УМДАГНЫХАА ҮСИЙГ ХУСАХ НЬ ТАНЫ БИЕД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРДАГ ВЭ?


Бүсгүйчүүд сүүлийн үед гайхалтай загвартай дотуур хувцас, усны хувцас өмсөх болсноор умдагныхаа үсийг хусах, ваксаар наалдуулж татах зэргээр янз бүрийн арга хэрэглэн үснээсээ салах нь нэмэгдсэн байна. Тэгвэл барууны эмч мэргэжилтнүүд үүний сөрөг талыг анхааруулжээ.

14518826_10155205107529045_564542178_n

Их Британийн Беллингхэмийн Их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн захирал, гэр бүлийн эрүүл мэнд судлаач Эмили Гибсон “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа “Охид, бүсгүйчүүд умдагныхаа үсийг өсвөр наснаасаа ургаж эхэлмэгц нь хусаж байна. Гэвч тэдний биед усны болон дотуур хувцасны материал харшил өгөх болсон. Бидний эрүүл мэндэд халгүй гэж үздэг даавуун дотуур хувцас хүртэл энд яригдах болно” гэжээ.
Түүний ярьснаар бүсгүйчүүд умдагныхаа үсийг бага зэрэг хусах юм уу багасгахад л хангалттай. Мэдээж гайхалтай дотуур хувцасны чинь захнаас үс цухуйхгүй байх хэрэгтэй. Ингэснээр дотуур хувцасны материалд үлдсэн байдаг элдэв төрлийн бодис, явцын дунд үүсэх нян таны арьсанд наалдаж чадахгүй аж.

Эмили Гибсон “Бүсгүйчүүд умдагныхаа үснээс салахдаа үс гуужуулагч, вакс, сахлын хутга, электролиз, хямсаа, чимхүүр ашиглахгүй байх хэрэгтэй. Эдгээр нь арьсны гадаргууны хамгаалалтын бүрхүүл болон үсний угийг гэмтээдэг. Бүсгүйчүүдийн бэлэг эрхтний хэсэг эмзэг арьстай байдаг. Иймд хуссаны дараа үс ургахдаа бүр өтгөрч, арьсны дор буглаа үүсгэж, загатнаж, цахлайтах зэргээр улам бүр хүндрэл үүсгэдэг гэнэ. Тиймээс умдагныхаа үсийг хайчаар багасгахыг чухалчлах хэрэгтэй” гэжээ.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд Америкийн бүсгүйчүүд умдагныхаа үсийг хусахад 2.1 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Үүнд үс гуужуулагч гэх мэт холбогдох гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүсгүйчүүдэд зориулсан төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд багтжээ.

3 Comments

  1. holy joy says:

    uurtsaih iig gusaj, waxdaj uguh ajil garlaa daa, gah gah gah., unegui shaham daa damshig gej.

  2. Uurtsaih says:

    holy joy-р үйлчлүүлий. Үнэ хөлсөө энд бичээд үлдээчихээрэй ккк

  3. holy joy says:

    gusaj, waxdaj ugnu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.