Гэр бүл болсны дараа аз жаргалтай амьдрах хамгийн гол нууц нь “баярлалаа” гэсэн үг. Эрдэмтэд бие биендээ талархах, эхнэр болон нөхөр чинь өөрийг тань үнэлдэг гэдэгт итгэлтэй байх нь аз жаргалтай амьдралын нууц гэдгийг судалж тогтоожээ.
Зарим хос гэрлэсний дараа аз жаргалтай хос байхын нууц нь өндөр үнэтэй гэр бүлийн сэтгэл зүйчид хандах, эсвэл түүнээс ч дутахгүй үнэтэй бэлэг солилцох явдал гэж ташаа ойлгодог. Жеоржиагийн их сургуулийн эрдэмтэд 468 гэрлэсэн хосын дунд судалгаа хийжээ. Ингэхдээ гэр бүлийн санхүү, харилцааны хэв маяг, эхнэр юмуу нөхөртөө хэр талархдаг талаар нь асуусан байна.
Судалгааны дүнд хос хоёр санхүү болон бусад тал дээр бүтэмжгүй байсан ч бие биендээ талархалтай хандсанаар гэр бүлийн амьдрал нь аз жаргалтай байдгийг тогтоожээ. Мөн баярлалаа гэсэн талархлын үгийг хэлснээр хэрүүл маргаанаас сэргийлж, эндээс үүдэн гарах хор хохиролыг бууруулдаг байна.