ЧИ БОЛ МАШ ТЭВЧЭЭРТЭЙ, ГАЙХАЛТАЙ ЭХНЭР ГАЙХАЛТАЙ ЭЭЖ

Нөхөр ажлаасаа нилээн ядарч ирэв. Тэрээр тухлан суугаад зурагт үзэнгээ амрахыг бодож байв. Эхнэр нь үймэлдэн шуугилдах 2 хүүхдээ загнангаа бага хүүхдээ унтуулахаар бүүвэйлнэ… Гэвч нөхөр нь туслахын оронд зурагтны дууг улам чангалав. Үүнд нь эхнэр уурлаж бөөн хэрүүл… Эцэст нь эхнэр нь бүгдийг орхин гараад явчихав.

Харин 2 хоногийн дараа нөхөр эхнэртээ хандан захидал бичжээ.

Хайрт минь…
Чамайг гарсны дараа би хүүхдүүдээ хооллон, унтуулахгүй бол болохгүй болсон. Маргааш нь болсон ч чи ирээгүй тул хүүхдүүдээ харахын тулд ажлаасаа чөлөө авч, усанд орох ч завгүй нэгэн өдрийг өнгөрөөлөө…

…Угж халаангаа… хүүхдүүдийн хувцсыг солингоо… аяга таваг угаах… бүгдийг хийж үзлээ.
Гэрээс цухуйлгүй, 10-с дээш насны хүнтэй ярилгүй нэг өдрийг өнгөрөөж үзлээ. Сэтгэл зүйн хувьд ч бие махбодын хувьд ч ядарч, бүхэл өдөржин унтмаар санагдсан. Гэвч 3 цаг тутамд уйлах нялх үрийнхээ төлөө босохоос өөр аргагүй…, Чиний оронд 2 өдрийг өнгөрөөж үзээд ойлголоо. Чамд минь ямар хэцүү байдгыг мэдэрлээ.

ЭЭЖ ХҮН ГЭДЭГ НЬ ӨӨРИЙГӨӨ БАЙНГА ЗОЛИОСОЛДОГ ЮМ БАЙНА.

Энэ нь 10 цагийн турш ажил дээрээ санхүүгийн тайлан гаргахаас ч илүү хэцүү гэдгийг ойлголоо.
Эдийн засгийн хувьд ч хараат байдалд байх сэтгэл зүйн зовиурыг ч мэдэрлээ.

Найз нөхөдтэйгөө уулзах болон өөрийн чөлөөт цагаа битгий хэл, унтаж амрах цагаа хүртэл золиосолж байсныг чинь ойлголоо.

Хэн нэгэн нь хүүхэд өсгөх талаар янз бүрийн зүйл ярих үед чамайг яагаад уурладаг байсныг ч бас ойлгосон. Үр хүүхэддээ юу хамгийн хэрэгтэй, юу хамгийн сайн бэ гэдгийг ээжээс нь өөр хэн ч мэдэхгүй гэдгийг… ойлгосон.

Би энэ захидлыг бичиж байгаа нь, чиний эзгүйд хэцүү байгаа учраас зөвхөн биш юм. Чамдаа энэ бүхнийг хэлэхгүй л бол нэг өдөр ч амьдарч чадахгүй мэт санагдаад…

ЧИ БОЛ МАШ ТЭВЧЭЭРТЭЙ, ГАЙХАЛТАЙ ЭХНЭР, ГАЙХАЛТАЙ ЭЭЖ.

ЧАМАЙГАА БИ СЭТГЭЛ ЗҮРХНЭЭСЭЭ ХҮНДЭТГЭЖ БАЙНА…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.