Би яг юунаас эхлэж бичихээ мэдэхгүй байна. Өчигдөр нөхөртэйгөө муудалцаад цохиуллаа. Анх удаагаа. Юунаас гэхээр би дээл хийж цагаан сараар зарлаа. Тэгээд л олсон мөнгөөрөө энэ өр энэ ломбард гэсээр дууслаа. Тэгээд би ч сэтгэл хангалуун байсан. Тал ч гэсэн өр ширээ дарлаа гэж. Гэтэл нөхөр маань чи гэрийхнээ гэдэг, манайхныг мөлждөг гээд л хэрүүл эхэллээ. Ээж минь хагалгааны заалттай уламжлалт эмчилгээ хийлгээд гэр хороололд ганцаараа байх учир гам алдана гээд түр хугацаанд манайд байлаа. Би 2 охиноо хараад гэртээ байгаа. Манай нөхөр ажилгүй байж байгаад бүтэн 7 жилийн дараа ажилд ороод сая цагаан сарын өмнөхөн л анх удаа нөхрийн цалин гэдэг юмыг харж үзэж байна. Бусдаар би л ажил хийж амралтаараа хэд гурван төгрөг олох гэж наймаа хийж олсон мөнгөөрөө гэрийнхээ юмыг аваад л илүү ч гүй багахан дутаад л болгодог байсан.
Манай нөхөр яахав айлын эрх дураараа хүн ээж аав нь байр савыг нь бэлдээд өгсөн тэгээд л тэр байр саванд нь би байдаг болохоор ээжийгээ өвлийн ганц сар гэртээ байлгасан нь миний буруу байжээ. Бүхэл бүтэн 7 жилийн амьдрал ганц байсан бие минь одоо надаас хагацаж салж боломгүй 2 хөөрхөн цэцэгтэй болсон би. Төрөөд л 3 сар бололгүй ажилдаа орж ар гэрээ гэсээр байгаад өөртөө өмсөж зүүх байтугай ариун цэврийн хэрэглэлээ хүртэл хамгийн хямдаас нь сонгоход хүрсэн энэ амьдрал сүүлний тосноос өөр тослох тосгүй болоод нүүрээ ч будаж амжилгүй лангуу руу гүйн хариах завгүй амьдралаас эцэст нь зүгээр алгадуулаад хувиа хичээсэн гэрийхнийгээ боддог цаашаа сэтгэлтэй гэдэг үгийг сонсоод л үлдлээ дээ.
Одоо тэр хүний харахаар ямарч хайр байхгүй, ам дуугарвал хэрүүл үүсэх нөхцөл байдалтай л болоод байна. Хамгийн аймаар нь надад тэр хүнтэй хамт ирээдүйгээ төсөөлөх ямарч сонирхол байхгүй зөвхөн хүүхдүүд минь хурдан том болоосой, гялс ажил төрлөө хийж аваад бушуухан салах юмсан гэж салах төлөвлөгөө л боловсруулж сууж байна. Үнэхээр салах л зам надад байгаа юм болов уу.
Гэхдээ би тэр хүнийг ажилгүй анхиагүй псчин байхад хаяж явж чадаагүй учир нь хайртай байсан байх одоо надад ямар ч хайр алга хурдан л салах юмсан гэсэн бодол л байна. Миний бүхэл бүтэн 7 жил энэ хүний гараар хөнөөгдсөн байна. Хамтдаа зүтгээд хар овоохой ч болов бариад жаргалтай байгаа хүмүүсийг хараад үнэхээр атаархаж байна. Хадмын авч өгсөн байранд гуйж ирээд амьдраад байгаа ч юм шиг. Эцэст нь төрсөн эхээ хүртэл ганц сар өвчтэй байхад нь асарч хамт байж болохгүй дээ тулсан юм байна.
Эцэст нь эмэгтэй хүн хэт амьдралд нухлуулах хэрэггүй л юм байна.
15 Comments
Урд хил дээр монголын 1000,1000 залуус амьдралын төлөө яаж зүтгэж байна. Гэртээ харьж чадахгүй хэдэн сар жилээр уягдаж кабинаар гэрээ хийж үр хүүхдээ санан бэтгэрч кабиндаа аав ээж,хань үр хүүхдүүдийнхээ зургийг нь тавьчихсан тэднийгээ сэтгэл зүрхэндээ тээж тэднийгээ хооллох хувцаслах тэжээн тэтгэх гэж нойр хоолгүй өөрийгөө гаргуунд нь хаячихсан хир даахиндаа баригдсан амьтан хүнд ад шоо үзэгдэн аагим халуун тэсгим хүйтэн шороон шуурганд машин нь эвдэрч яаж үйлээ үздэг гэж бодож байна. Сайхан сайхан залуус амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Зарим тэнэг авгайчууд очоод үзэх хэрэгтэй тэнд ямар амьдрал буцалж байгааг хар. Би Монгол эрчүүдээ өрөвддөг тэвчээрийн туйлууд ямар их тэсвэр вэ. Сэтгэл нь яасан ч уужуухан юм би яах вэ манай гэрийнхэн сайн байвал гээд инээгээд тос өөх болсон хувцас нүүрснээс Ухаад гаргаад ирсэн юм шиг явдаг нүүрснүүд хүйтэн нойтон хоол аахар шаахар юмаар хооллосон болоод тэр хүнд хөдөлмөр өдөр шөнөгүй зүтгэж байна миний монголын эрчүүд даанч сайхан залуус тэднийг минь зөв л залвал юунд ч хүрнэ. Солонгос орны хүнд хүчрийг бас монгол эрчүүд нуруундаа үүрч явна. Ийм л ховор эрчүүдтэй улс эр хүн бол эр хүн л байдаг. Зарим балай эрчүүд муулсан авгай нар минь та нар хоолтой ундтай орох оронтой яваа чинь тэр хэдэн халтар эрчүүдийн минь хөлс хүч юм шүү.
emegchin ni nuhluulaad er ni nuhluuldaggui yum biz dee, chaaoos
Төрсөн эхээ гэр хороололд ганцааранг нь хаяж, эр дагаж гүйдэг яацан арилсан дотортой мал вэ, хүртэх ёстойгоо л хүртэж дээ чи.
за тэгээд олон үггүй хэлхэд гар хүрж байгаа бол заавал сал наад хүнтэй суусан чинь шүүхээс өгсөн ял шийтгэл биш шүү дээ учир нь та 2т аль алинд нь ганцаараа байх үзэх гэсэн мэдэрсэн мэдрэмж байхгүй учираас нэгнийхээ үнэ цэнийг мэдэхгүй байна хамгийн гол том зүйл нь наад залуу чинь хэдэн жил пс тоголчоод анх удаа мөнгөний бараа хараад юм үзээгүй зан гаргаж байна
Ахын дүүгийн амьдралд үнэхээр харамсалтай явдал болжээ. Өөрт чинь гар хүрсэн явдалтай ямар ч байдлаар тэвчиж болохгүй дахиж энэ нөхцөл бий болохгүй байх талаас нь ихэд анхаарах хэрэг байна. Өөрт чинь ч олон бухимдал тэр хүнд ч олон бухимдал байгаа байх.Чиний бичвэрээс харахад тухайн хүнд мэдээж асуудал байна.
Эрэгтэй хүн ер нь маш хямдхан амьтан, амжилт ололтоо магтаж сайрхуулах дуртай байдаг. Уул нь сайн эр хүн бол эхнэрээ л улам өнгөтэй өөдтэй байлгаж түүгээрээ бахархаж амьдрах учиртай. Даанч танай нөхөр тэр үнэ цэнийг ойлгоогүй л бололтой. Битгий бүгдийг болгох гээд наад хүнийхээ урдуур ороод бай. Өөрөөр нь амьдралыг амтлуул, хөдөлмөрлүүл санхүүгээ битгий барь. Олсон юмыг нь сайхан магтаад өөрөөр нь бүх төлбөрийг нь төлүүлчих.
Наад хүүхдүүд чинь ганцхан чиний хүүхэд биш шүү наад хүний чинь ч хүүхэд. Үүрэг хариуцлагыг хамтад нь үүрүүлээд ээжийндээ очиж амьдраад ажиллаад явсан дээр байх шүү.
бүсгүй хүн өөрөө хүчирхэг бх хэрэгтэй. тэр эрийн байр саванд хоргодохдоо гол нь биш. чи ч өөрөө өөрийн хөрөнгөө босгох хэрэгтэй. нэгэн цагт 2 хүүхдийг чинь хөтлүүлээд гэр хороолол руу хөөгөөд гаргачихаж чадах л нөхөр бна. өөртөө мөнгөө зарцуул. өөрөө эрүүл бай. насны эцэст үр хүүхдийнхээ хань ижилд ад үзэгдэж асруулж суухгүйн тулд чи өөрөө өөртөө хайртай өөртөө арчаатай л байх ёстойн байна. наад нөхөр чинь чамайг өдий болоход хайрлаагүй хүн ганц цалин гартаа атгаж үзээл зангаа харуулж байна шд.
unen yum bol 7 jil nadaar tejelgee biz dee, chi anh udaagaa tsalin avch uzlee geed sheesiig ni goojuulchih. tiim huntei shaardlagatai ued ni ana mana bh nibdeer bdg, ejiinhee gerruu hamtdaa nuuchihgui yu, ochood alchih magadgui uchir bolgoomjloh heregtei bhdaa.
Ter zaluud 7 jil boroo salhinaas horgodoh numur ugsun eceg ehteid n, 2 saihan ur zayadand n, uvchtei hugshin gertee bailgahiig n zuvshuursund n udiig hurtel zodoj uuj casinodoj huuhendej zovoogooguid n bas deer n ajil hiih niigemshih bololcoo uusgej huuhdee haralcaj baisand n talarhaj bgarai chi unee tulsun bn uuriinhuu chadlaar oroh oron bosgoldoo barahu chadahu ehiinhee orond uuriiguu taviad uz. Ireeduid bas hurgen beruuddee ad uzegdehguin tuluu odoonoos uuruu biilegjuu eruul chiireg huvidaa bair savtai huuheddee oroh oron beldeed ugchihuur javhaatai chavka bolohdoo anhaar. Chi ch bas arai l ar tal muutai archaatai ch gsn sergelen bish hund bayarlaj talarhaj suraaguigees bolood hanidaa unelgeegee aldsan bn. Hen yer n gertee uvchtei hugshin bailgaad uuriin hanias uur ger buliin gishuun bish ulsuudiig orognoh oron ger zohicuulaad yavaad baihavde. Davarcan huuhen l gegdeheer yum bishu chi yavj hadmuudaa asarch toilooch tusdaa ger orontoi lag yum shig bn shd. Yadaj beleg selt oguulj huugeer n ayaga suunii mungu ch bolson hyalailguulj bsn udaa bnu. Huuhdiinhee buu hel uuriinhuu oron bairiig oligtoi shiidchij baraagui ehiinhee aldaag buu davt ehiigee achlaad ijil zindaaniihaa huntei amidrah bjde. Har ovoohoi hamtdaa zovj bosgoson uls yu gej tegj zovood oldson yumnaasaa amarhan hagacahaa bodohu. Cham shig nuhriin bair belen orood irtsen odoo hayaad bultahad setgel horgodoh yu ch gui bdgtai adilgui bucaad oroh orongui zovj yavsan ruga bucahgui gej tesch tevchij yavaa ulsuud chamd ataarhdag ch yum bilu
Baliar zavaan hachig shimegch horhoi shig iim yumnuud drlhoigees zaival taarna. Ene horvoo deer ehnereeree tejeelgedeg eregtei hun shig gutamshigtai yum bhgui. Hurdan sal gj helyee. Hairan zaluu nas huls tsus, odoonoos ehelj gants uuriiguu l bod.
Захидлын эзэнтэй миний коммент ямар ч хамаагүй шүү. Гэхдээ өөрийн чинь хэлсэн бүхэнтэй санал нийлж байна. Эр, эмгүй өөрөө өөрсдийгөө л аваад явдаг чадалтай байх ёстой. Энэ хүмүүс юунд ч найдаж хүнтэй суудаг юм гэмээр байх юмаа
Tegeed nuhluulahgyu geed yaah ch um bilee. Muu zurshilgui chinii ugiig sonschhoor zalyyg bol zalj l yavhaas uur yaah um. Mongol zaluus bugd l tiim um bishu. Neg bol huuhnuud joohon oroi hubtei suuh sheregei
Bitgii urduur n orj yum hii. Amidraldaa sanaa zovj urduur n orj yum hiiseer bgad davraachij. Yg unendee hun gantshan l amidarna, uuriiguu hairla, uur huuhdee bod. Zorigtoi bh heregtei.
Er n baishde iim baidgiimaa… Zaluusaa sain sanaj av… Hun Ehleed zuvhun uuriiguu hairlah yostoi. Uuriiguu hairlaj sursan hun busdiig hairladag. Uuriiguu hairladag huniig busad humuus hairladag yum. Ene chuhal nuutsiig mpedku olon humuus shanalj bh shig bn… Muusain bolson boloogui huuhen zaluusiig hairlah eruusuu herggui shu.. Hun uuriiguu hairlaj sursan tsagt ter muusain bachkanuud yostoi uhel hanhluulaal hureed irne… Ene hund handaj helhed chi eruusuu uuriiguu hairlaj uzeegui hun bn. 1rt uuriiguu hairla… 2rt ur huuhed etseg ehee hairla… 3rt busad humuus bolon muusain novshnuudiig hairla gediimu yu gediin…. Novshnuudiig hamgiin suuld shu hzeed… Uuriiguu hairlasaar btal novshnuudad zai barag uldkuu dee haha.
Er n baishde iim baidgiin, sain sanaj av… Zaluusaa… er ch bai em ch bai hun zuvhun uuriiguu l hairlah yostoi.. Uur heniig ch bish, uuriiguu ehleed hairlaj sursan tsagt busdiig hairlaj surna, uuriiguu hairlaj chaddag huniig busad humuus hairladgiimaa… Ene nuutsiig medehgui olon hun shanalj yavaa bh.. Muusain erguu huuhen zaluusiig hairlah herggui, ehleed uuriiguu hairlasan tsagt ted nar uhel hanhluulaal hureed irne… Ene hund handaj helhed chi uuriiguu hairlaj eruusuu uzeegui hun bn… Novshnuudiig hairlah herggui… 1rt uuriigu… 2rt ur huuhde hairla.. Busdiin hamgiin suuld hairla.. Iim l engiin…
Emgtei hun uuriin gesen bairch ymu eswel salchaad tusdaa heseg hugatsaand amidrah mungu hadgalhgui bol bolohgui.uuriiguul bodson ni deerdee.odoonoos salwal salaad salahgui bol ajildaa orood tusdaa nuutsaar mungu huraasaan ni deer