Эрчүүдийн ертөнцөөр аялахуй

Нөхөр дуугаа хураах үед

Эрэгтэй эмэгтэй хүмүүс анх бүтээгдсэн цагаасаа л өөр өөрийн онцлог, шинж чанар ялгаатай төржээ. Жишээ нь: Эрэгтэй хүнд ямар нэгэн асуудал тохиолдвол дуугаа хурааж ганцаараа бодож, шаналж эхэлдэг. Харин эмэгтэй хүн асуудалд орсон даруйдаа л хэн нэгэнтэй ярьж, уйлж сэтгэлээ онгойлгохыг хүсдэг. Энэ ялгаанаасаа болоод дийлэнх хосуудын дунд асуудал, бэрхшээл урган гарч ирдэг байна.

14518238_10155205030129045_892418876_n

Хэрвээ таны нөхөр дуугаа хураачихвал энэ үед бүсгүй та юу хийх хэрэгтэй вэ?

Яг энэ үед та нөхрөө хэсэгхэн хугацаанд ганцааранг нь үлдээх хэрэгтэй. Ийм үед нөхрөөсөө ярилцахыг шаардаад ямар ч нэмэргүй, харин ч эргээд хэрүүл маргаан үүсч мэднэ.

Дотроо сайн тунгаан бодоод нөхрөө буцаад ирэх үед нь тайван ярих боломжийг бүрдүүлж өгөөрэй. Мэдээж хэцүү ч гэсэн эрэгтэй хүний онцлог чанарыг ойлгох хэрэгэй шүү.

– Тайван байхад нь тусалж нам гүм орчин бүрдүүл

– Тайвширсны дараа ярилц

– Сэтгэл зүрхийг нь мөхөөх үг хэлэхийн оронд “Чадна, Болно, Сайн байна” гэсэн үгээр урамшуул.

– Ямар ч зүйлд тайван байж, сэтгэлийн хөдөлгөөнөөр бүү ханд

– Нөхрийгөө ажлаас нь ирэхэд гэрийн ажилдаа дарагдсан, хувцас нь хааш яйш, үс нь арзайсан бүү угт. Харин гэрээ цэмцийлгэж, биеэ цэгцэлж сэргэлэн цовоо угт.

– Нөхрийгөө баярлуулах зүйл жаахан ч гэсэн хийж эхэл. Жишээ нь урмын үгтэй захиа бичээд цүнхэнд нь хийх, хайртайгаа илэрхийлсэн үгсийг үргэлж хэлэх гэх зэргийг туршиж үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.