Хар уу, хайр уу

2862263_a0bea9bf

Намайг Гэрлээ гэдэг. Миний эмэгтэй дүү одоо 22 настай. 6 сарын өмнө 1 хөдөөний залуутай танилцаад үерхэж байгаад хартай болохоор нь саяхан салсан юм л даа. Гэтэл тэр залуу нь утсаар байнга доромжлоод дарамтлаад болдоггүй ээ. Уур хүрээд би тэрэнтэй нь хэрэлдэхдээ: Тэнэг минь чи ухаангүй харнаасаа болоод хаягдаж байгаа юм гэсэн чинь манай дүү бид 2ыг сүрдүүлээд байх юм. Дүү маань зүгээр орхичих аяндаа явчихна гэх юм. Би тэр мангар залуу дүү бид 2т муу юм хийх вий дээ гэж айгаад байна. Надад зөвлөгөө өгөөч. Яавал дээр юм бол.

cekc.mn дээр ирсэн захидал

16 Comments

  1. chimgee says:

    sain sain xumuus uxchix yum daa. iim yumnuud l ami buxtei amidraad baix yum daa. ed nar bugd dald oroosoi.

  2. awragch says:

    оо наадул чин яж ч чадахгуйэээ тайүан байж болно

  3. puujee says:

    цагдаад хэлэх хэрэгтэй наадах чин гэмт хэрэг ш дээ

  4. dunaraa says:

    тийм үмнууд цагаа тулахаар аймхай бдаг үм

  5. Er hun says:

    цагдаад хэлээ хоо!Тэрний яахыг ни хараад сууж бна гэж юу байдагийн?!зугээр сануулга огох маягтайгаар цагдаад хэлээд узэхэд гэмгүй.Гэнэт уур ни хурээд та 2-ийг санаандгуй байдлаар ч гэсэн хорлочихвол яах вэ тийм биз дээ,..

  6. sainaa says:

    цагдаад шууд мэдэгдэх хэрэгтэй. дуургийнхаа цагдаа юмуу, ойролтсоох хэлтэст н очоод буртгуулчих. тэгээд ахиж сурдуулвэл, ахиж мэдэгдээд цагдаагаас утасдуулчих, тэгвэл тэр хартай юм айгаад таг болчноо. Тгд зувлухуд, хүнтэй битгий хэрэлдэж бай.

  7. lahas says:

    chi mongol er hvniig teneg gej bgaa bol ooroo shal usan teneg.yah gej anhnaasaa shalchignasan yum.tegeed ch huviin banzal asuudalaa olond delgeed chi ch mon teneg amitanaa.neg negnee hairlaj hvndelj sur malaa.chamaig vzen yadaj bna.minii mgl-n tsoglog zaluus.

  8. baagii says:

    тэнэг залуу яачихаж магадгуй шуу ах энэ тэр байдаг бол тэдэндээ хэлээд наадах муугаа айлгачих тэгээд л болоо

  9. Lonsdale says:

    цагдаагийн байгуулагат мэдэгд тиймэрхүү тэнэг юмнууд яачиж магадгуйшууэсүүл утсаа солиод амидрах газраа тур уурчлууд узэхгүй ю орой удэш гантс 2-оороо буу яв за амжилт

  10. tuulai says:

    айж yavbal amind ulziitei gej

  11. Obama says:

    За 1-рт ямар ч байсан тэр нэг тэнэг юмнаас дүүгээ салгаж чадсан чинь үнэхээр сайн хэрэг болж. Өөрийг нь сонгоогүйн төлөө ингэж утас энэ тэрээр доромжилдог гар бол ёстой ёоёотой л юм байна. Ухаан, ухамсар энэ тэрийн тухай ярилтгүй л хоосон толгойлсон мэдрэл муутай гар байна. Ямар азаар дүү чинь тэр залууд хайртай дуртай энэ тэр гэж тэнэгтээгүй юм бэ?
    2-рт Ингээд л байх юм бол та 2-г өмөөрч хамгаалах хүнгүй юм байна гэж цаадах чинь бодвол асуудал бүр хүндрэх байх даа. Ах мах байгаа бол нээрээ дээрхи хүмүүсийн хэлсэнээр тэр гарыг сайн айлгаад хэнийг нь мэдрүүлээд зайлуул. Нэг аймхай хөгийн гар л байгаа.

  12. hi says:

    хэрэлдэж байгаа 2ийн хэн ухаантай нь буруутай гэж үг байдгийн шдээ. чи тэрийг тэнэг гэж бодож байгаа бол хэрэлдсэний хэрэггүйдээ.

  13. lawlah says:

    дугаараа солиод үз дээ.бүүр болохгүй бол танидаг нэг хүнээрээ сайн говүүлчихээч дээ.тиймэрхүү амисгаанууд яг тулахаараа чаддаггүй байхгүй юу.

  14. tseegii says:

    оо тиймэрхүү юмнууд яг цаг дээрээ юу ч хийж чадахгуй

  15. er zagal says:

    туулай маань эр туулайтай таарсан юм байхда таг алга болоод,
    хүн дурлалийнхаа төлөө юу ч хийж магадгуй шүү санаатай л бсан дээр шүү, ах бвал ахаараа зодуул тэгэхээр гайгүйдэ амжилт

  16. emegtei hun says:

    болгоомжтой байсан нь дээр шүү нээрээ утасныхаа дугаарыг нэг солиод үзвэл яасан юм бэ? тэгээд бас тэнэг хүмүүстэй битгий хэрүүл хий. чи жижиг хүмүүстэй хэрүүл хийвэл чи өөрөө бүр жижиг болно. тэгээд юу ч харааж байсан чихнийхээ хажуугаар тэвчээд бүгдийг нь өнгөрөө. амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.