Секс бол хамтын зугаа цэнгэл

0912de1301963d47f7dd0d6235edd601

Залуус, хэн нэгэнд сексийн талаар огт мэдлэггүй гэж хэлүүлхээсээ маш их айдаг. Өөр бусад юмыг хийж чаддаггүй ч гэх юмуу, энэ талаар огт мэдлэггүй гэж хэлүүлэхээсээ огтхон ч ичдэггүй атлаа сексийн харьцааны талаарх үр дүн, чадвар чалхынхаа талаар бусдад элдвээр хэлүүлэхээсээ маш их айж ичдэг.

Үүнийгээ тэд сексийн талаар ямар ч мэдлэггүйгээсээ болж секст ялагдсан гэсэн ойлголтыг бусдад төрүүлчихнэ гэж болгоомжилдог.

Гэтэл үнэн хэрэг дээрээ секст ялагдал гэж байдаггүй аж. Тухайн хүний сексийн талаар олж мэдсэн бүхэн нь түүний хувьд дараа дараагийн үйлдлийн туршлага болон үлддэг. Нэн ялангуяа эр хүн секст ялагдана гэж хэзээ ч байдаггүй гэнэ.

Секс болдгоороо болоод өнгөрнө. Хэн нь ханамж таашаал авч чадсан, хэн нь сексийн жаргал эдэлсэн эдлээгүй нь хамаагүй. Эр хүн өөрийнхөө замаар, эм хүн ч мөн өөрийнхөө замаар яваад өгнө. Хэдийгээр эр эм хоёрын хувьд энэ нь тааламжгүй байлаа ч энэ удаагийн үйлдэл нь дараа дараагийн болзоонд тэдэнд туршлага болох нь гарцаагүй.

Ийнхүү цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үзсэн, харсан, дуулсан юм нь өсөн нэмэгдэхийн хэрээр залуус секст улам дадлагажиж түүний гайхамшигтай амт шимтийг улам ихээр мэдрэхийн төлөө шунан дурлаж эхэлдэг.

Гэтэл орчин үеийн амьдралд секст ялагдал хүлээж мэдэх айдас аажим аажмаар бий болсоор байна.

Хамгийн ойрхны жишээ гэхэд л эцэг эх нь ч юмуу, өөр хэн нэгэн хүн охидуудад, “Эрчүүд та нарыг зугаагаа гаргаж ашиглаж ашиглачихаад жирэмсэн болгоод хаячихна” гэсэн ойлгомжгүй сургамжийг байнга хэлдэг. Өөрөөр хэлбэл эрчүүд эмэгтэй хүнийг зөвхөн эр биеэ зугаацуулах гэж л ашигладаг. Тэгээд дараа нь юу ч болоогүй юм шиг хаяад явчихдаг гэсэн ойлголтыг бий болгож байгаа хэрэг.

Охидууд хар багаасаа ийм бодолтой өсөж өндийж; байна гэдэг бол энэ нь нэг талаар тэдний хувьд сексийн ялагдал мөн юм. Харин эмэгтэй хүн нөхөрт гарснаар секст ялагдаагүй гэдгээ харуулж буй хэрэг. Гэвч үнэн хэрэг дээрээ сексдэнэ гэдэг бол хэн нь ч хэнийгээ ашиглаж байгаа хэрэг биш юм. Энэ бол хамтын жаргал цэнгэл юм. Хэрэв эмэгтэй хүн эрчүүдтэй учрах болгондоо өөрийгөө хянаж, эд нар намайг ашиглаад л хаячихна гэж боддог бол түүнийгээ тархи толгойноосоо авч хаях хэрэгтэй.

/Хань/

1 Comment

  1. baldag says:

    òýð ÷ ¿íýí ø¿¿

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.