийг тэнд байхдаа эрэгтэй найзтай болсныг бий сонссон гэхдээ би итгээгүй одоо бол итгэж эхэлж байна. Хамт ажиллаж байсан гадаад эрэгтэй хүн нь аль эрт Монголд ирчихсэн байхад өдөр шөнөгүй ярина юугаа мартсан гэж байнга ярьдаг байнаа. Асуухаар чамд хамаагүй гэх юм салья гэхээр тэртэй тэргүй бид 2 тусдаа байгаа биздээ гэх юм.

Уг нь би түүнд үнэнчээр их удаан хүлээсэн юм бас олон жил цуг амьдарсан юмсан. Гэхдээ би яагаад ч юм хардахгүй юм зүгээр л 1 таньдаг хүн хажууд хүнтэй ярьж байгаа юм шиг санагдах юм даа. Ийм утгагүй тэнэг амьдарлаар амьдарна гэж бодож явсангүй эхнэртэй ч юм шиг эхнэргүй ч юм шиг хүүхдээ бодоод л тэсч байна. Хүүхэдгүй байсан бол яг одоо салаад огт уулзахгүй байхгүй юу даанч хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэндээ дуулаагүй сонсоогүй мэдээгүй хүн шиг явж байна.

Өндөг шиг өөгүй хүн хаа байхав надад ч гэсэн буруу байгаа л байх гэхдээ архи ууж агсан тавьсангүй, хүүхэн эргүүлж гадуур гүйсэнгүй, хоосон хонуулж хувцасгүй явуулсангүй байгаагаараа л боломжоороо л хичээж амьдарсан зүтгэсэн. Харин одоо хайран цаг хугацаа яах гэж энэ хүнтэй хамт амьдарсан нь ойлгомжгүй болчихлоо. Хүүхдээ л өрөвдөх юм гэхдээ хүү минь надтай хамт амьдарна надаас салахгүй гэдэг. Амьдрал үргэлж салаа замын уулзварт ирээд гацах юм даа хааш нь явбал зөв бол…

25 Comments

  1. ziko says:

    Boowoo tomruul . amsuulaad daraa ni huuj ywuul naad ulugchinguu

  2. zaluuuuuu says:

    Би – gej bichsen bvsgvi bol mundag bnaa. BIG LIKE! Tiim gesen shiidwer bvr zub baidaggvi Vgvi gesen shiidwer bvr buruu baidaggvig chi haruuljee

  3. zaluuuuuuu says:

    Zahidaliin ezend helhed chi ch ungurchee. Estoi eldwiig vzeed irsen hvvhend chi bol huld teegleh hog boljee. Shn ybaldaj sursan hvvhen boljee ybah estoi hvnees ni yaltchgvi ybah estoi l boldog yum. Shanlaliig chin oilgj bnaa shanlal gedeg vnheer vnheeer hetsvv ch zarimdaa vnendee songolt bhgvi yed hen bvhend tohiolddoog 🙁

  4. MglausCom says:

    Hairtain bol setgeliig n urvuulj uurtuu tat gehsen. Haashdaa chamaas setgel garq halamj undrahgui uur bolomjiin huuhen garch irvel shuud setgel n huvirna gedgiig naad hani ijil chini medcen bolood tiim ih hoosorson oron zaigaa duurgeh bolomj haigaad bgn bishu. Caad gadaadtaigaa butsen buteegui chinii huuhed l gemguim bj tomchuudaas bolj ih yum uzeh n de. Ehneree huuhdiinhee eejiig togtooh hemjeenii bj chadaaguil bn 

  5. Marka says:

    Fifty to fifty buyu 50, 50%-r ni gesen English ug bn zuv uu?Zuv!!!

  6. Туул-д says:

    Хар яриагаар нь орчуулбал 50,50%-р нь тэнцүү хуваагаад авдаг бсан гэнээ ххэ.

  7. туул says:

    Дээрх хүүхнээс асууя. Пиптин пиптин гэж юу вэ. Бас сэтгэгдэл бичихэд заавал имэйл хаяг энэ тэр бич гэхээ болимоор юмаа. Шал яршигтай  юм. Сэтгэгдэл бичих гэснээ болих жишээтэй.

  8. Би says:

    Сайн байцгаана уу? Цагаан сар дөхсөн сайхан өдрүүдийн мэнд. Би жирийн л нэг ээж, албан хаагч. Хөөрхөн охин, настай ээж, эрх нохойнуудтайгаа амьдардаг даа. Одоо байгаа амьдрал минь надад таалагддаг. Охины минь аав гэж сайхан залуу байлаа. Даанч тэр минь айлын эрх хүү тул үрэх, тоглох, хуурах, амиа бодохоос өөрийг хийдэггүй байсан. Гэр бүлийнхэн нь намайг жирийн айлын, царай зүс, бие хаа гэж гайхуулах юмгүй, ажил төрөлгүй эмэгтэй гэж дүгнэж харьцдаг байсан. Нөхөр сүүлдээ охин бид 2-оос залхдаг болсон. Би өөрийгөө давуу олон хувьтай зөв гэдэг талд байсан гэж бодохгүй ээ. Хүн л юм хойно буруу зөрүү үг хэлдэг л байлаа. Охиныхоо хүүхдийн мөнгөөр аав нь наргиж байвал ямар ч ээж бачуурна даа. Ээж нь мөнгө өгөхөөр пиптин пиптинээр хуваагаад өөрийн хувиараа найзуудтайгаа наргиж би өөрийн хувиа охиндоо зарцуулдаг байлаа. Сүүлд салж байх үедээ бэр эгчид минь тэр хэлэхдээ “Юу ч чадахгүй сул дорой эмэгтэй ” гэж. Энэ үг надад хэчнээн их бодол, хүч тэнхээ хайрласан гэхэв. Хөөрхий эмэгтэй хүн хүүхэд гаргавал нөхрийнхөө гарыг л харах болно гэдгийг тэр хүн ойлгоогүй байх л даа. Охиноо аваад ээждээ очсон. Миний ээж цайны сүү л байвал сэтгэл өндөр налайж байдаг. Охиноо харуулаад хөхүүл би ажил хайлаа. Надад байгаа боломж мэргэжил, боловсрол байсан. Нөхөртэйгөө танилцахаас өмнө ажиллаж байсан чиглэлээрээ ажилд орсон. Нэг алхам урагш алхах хэчнээн сайхан билээ. Охиноо цэцэрлэгт өгөөд, нэлээн хугацааны дараа тушаал дэвшлээ. Тэгтэл нөхөр маань бид 2-ыг буцаад ир, ажлаасаа гар гэдэг юм байна. Тэр үед би нэг л бодолдоо үнэнч байж, явуулсан. Ээж минь надад ганцхан удаа л олдоно. Би хэрвээ сайн сайхан явбал хань бол олдоно гэж бодоод. Охин минь одоо том болж гараас гараад их хэрсүү. Би цаашаа улам л хичээнэ гэсэн бодолтой ажиллаж, амьдардаг. Энэ бүх хугацаанд би олон зүйлийг сурч ухаарсан, бас алдсан ч байх.
    Нэгт: Хүн хорвоод төрөөд нэг насаа элээх ханьтай болох нь зөв ч сонголт байдаг гэдгийг битгий мартаарай. Мөн хүүхэдтэй болох гэж яарахгүй, сайхан төлөвлөөд үерхэх хэрэгтэй. Тэр хүнийг таньж мэд.
    Хоёрт: Эмэгтэй хүн ухаалаг байж, санхүүгийн эрсдэлээ тооцож байх хэрэгтэй юм билээ. Би чинь хэдэн төгрөг ч хийж чадаагүй эхнэр болж, хүүхэд гарган арчаагүй нэр дуулсан хүн. Гуравт: Эмэгтэй хүн бууж өгөхгүй, ажилсаг хичээнгүй занг л эрхэмлэх хэрэгтэй юм билээ. За тэгээд би нэг л сайхан Монгол эмэгтэй ийм ухаантай гээд өөрийгөө магтан бичиж байгаа хэрэг биш шүү. Эргэн тойронд минь гэр бүл салж бутрахыг харахаар хэцүү байдаг. Хүн хэлэхээс наашгүй гэдэг болохоор л…хүүхэдтэй ганц бие эмэгтэй хүнийг илүү, дутуу харах хүн аль ч давхаргад байж л байдаг. Хүний гэр бүл үймүүлэх вий, хэн нэгний гэргийн нулимсыг харахгүй юмсан гэж амьдарч байна даа. Охиноо амьдралд нь хүргэчихвэл ч би гэдэг хүн буцаад л 18 насандаа очсон мэт өөрийгөө эрхлүүлж, хүнтэй үерхэнэ гэж боддог. Та бүхэн минь сайхан шинэлээрэй Гэр бүлээ хайрлаарай.

  9. Дээрх хүн-д says:

    чи ч бас тэрэнд дурлаагүй бгаан бна. Та хоёрын харьцаа зүгээр л сонирхолын түвшинд бж бгаад одоо дуусаж бга юм шиг санагдлаа. Би эмэгтэй ингэж л бодогдлоо

  10. Zochin says:

    Silence baagii 2 iin commentiig harlaa, magadgui l yum ghde ene huuhen bonustai tiim murtlu iim ongiroo bj bolhu kk araas n guij bgad bolchlo ghed neg l hudla sanagdad bdiima uuruur helbel zugeer reklamand panaalduulsan hun gediimu, tiim hun setgeleeree bj chadhu, bi bas tegsen hund setgeleere bj chadhu kk zaza Utgagui yum bichchile 

  11. Баагий says:

    Hey guys…. гэсэн залууд. ер нь эр хүн л таалагдсан хүүхний араас санаачлага гаргаж зай өгөхгүй байх ёстой. монгол даруу эмэгтэй бол чиний араас залгаж гүйж чадахгүй ичингүйрдэг, бас чи их таалагдаж амжаагүй байж болох_ иймд чамайг санаж сарвайтал гуйж гүйтэл нь эргүүлэх, дарах, дагуулах, амлаж байж л чи сэтгэл хангалуун эмэгтэй хүнийг өөрийн болгоно до хө

  12. Silence says:

    Deerh zochind, chi zvgr neg zapaas ni ym bshv. 

  13. Zochin says:

    Hey guys za 1 asuult bnaa, 1 huuhentei uerhej bgamaa getel ene maani nadad yridag shige neeh sain bish yum shig bni. Bi l yariku bol nadru yaridgui bas tag bolvol adilhan tag boldog gemtei iim hun bn. Ene yu gsn ug be. tiim sn bish gsen ug u

  14. zochin says:

    Tcaad gadaadaa chamaas iluu gej uzejil dee .salhaas bish uur yadgiin.

  15. Даавка says:

    Чи өөрөө яасан арчаагүй эрийн сүг вэ. Авгайгаа гадаадад боол хийлгэж бсан бн. Авгай чинь гадаадтай явдаг бн, гоншигноол хүүхдээ бодоод гэнэ. Арчаагүйдээ.араараа тавиулчаад

  16. ankhaa_0805@yahoo.com says:

    Sain baitsgaana uu! Bi 32 nastai. Nileen ondor nuruutai. Bas xench xarsan gologdxoorgvi zaluuldaa. Oiroltsoo naisnii bvsgvitei dotno taniltsax xvseltei bna. Xerev nad shig bodoltoi bvsgvi baival add xiigeed orood ireerei.

  17. hi says:

    Sain baitsgaana uu! Bi 32 nastai. Nileen ondor nuruutai. Bas xench xarsan gologdxoorgvi zaluuldaa. Oiroltsoo naisnii bvsgvitei dotno taniltsax xvseltei bna. Xerev nad shig bodoltoi bvsgvi baival add xiigeed orood ireerei.

  18. eee says:

    Chi ajil hhgui ehner chin ajil hged ta 2n bair soligdtson bna shde… Chi yag geriin ezegtei shig ehner chin geriin ezen shig… ugaasaa huch chadalgui tgl gerte unjiigaal ehnereeree tejeelgeel bval yaj chmg hundelj hairlahavde…

  19. boldko says:

    shalchganah hereggui ehneriin chin setgel oor gazar yavna er hun baij zorigtoi sal ugui bol tegeed ondoo er moroodon suugaa hairiingaa araas ni tevreel setgel chin tumur shig zevreel yavj baihaas daa nas chin yavaad suid bolohoos urd salj shineer ehel zaluu min zorigtoi bai

  20. GG says:

    EUROPED BSAN MONGOL OHID YOSTOI SADAR AMITAD BNLEE, BI 2 CH OHINTOI UERHEED DEERELHUULEED YAVDALIIG NI DIILEHGUI BOLISON! BUUR ULAAN TSAGAAN HOORONDOO YAVALDAAD ZOGSOHGUI HEDEN MUSLIM HARUUDTAI DAVHAR YAVALDAAD TENDEE NERGUI END IREED ZANGAA HAYAAGUI … BUUR NEG YANHAN GEHED CH BAGDMAAR… SUULIIN UEIIN ENE OHID BUSGUICHUUDEE GADAADAD SURGANA NTR BUGD L ZAN AVIR NI EVDREED IRDEG ZARIM NI BUUR HAR TAMHI TATCHIHNA… MONGOLDOO BSAN ESVEL ZUV SUDALJ BJ HUNTEI SUUHGUI BOL EMEGTEI HUNII BAGNII TSAANA YU CH BJ MAGADGUI SHU…

  21. Oo bolio says:

    Ene xeden jiliin omno neted magadgvi ene sited bichigdsen zaxia bn shdee. Tanai site xvnii omnoos xyyramch zaxia bichne er n ynshigdaaraa togloxoo bolio

  22. Doogi says:

    Boovond orchihson huuhen l bna. Huuj yavuulaach

  23. hdh says:

    Em hvn erdemgui ni deereee gej….. Uuriiguu garguund ni hayachaad ehneree l bolovsrol ezemshuuleh geed zutgedeg ger bul hezeed salj l taarna daa. Esbel er ni erh medelgui bool bolood duusna.

  24. soso says:

    chi gadaad yawhad n l ene bvhen bolno geed ewlerchisen baij dee. shuud hel yarilts.

  25. Silence says:

    Huuhdee uur deeree avaad naad ehnerer yvuulsn ni der. Biy ni chnii derged, setgeln harin uur gazar bn. Ingj biy biyniigee setgln zovlond unagaaj bhaar salay gdgee l hel. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.