ААВ ЭЭЖДЭЭ


Сайн байна та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье.

Сар шинэ болоод аав ээж ахан дүүстэйгээ золгоод сайхан байсан. ААВ ЭЭЖ 2-оо хараад сэтгэлээр уналаа. 2 сайхан аав ээж минь бидний төлөө гэсээр бие нь их л дордсон байна. ААВ болохоор уушиг муу ЭЭЖ болохоор зүрх муу төрөлхийн гэсэн. Залуудаа гайгүй байсан ч одоо хөгширөөд ирэхээр улам дордоод байх юм.

Тэгээд энэ 2-тоо донор олж өгье гэхээр монголоос лав олдохгүй тийм хуулийн зохицуулалт ч байхгүй байх. Гадаадаас гэхээр мэдээж мөнгө хүрэхгүй тэгэхээр аав ээждээ би өөрийнхөө зүрх уушгийг өгчүүл болмоор санагдаад байх юм. Надаас бас бөөр, элэг гээд л олон хүнд тус болно доо. Би өөрөө амьдралаас уйдсан даа биш аав ээж 2-оо бодоод өрөвдөөд л ийм юм бодоод суужийна.

Би өөрийгөө үзүүлээд шижилгээ өгөөд үзлээ бүгд эрүүл ямар нэгэн вирус алга гэжийнэ. Хайртай аав ээжийгээ жаахан урт наслуулчуул энэ 2 маань бидний төлөөл явсан улс. Хүүхдүүд том болсон, эхнэрт л жаахан хэцүү санагдах байхаа. Аав ээжийгээ амьдад нь хайрлаад явбал залуусаа.

Амьдрал баялаг аа…

6 Comments

  1. GegeenCom says:

    Энэ хорвоод ээжгүй амьдрана гэдэг утгагүй санагдаад ээжийг өнгөрвөл шууд дагаад үхнэ дээ гэж хүүхэд байхдаа боддог байлаа. Гэтэл үхэлгүй 18 жил гүлдийсэн байна …

    Шинэ Зеландад сурч байхдаа буюу 1999 оны 1 дүгээр сарын 24-нд би ээждээ хандсан анхны бөгөөд сүүлчийн захиагаа бичиж байлаа (дүү нарын нэг нь уншиж өгсөн гэж сонссон) …

    Утга нь: 
    Сайн байна уу, ээж ээ,
    Өнөөдөр хүүгийнх нь төрсөн өдөр. Ганц нэг хүн баяр хүргээд л байна. Энэ уг нь минийх гээд өмчилчихөөр баяр биш юм. Харин тэртээ 1973 оны энэ өдөр дахиад нэг үртэй болон баярлаж байсан аав, ээж та 2-ын минь тэмдэглэлт өдөр. Төрөхдөө би уйлж байснаас биш инээж байгаагүй биз. Намайг гараад ирсний дараа Та инээмсэглэж байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгэхээр энэ өдөр надад гэхээсээ Танд чухал өдөр, намайг төрүүлсэн ээж Танд жил бүр баяр хүргэж байх өдөр гэж би боддог болсон … 
    Ээждээ гүйн очиж үнсүүлээд баяр хүргэмээр байвч хүү нь алс, хүний нутагт буй учир ийнхүү захиа бичиж байна аа, ээж ээ. Өмнө нь би Танд зориулж захиа бичиж байснаа санахгүй байна. Бөөн дунд нь л бичээд Таны амар амгаланг асуучихдаг байсан байх …
    Саяхан би нэг домог уншлаа. “Арал дээр 3 ангаахайтай эх бүргэд амьдардаг байж. Нэг өдөр арал нь усанд автаад эх бүргэд нэг ангаахайгаа л аврах боломж үлдэж. Захаас нь нэгийг шүүрээд нисч явахдаа “чи миний ачийг хариулж чадах уу” гэж асууж. “Чадна, ээж ээ” гэж. Эх бүргэд савраа сулруулан ангаахайг усанд унагаад эргэн нисч хоёр дахийг нь шүүрээд нисч. Мөн л түрүүчийн асуултаа тавин ижилхэн хариулт авчээ. Мөн л эргээд ганцаар нисчээ. Тэгээд усанд хариугүй автсан үүрнээсээ шал норон хүндэрсэн гурав дахь ангаахайгаа арай чүү шүүрээд нисч явахдаа дахиад асууж. Тэгэхэд тэр ангаахай нь “ээж ээ, Та намайг ингэж авч явж өөртөө лай удах хэрэггүй, хуурай арал хүртэл зөндөө хол зай байна, намайг хаяаад нис, тэгвэл ядаж Та амьд гарна, би Таны ачийг хариулж чадахгүй, амжихгүй … харин хэзээ нэгэн цагт үртэй болбол тэднийхээ төлөө Тан шиг тэмцэж чадна” гэж хэлжээ. Эх бүргэд ангаахайгаа зууран хамаг хүчээ шавхан ниссээр хуурай аралд хүрсэн гэдэг” гэж.
    Ээж ээ, би ч гэсэн Таны ачийг хариулж амжихгүй юм шиг байна. Таныг үхэхээр дагаад үхнэ гэж боддог байсан. Үхэж болохгүй юм байна. Үр хүүхэдтэй болоод тэднийг Та намайг хайрласан шиг хариу нэхэлгүй хайрласаар явах ёстой юм байна. Намайг энэ хорвоод төрүүлсний учир энэ бололтой. Би чадна. Үүнийг амлая, ээж ээ!
    Сайн сууж байгаарай, хүү нь удахгүй очлоо.

    Ийм утгатай захиа бичиж байлаа …

    Ээжийгээ үхэхэд дагаад үхэлгүй 18 жил гүлдийсний учир энэ амлалт юм байлгүй дээ …

    Ээж минь амьд байсан бол цэцэг бариад очих өдөр өнөөдөр болж байна … Чөтгөр шиг сахилгагүй, хөдөлгөөнтэй хүү нь өнөөдөр 44 нас хүрлээ …

    Гэснээс яг тэр захиа бичсэнийхээ дараа удалгүй Шинэ Зеландаас буцаж ирээд Мартын 8-нд буюу нас барахаас нь 5 хоногийн өмнө ээждээ анх удаа бөгөөд сүүлчийн удаа амьд цэцэг бэлэглэж байсан … Цэцэг дэлгүүрээс 3 ширхэг тюльпан аваад хөлдөөчихгүй гэсэндээ өвөртөө хийн автобусаар явсаар ээждээ аваачиж өгсөн би …

    Жич: Гэр бүлийнхээ фб-т бичсэн зүйлээ энд бас тавьчихъя. Төрсөн өдөр гэдэг ээжтэй нь ээждээ талархах, ээжгүй нь ээжээ дурсах ёстой өдөр л гэж би боддог.
    B.chuluunkhuu

  2. dwadwa says:

    Аав ээжид чинь хүүхдийнхээ эрхтэнг авч амьд явснаас маргааш үхэх байсан ч хамаагүй үхсэн нь дээр байлгүй. Яахаараа ийм тэнэг юм бодож олдог байнаа. Тэгчихвэл аав ээж чинь амар тайван аз жаргалтай амьдрах юм шиг байна уу?

  3. EOE says:

    ODoo ene olon Aab eejiin zahidal niitlelvvdee BOLICHWOL YAII HU??

  4. lady says:

    minii buurai eej aaviig mini ood bolsonii daraa, ur huuhediinhee hoino oroh shig amidiin tam bdaggui yum bna gj uilj suusan yumdaa. chinii eleg zurhiig avch chamaig urdaa oruulchihaad ter 2 hun jargana gj bodoj bna uu chi ?, joohon amidraltai yum yari, hediigeer chi etseg ehee bodoj bgaa bolovchig.

  5. Single.man says:

    Мөнх тэнгэрийн зарлигийг хэн ч зөрчиж үл чадна. Цаг нь ирвэл бид бүгд л энэ хорвоог орхино. Аав ээжээ хайрлаж байгаа бол өөрөө өөрийгөө хайрлаад үр хүүхэдийнхээ өмнө хариуцлага аа ухамсарлаад насны бөгсөнд хүнд өвчинд ороогдохгүйн тулд өөрөө эрүүл саруул байж эхнэр хүүхдээ хайрлагтун. Аав ээж тань өөрийн чинь эрхтэнийг аваад инээдтэй хөөртэй амьдарна гэж үү? Үгүй л болов уу даа, харин сэтгэлийн шанлалд автаж таны амь нас үнэгүйдэх бус уу! Харин сайхан асарч халамжилж болно шүү дээ.

  6. Sanal says:

    Chamaig hugshursun hund uvchtei baihad huuhed chin haraad iim shiidver gargah gevel chi zuvshuuruh uu?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.