Шарталт гэж юу вэ?
Архи, шар айраг, виски гэх мэт этилийн спирт агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа этилийн спирт нь хүний биед орж задарсны дараа үүсдэг ацетальдегидийн үйлчлэлээс хүний бие нь орж ирж байгаа хорыг боловсруулж дийлэхгүй хор нь хамгийн түрүүнд толгой өвдөх шинж тэмдэгээр эхэлж, цаашилбал дотор муухайрах, ам хуурайших, ам цангах, бие чичрэх, зүрх салагнах, уцаарлах, нүд улайх, цочих, бөөлжих, үе мөчөөр өвдөх, хоолонд дургүй болох, сэтгэлээр унах, өөрийгөө буруутгах, үе мөч бадайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг хам шинжийг хэлнэ.
Шар тайлах олон арга байдаг боловч хамгийн чухал таван аргыг эмч хүний туршлага, гадны эмч нарын өгдөг зөвлөмжийн хамт хэлье.
1. Бие махбодийг дотроос нь цэвэрлэж хорыг хурдан гаргах. Дотроос нь цэвэрлэх гэхээр бөөлжих гэсний хэрэггүй. Хамаагүй их бөөлжвөл ходоодны салст бүрхүүл “салж” Мэллор-Вэйсийн хам шинж /цусаар бөөлжих/ үүсч болзошгүй. Иймд хамгийн тохиромжтой бөгөөд зохистой арга нь идэвхжүүлсэн нүүрс уух юм. Эмийн сангуудад “активированный уголь” гэсэн нэртэй зарагдаж байгаа. Идэвхжүүлсэн нүүрс нь хорт бодисыг ходоод, гэдэсний ханаар дамжуулан өөртөө шингээж авна. Уух арга нь тун энгийн бөгөөд дөрвөн ширхэг идэвжүүлсэн нүүрсийг аяга ус /200 грамм/ усанд хутгаад ууна. Өдөрт гурван удаа ууна.
2. “Аспаркам” гэсэн эм нь калий болон магнийн давсыг агуулж байдаг. Уг хоёр элемент хэр их дутагдана тэр хэмжээгээр шарталт хүнд байдаг. Хоёр ширхэг шахмал эмийг нухалж хагас аяга бүлээн усанд уусгаад уу. Хагас цагийн дараа дотор чинь гайгүй болохыг мэдэрнэ. Зургаан цагийн дараа ахин хоёр шахмал аспаркам ууна.
3. Эм уумааргүй байгаа бол өргөст хэмх болон байцаа дарсан шvvс буюу давсны уусмалыг хэрэглэхийг миний найз гадаадын эмч их зөвлөдөг. Өргөст хэмх болон байцааны дарсан шvvс нь кали, натри, магнийн тэнцвэржсэн төгс уусмал болдог бөгөөд тvvнийг хэрэглэхэд бодисын солилцоо хэвийн болж, усыг бие махбодод барьж чаддаг гэж надад тайлбарлаж байсан. Магнийн ион нь зvрхний булчинд сайнаар нөлөөлдөг. Мөн энэхvv уусмалд эфирын тос ихээр агуулагддаг. Мөн ногоо дарахад гоньд заавал хэрэглэдэг бөгөөд уг амтлагч нь шар тайлах хамгийн сайн хэрэгсэлд ордог байна. Гоньдонд агуулагддаг эфирийн тос нь маш сайн эмчилгээний vйлчилгээтэй. Гадаадын эмч нар толгойн өвчний vед гоньдны шvvс уухыг их зөвлөдөг юм билээ. Туршаад үзээрэй.
4. Шарталтынхаа байдлаас хамаараад 4-10 грамм хүнсний содыг 1,5 литр орчим усанд уусгаад уучих. Тэртээ тэргүй шартсан хүний ам нь цангаж байгаа нь ойлгомжтой. Уухдаа 1,5 литрээс багагүйг уух хэрэгтэй. Ингэснээр шингэний дутагдлыг ч нөхнө, хүчил шүлтийн тэнцвэрээ ч сэргээнэ. Нэг дор гэнэт ихээр ууж болохгүй шүү, аажим аажмаар дасгаж ууна.
5. Согтууруулах ундаа уухаар биеэс их хэмжээний витамин, амин дэм огцом гадагшилдаг. Иймд В-ийн бүлгийн витаминууд, С амин дэмийг уух хэрэгтэй. С амин дэм буюу аскорбины хүчлийн хэрэгцээ нь уусны маргааш 3-4 дахин ихэсдэг. Болж өгвөл эмийн сан болгонд зарагдаж байдаг поливитаминуудаас аваад уух нь зүйтэй.
Эрчүүдийн коктейлийг шартсан үедээ найруулж ууж байсан гадны нэг хүнийг хараад жорыг нь дурлаж бичиж авснаа хэлье.
Аяганд сметан хийж, дээр нь улаан лоолийг шахаж шүүсийг нэмнэ. Яншуй ба гоньдыг жижиглэн хэрчиж, давс, чинжүүгээр амтлан хийнэ. Ингээд бүгдийг хөөсөртөл сайн хутгаад ууна.
Эцэст нь хэлэхэд архины гүн хордлогонд орсон бол яаралтай эмч дуудаж хордлого тайлах арга хэмжээг авах хэрэгтэй.