Хүний амьдралын хөг эгшиглэсэн энэ нэгэн өдрийн мэндийг хүргэн мэндчилж байна. Тиймээ би бол яг одоо чиний инээмсэглэх шалтгаан аз жаргал чинь болсон тэр нэгэн бүсгүйн нэгэн цагт хайрлаж, халамжилж, хамгийн нандин дурсамж бүгдийг хамтдаа бүтээж хамт уйлж бас инээж байсан азтай мөртлөө азгүй залуу байна. Амьдралд хамт байх боломжгүй хэрнээ хайрлахгүй байж чадахгүй тэр нэгэн учралаар бидэн хоёр учирсан. Бид тархиараа биш зүрхээрээ дурласан байсан учраас л хамт байж чадахгүй, болохгүй гэдгийг сайн мэдэж байсан ч хамтдаа зүгээр л нисчихсэн. Их өндөрт.
Тиймээ дандаа л хамт байх юм шиг санаад л, хэзээ ч салахгүй юм шиг бодоод л явлаа. Чамайг миний хийсэн алдааг битгий гаргаарай миний ХОНГОР-ын нулимсыг бага дуслуулж, сэмэрсэн сэтгэлийг нь бага сэвтээгээрэй гэсэндээ энэ захиаг тэрлэж байна. Өнгөрсөн бүхэн дурсамжинд минь үлдэх боловч энэ бүхэн бидний л бүтээсэн дурсамж, амьдрал учраас чамайг бүгдийг уужуу сэтгэлээр хүлээж авна гэж найдаж байна. Дэндүү гэнэн мөртлөө бардам бүсгүй шүү дээ. Бие нь турьхан сэтгэл нь уяхан мөртлөө итгэлийг нь нэг л удаа алдах юм бол чамруу хэзээ ч эргэж харахгүй, нэг л шийдвэр гаргах юм бол хэзээ ч буцахгүй, ухарахгүй хаанаас нь гарав гэмээр сэтгэлийн их тэнхээтэй шүү.
Өдөр бүр уулзаж боломжгүй бол өглөө, үдэш бүр зурвас бичиж, залгаж байгаарай. Хэзээ ч битгий чадахгүй зүйлээ амлаарай. Чадахгүй бол амлахгүй байсан нь хамгийн зөв сонголт. Цэцгэнд дуртай учраас улаан сарнайн баглаагаар бэлэг барьж зүгээр л чин сэтгэлээсээ инээгээд үнсэх нь чиний түүнд өгөх хамгийн том, гайхамшигтай бэлэг байх болно. Ямар ч юм тохиолдсон юу ч болсон байсан зөвхөн үнэнийг хэлсэн нь дээр байдаг юм шүү. Яагаад гэвэл худал хуурмаг бүхнийг сэтгэлийн углуурганаасаа үзэн яддаг юм. Хайртай хүн нь хуурамч дүр гаргах, амлалтандаа хүрэхгүй байх, итгэлийг нь эвдэх нь түүний минь сэтгэлийн түмэн зовлон байх учраас залуу минь би чамаас дахин дахин гуйя түүнийг минь зовоох ийм үйлдэл битгий гаргаарай.
Амьдрал алдаатай оноотой байдаг бүгд чиний болоод түүний минь бодсоноор байхгүй байж магадгүй ч хэзээд түүнтэй минь чин сэтгэлээсээ ярилцаж байгаарай. Би чамаас миний хонгорыг баян цатгалан байлгаж, эд хөрөнгөөр баян байлгаач гэж гуйхгүй ээ. Зүгээр л амьдралын төлөө түүний минь төлөө хичээгээрэй энэ байдал чинь л түүнд минь хангалттай байна. Сэтгэл зүрхийг нь сэвтээж, цөхөртөл нь хүлээлгэж, итгэлийг нь эвдэхгүй бол тэр хэзээ ч чамаас явахгүй.
Чиний дэргэд байгаа бүсгүйг чамаас илүү хайрлаж, хамт байхын тулд бүгдийг хийхэд бэлэн хэн нэгэн залуу байдаг гэдгийг чи өдөр бүр санаж байгаарай. Энэ заналхийлэл шиг санагдаж магадгүй ч “түүнийг минь аз жаргалаар бялхуулж байвал” чамд хамгийн сайн сайхныг хүсэж хэрэв чадахгүй бол…
Энэхүү захиаг тэр нэгэн залууд зориулж байгаа боловч өөртөө зориулж байна. Миний ирээдүйд байх тэр нэгэн хүнийг надаас илүү хайрлах, ил гарахгүй мөртлөө сэтгэлийн гүндээ мөрөөдөх нэгэн байгаа гэдгийг санаж байхын тулд.
Миний ХОНГОР-н хайрыг татсан тэр нэгэн азтай залууд зориулав.
Б.А 1994091020160410
Н.У 1990090120150616
7 Comments
Ene olon turliin amidraluud bvgd ereentei baraantai. Ter chmas ybsan geed zaawal chmas deer hvntei uchirna gesen vg bish. Chamd bhgvi sul tal daraagiin hvnd ni baij l taarna. Tegheer chi aldsan bol demii bitgii uuriinhuu setgeliig “Nadaas sain hvntei uchirna” gej taitgaruul
Хүүхдүүдээ шалгалтан дээр шипи хэрэглэх хориотой шүү…
sanal neg
UUNIIG NEGEN ZALITAI HYYHEN BICHSEN BAINA
bnga jargaaj huslii ni bieluulj yavdag hun haa ch bhgui shuu. zovooh tsagtaa zovooj jargaah uedee jargaaj saidaj muudaj gomdooj uiluulj ineelgej yavah chin az jargal amidraliin shalguur bishuu?uuniig bichsen hoortson bagi tsagaa tulahaar arhia gudaraal ehneree huuraal yavah ni gartsaagui. hudal bieleshgui yum bichij yadag bnaa.
hajuudaa bailgahiin tuld zaawal husseneer baih hereg bnuu? amidrald busdiin husseneer bh bolomjgui ue zunduu bii, ter ued yah ve?
busdiin husseneer amidarch robot boloh saihan gej uu?
amidral gedeg chin 2 tal adilhan zutgej baij bosdog zuil
amidral gedeg 2 tal adilhan tevchij baij evledeg zuil
amidral gedeg chin 2 tal adil huviar bienee hairlaj, hundetgej
baij jargal duuren boldog. neg ni guilgah, uruvduuleh, hussenee awahuulahiin
don tusaan bval ter zugeer SHIMEGCHLEL, archaagui parazitiin amidral.
Надад үхтлээ дурласан байсан тэр нэгэн залуу миний хХурим болохоос 7 хоногийн өмнө нөхөрт минь яг иймэрхүү юм хэлсэн гэдэг. Нөхөр минь ухаантай хүн болохоор дахиж энэ сэдвээр ам ангайлгүй хэдэн арван жил өнгөрч дээ. Би ч тэр залууд хариу симпати үзүүлээгүй болохоор нөхрийнхөө болон өөрийнхөө өмнө бардам байдаг. Залуус минь, ухаан зарж байж л амьдралыг туулдаг юм шүү.