Чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч

0911a34a502c8db7fd3f9afb34659b3d

Сайн байцгаана уу? Би танай сайтыг унших дуртай. Би өөрийн амьдралд тохиолдод байгаа зүйлийнхээ талаар та бүхнээс зөвлөгөө авахыг хүссэн юм. Би нөхөртэйгээ суугаад 3 жил болж байна. Нэг хүүтэй хүү маань 1 настай. Энэ хугацаанд бидний амьдрал үнэхээр сайхан байсан. Харин сүүлийн үед нөхөр маань намайг хүсэхээ больсон юм шиг санагдаад байх боллоо. Унтахдаа хүртэл буруу хараад л унтана. Зарим үед ядраад байна гэх юм. Би түүний сонирхолыг татахаа больсон болов уу? Би хүндрэлтэй төрсөн. Намайг ахиад жирэмсэн болох вий гэсэн айдас төрөөд байдаг юм болов уу? Чамайг ахиад жирэмсэн болох вий гэхээс айгаад байна тэрнээс биш чамдаа хайртай? Чамайг хүсдэг хэвээрээ гэж ярьсан. Энэ нь надтай секс хийхэс татгалзах шалтгаан юм болов уу? Надаас уйдсан юм болов уу? Надад чин сэтгэлийн зөвлөгөө өгөөч!

секс.мн дээр ирсэн захидал

10 Comments

  1. egchmed says:

    эр хүн ямар нэг шалтгаан бхаар тэгдэгийм жирэмсэлэхээс тэгэж хамгаална гэж юу байхав дээ эгч ни 40 гартлаа юу эс үзэх бэ эм хүн биэдээ арчаатай ухаантай аливааг даван туулах чадвартай байх хэрэгтэй ороод ирэхэд нь цай хоол хийж тэсэх ,м зондоо гарнаа хэдэн жил болоод гарт чини ороод ирэхээр нялх хүүхэд л гэж мэд

  2. Zaisan says:

    Би энд шал өөр зүйлийн тухай бичье гэж бодлоо. Эрэгтэй хүмүүс ихэнх тохиолдолд өөрийнхөө иймэрхүү проблемыг тэр болгон яриад явдаггүй зарим нь дотроо хадгалаад, зарим нь сэтгэлийн тэнхээгээрээ туулаад гардаг. Харин эмэгтэй хүмүүсийн хувьд бол бүх юмаа хэн хүнд ярьж явдаг төрөлхийн араншинтай. Иймдээ ч дандаа л эмэгтэйчүүд дандаа хулхидуулсан, хууртсан, зодуулсан, доромжлуулсан болж харагддаг. Эрэгтэй хүмүүс бол хүн болгонд худалч, хуурамч, дээрэлхүү, бүдүүлэг мангас мэтээр ойлгогддог. Бас дээр нь завхай зайдан л гэнэ. Гэтэл тэдний цаана бас нэг эмэгтэй байгааг хүмүүс ихэнх нь хардаггүй. Эцэст нь эрчүүддээ хэлэхэд эмэгтэй хүмүүсийн нулимс бүхэн үнэн сэтгэлийнх байдаггүй юм шүү гэдгийг санаж яваарай. Аливаад хэт нэг талыг барилгүй хөндлөнгийн байр сууринаас хандвал ер нь яасын бүсгүйчүүл ээ?

  3. VIP says:

    Ер нь бол эмэгтэй хүн хүүхэдтэй болоод эхний нэг жил магадгүй хоёр жил нөхөр нь тоохгүй байгаа юм шиг санагддаг нь судалгаагаар нотлогдсон. учир нь эр хүн хүүхэдтэй болхоороо маш их зүйлийг бодож тунгаан цаашид яаж амьдралаа авч явах вэ? би аав болчхнлоо гэж үү гээд их л зүйлийг маш удаан эргэцүүлдэг юм. би ч бас энэ сэдвийг туулаад өнгрүүлээд ирсэн. бодоод үзэлдээ тэртэй тэргүй эрчүүд хүүхдийн даавуу угаах, нойргүй хонох, ажилдаа ядрах асуудлууд ар араасаа гардаг юм. санаа зоволтгүй шүү бүсгүйчүүдээ. аз жаргал тогтвортой эрүүл гэр бүл байхийг хүсэн ерөөеө

  4. Obama says:

    За миний нэг ажигласан зүйл бол манай эмэгтэйчүүдийн ихэнхи нь төрсөнийхөө дараа өөрийгөө хаячихдаг буюу өөрийгөө зөнд нь орхидог юм шиг байдаг. Тийм үү? Энэ нь зарим эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүнд байдалд оруулдаг байж магадгүй санагддаг. Хүүхэд төрүүлснийхээ дараа ч гэсэн хүүхэд төрүүлэхээсээ өмнөх үе шигээ л байх хэрэгтэй гэж бодож байна. Тийм үү?

  5. Er hun says:

    унэнийг хэлэхэд уйдсан бн.Та 2 унтаж эхлээд хэр удаж байгаан?хэрвээ 3,4хон жил болж байхад унтахаа байж эхэлж байвал унэнийг хэлэхэд чамаад уйдсан бн.Халит нэг тийм уе бол байж болно,гэхдээ энэ удаан ургэлжилбэл еронхийдоо чамайг хусэхгүй бн гэсэн уг,тэр жирэмслэлт энэ тэр бол огт хамаагуй!Хусвэл бэлгэвч эм тариа гээд зондоо л юм бн,…

  6. ttt says:

    uidsan bn daa. chi ooroo sexy bai. sanaachlagtai erotik setgelgeetei bai. hamt porno uzeh yum uu tuun deer garch baigaa zuiluudiig hie geh met odoon hatga

  7. Lonsdale says:

    Asiana.asie -тай санал нэг байна ахиад жирэмсэн болохоос айгаад хавитахгуй байна гэж худлааштээ

  8. hmmm... says:

    зугээр дээ, ямар ч асуудал байхгуй. эрчүүд эхнэртээ хайртай байна гэдэг чин дандаа сэкс хийхийг хуснэ гэсэн уг биш гэдгийг ойлго.

  9. Asiana.asie says:

    За да янкз янзын л шалтгаантай байж болно ш дээ. Ядарч ч болно. Уйпсан ч байж бас болно. Өөр хүүхэнтэй болчихсон ч байж болно. Эр хүн гэдэг чинь хүүхэдтэй болчихсоны дараагаас эхлээд болдоггүй байхгүй юу даа. Чиний хувьд үнэхээр ямар учир шалтгаантай гэдгийг олж тогтоохыг хичээсэн нь дээр байлгүй дээ.

  10. zaya says:

    тийм байж болно ш дээ, эр хүн бүр адилхан биш. ханьдаа хайртай бол итгэж сур даа. заавал муу юм бүү бод. өөрийгөө өөрчилж биеэ эрүүл болгож,кейжилын дасгал хий. жирэмсэнээс сайн хамгаалж байгаа гэдгээ хэлж ойлгуул. ядаж айж байгаа юм бол бэлгэвч ч болсон хэрэглэе гэж өөрөө санаачлагатай бай. эр хүн хааяа гуйлгах дуртай ш дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.