Эмэгтэй дүү маань муу хүнтэй сууж, архи их уух боллоо. Уг нь өөрөө хоёр охинтой ээж хүн. Бага охин нь энэ жил сургуульд орно, том охин нь зургаадугаар анги. Дүүгээ аминдаа өөд нь татах гэж хичээх боловч уухаа болихгүй юм. Хүүхдүүдэд нь л их хэцүү байдаг байх. Яаж уухыг нь болиулах учраа олохоо байлаа. Уугаад ирэхээрээ хүүхдүүдээ зодож, зовоодог бололтой. Эмэгтэй хүнийг яаж энэ байдлаас нь салгаж, эх хүнийх нь үүрэг хариуцлагыг ухамсарлуулах вэ туслаач. Ойр тойрных нь архи уудаг хүмүүсийг холдуулах ёстой юм уу?
6 Comments
25-r televiziin tanaid honoyo nevtruulegt asashyoru Dagvadorj oroltson nevtruulgiig uzehed gemgui shoo. Ih avarga maani arhinaas herhen garaad 6-n jil ogt uuhgui baigaagaa helsen.
Дахиад нэг хvvxэдтэй болго
нөхөрт нь ойлгуулж, хамтарч тэмц . ойлгож хамтрахгүй нөхөрийг хөөж явуулаад тэмцээд үз.
архи уудаг эмэгтэй хүнтэй хатуу тэмцэхгүй бол бүүр алдана шүү.
эмэгтэй хүн архинаас гарах нь удаан бага байдаг. харин эрэгтэй хүн хурдан гарч болдог онцлогтой. эмэгтэй хүн бүр живнэ, эрэгтэй хүн гараад ирж магадгүй.
Neeree hun ooroo l uhamsarlahgui bl ymarch shidiin arga heregleed ch uuhaa bolidoggui yum bn lee.
Ee balaraa odoo yanaa baga deer n l boliulahgui bolohgui de.
Ер нь уудаг бол хэцүү л дээ. Хүн өөрөө ухамсараараа л болихгүй бол хичнээн иймээ тиймээ юм хэрэглээд нэмэргүй л санагдсан шд.