9 насны зөрүү эмэгтэй хүнд тийм чухал юм уу?

Намайг Б гэдэг. Би нэгэн тээврийн компанид ажилладаг 25 настай. Яг хаанаас нь эхэлж ярихаа мэдэхгүй байна л даа. Сэтгэлээ хэнд онгойтол ярихаа ч мэдэхгүй байна. Анх удаа л бичиж байна. 

14518238_10155205030129045_892418876_n

Би дурласан. Би түүнтэйгээ танилцаад яг жил болж байна. Би хүнд ингээд дурлана гэж бодож байсангүй. Энэ байдлаараа 30 хүрэх байх гэж бодож байлаа. Өнөөдөр энд би надад маш их аз жаргал өгч бас авч чадах хүний талаар бичиж байна. Тэр маань өмнө нь хүнтэй сууж байсан. Тэр хүн нь гадаад яваад алга болсон 10 жилийн өмнө. Тэрийгээ 10 жил хүлээсэн. Тэр маань амьдралынхаа 10 жилийг тэр хүнийг хүлээж өнгөрөөсөндөө маш их харамсдаг. Намайг одоо өөрийг эргүүлэхээр надад цагаа дэмий үрж байна, чамайг над шиг дэмий зүйлд залуу насаа битгий үрээсэй гэж хүсэж байна гээд намайг би тэрнийг гэх тусам өөрөөсөө түлхээд байгаа.

Бид 2 анх фб-р харилцаад хааяадаа ажлын шаардлагаар таардаг байсан. Нэг л мэдэхэд маш их харилцдаг, би түүнд тэр надад нөлөөлдөг болсон байсан. Эгч дүү шиг биш болсноо саяхныг хүртэл үүнийгээ анзаарахгүй явлаа. Саяхны нэг өдөр хүртэл тэр маань би яг л уулын орой дээр гарчихсан юм шиг тэнгэрт нисч байгаа юм шиг байна гэж хэлж байсан. Бид 2-т тулгараад байгаа асуудал бол насны зөрүүтэй явдал байна л даа. Би сүүлийн үед түүнийг байнга санаад хайртайгаа ухаарсан хүн шиг л түүн рүү гэх тусам тэр надаас холдоод байх юм.

Яагаад гэвэл бид 2 насны зөрүү 9. Би түүнээс 9 насаар дүү. Тэр угаасаа анхнаасаа намайг цагаа дэмий үрж байна гэдэг байсан л даа, 2-лаа ёстой бүтэхгүй гээд л чанга үгнүүд хэлдэг л дээ. Би ч тоохгүй дахиад битгий нас ярь гээд л мартуулахыг хичээдэг байлаа. Энэ арга маань даанч сайн ажиллахгүй юм даа. Би ямар насаа өөрчилж чадах биш. Үүнтэй эвлэрэхээс өөр арга байхгүй ч юм шиг. Өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр бид 2 ажлаа хийнгээ харилцаад л сайхан байсан харин үдийн хойно тэр маань их сонин болчихвоо. Тэгээд л дахиа л нөгөө насны зөрүүгээ яриад л.

Би одоо түүнтэйгээ уулзахгүй бол байж сууж чадахгүй хариу бичихгүй бол ар араас баахан смс явуулаад л. Смсээ харвал бараг л өөртэйгөө яриад байх шиг. Би түүнтэйгээ уулзахын тулд гэрийнхэн гадаа 2 цаг хүлээн байж уулздаг байсан. Одоо 3, 4 цаг болсон сүүлдээ тэр гарч ирэхгүйгээр шийдсэн юмуу дараа уулзий гэдэг болсон би хүлээсээр л. Тэр ч надад үнэхээр хатуу ханддаг шүү. Ажил дээр нь надаас 2 насаар ах хүмүүс түүнийг минь та гээд дуудсан юм байна л даа тэрнээс болоод нөгөө л нэг асуудлыг дахиад сануулсан хэрэг.

Одоо тэр маань шийдвэрээ гаргачихсан бололтой. Намайг өөрөөсөө явуулах. Тэр маань нэг охинтой л доо бараг миний охинтой ойролцоо настай гээд л, үнэндээ тийм биш л дээ, бид 2 насны зөрүү, миний түүний охинтой насны зөрүү 2 бараг л ижилхэн байж магадгүй л юм. Хамаг юм энэ насанд л байна. Энэ 9 насны зөрүүнд байгаа юм шиг л…

Эцсийн эцэст бид бүгд хөгширхөөс зугтаж чадах биш эсвэл үргэлж залуугаараа байж чадах биш нэг л өдөр ижилхэн хөгширнө, хөгширсөн хойно хэн бид 2-г 9 насны зөрүүтэй эмгэн өвгөн гэж хэн хэлэхийн бэ? Ганцхан амьдрах амьдралд би түүнийг аз жаргалтай байлгамаар байхад насны зөрүү, 9 насны зөрүү эмэгтэй хүнд тийм чухал юм уу? Би түүнд хайртай болохоор ингээд бууж өгч чадахгүй.

Гэрийнхэн гадаа хэдэн цаг хүлээхээ сайн мэдэхгүй байна. Түүнийг гарч ирээсэй гэж хүсч байна. Би яг одоо хэдэн жил ч хүлээсэн чадахаар байна. Хэцүү гэдгийн мэдэж байна л даа. Одоо тэр намайг өөрөөсөө холдуулахыг хичээгээд байна энэ 9 нас гэдэг юмнаас болоод. Би түүнээс дэндүү том юм хүсээд байгаа юм болвуу эсвэл…

20 Comments

  1. Сондох says:

    Би яг одоо өөрөөсөө 9 насаар дүү залуутай уулзаж байгаа. Тэр 25-тай. Гэхдээ хүмүүс эмэгтэйг нь авгай нтр гээд л аймар хэлсэн байна. Тэр эмэгтэй ямархуу зүс царай ааш араншинтайг нь мэдэхгүй байж. Намайг авгай гэвэл нээрээ би бол үнэн эмзэг хүлээж авна. Сүүлийн үед эмэгтэйчүүд биеэ сайхан авч явдаг болсон шүү дээ. Намайг хэн ч 34-тэй гэж харахгүй. 27-28тай л гэдэг. Царай зүс бие хаа 28-тай юм шиг хэрнээ илүү өөртөө итгэлтэй бардам болсон. Энэ л залуучуудад таалагддаг байхдаа. Гэхдээ би бас цаашдаа яахаа сайн мэдэхгүй л байна. Бас л хэдэн жилийн өмнө нөхрөөсөө салсан. Яагаад ч юм эр хүнийг таних ямар ч чадваргүй цэцэг шиг насан дээрээ буруу сонголт хийж хайран сайхан насаа тэр хүний хараа хяналтан дор өнгөрүүлсэндээ үнэхээр харамсаж байна. Салахыг хүсэх боловч хэлж чадахгүй айж, ёстой л далайсан газарт нь далд орж далласан газарт нь ил гарч амьдарч байсан. Сүүлдээ эмэгтэй хүний тэвчээр алдардаг юм байна лээ. Одоо бол миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр салалт байсан. 2 хүүтэй. Салснаас хойш хүүхдүүддээ нэг ч төгрөг өгөөгүй гэдгээр нь л тэр хүний ямар ч ухамсаргүйг нь харж болно. Мөнгө төгрөггүй хүн биш л дээ. Үлдсэн амьдралаа 2 хүүдээ болон өөртөө зориулна гээд хэнд ч нүүр өгөлгүй явж байгаад дүү залуутайгаа учирсан. Түүний насыг харахаар л ид сайхан нас сайхан сурах сайхан дурсамж бүтээх нас харагддаг. Нээрээ л надад хайран цагаа зориулаад байгаа юм шиг.

  2. zaluuuuuuuuuuuu says:

    Za hu zaluu min chi bitgii hvchleed bai. Nas chin baga geltgvi naad setgehvi chin dendvv balchirdaad bga yum bn. Gadaa ni 3-4 tsag hvleej shahaj daramt vzvvlne gedeg chin yu gesen vg we ai. Alibaa zvil tentsberee aldwal nuran unah ni oilgomjtoi. Chi nuraachihsan bn. Gehdee zvger odoo zvger tabitartai ydaj 30 hvrsen er hvn shig setgej boddog bolood amidrald handah handlagaa ch hvrtel zaschih. Tegwel naad nasnii zurvv bol yuch bish chamd uyraad l tseejind chin nalna. Bitgii zogs teged bitgii hvchil bazaan shig aashilhaa estoi bolioroi. garj irtel ni hvleene ch geh shig … hmm

  3. Noonecares says:

    “Би одоо түүнтэйгээ уулзахгүй бол байж сууж чадахгүй хариу бичихгүй бол ар араас баахан смс явуулаад л. Смсээ харвал бараг л өөртэйгөө яриад байх шиг. Би түүнтэйгээ уулзахын тулд гэрийнхэн гадаа 2 цаг хүлээн байж уулздаг байсан. Одоо 3, 4 цаг болсон сүүлдээ тэр гарч ирэхгүйгээр шийдсэн юмуу дараа уулзий гэдэг болсон би хүлээсээр л. ” gedeg chine odoo yamar aimar yumbee sda, uruu neheh gej baigaam shig ingeed suugaad baigaa huntei suuchuul bur aluulah yum baina gej bodogdoo biz, yoooo laitai shuu ingeed uurteiguu bicheed baidag humuus, ajil turul ch hiilgehgui, hariad neg tsag hagas kino tuvluruud uzuulchihgui sda neeree

  4. so whay says:

    Чи үнэхээр хайртай бол шаргуу шулуун шударга өөрийн болгоно гэж зоригтой бай. Тийи байж чадвал чинийх болно. Бархүү Одноо 2ыг харчих 

  5. Дурлал says:

    эгч ч ширүүн юмаа ххэ. 

  6. Эгч says:

    Мангар пацаанууд сонин дээрээ эгч хүүхэн сонирож л байдаг ганц 2жил шаачаад залуу охин сонирхоод явдгийг хөгшин авгай туршлагаараа мэдэж л байгаа
    Үеийнхнээ панаалдаж чадахгүй хөгшин авгай эргүүлж бас дээр нь хүний бэлэн амьдрал дээр орох гэсэн одооны бацаануудыг төмсгий нь хага өшиглөөд хөөгөөд явуулах хэрэгтэй

  7. dorlig says:

    chi daraa ni 9 duu ohind ni sanaarhah bolohoor tsaadah chin medcheed zaigaa avaad bshd.

  8. ... says:

    Чи цаад шалгааныг нь ойлгохгүй л байнадаа. Чи 9 насаар дүү мэдээж чамтай удаан харилцаад чиний чиг хандлага бүх зүйлийг чиг шинжиж харсан. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг чилэн тэр хүний дотор айдас байгаа. 9 нас гэдэг чинь том зөрүү. Та хоёрын амьдралыг харах өнцөг өөр байгааг чи дуралчаад олж харахгүй байгаа. Нэг цэцэг бариад гуйгаад л үз тэгэхэд чамд нэг тодорхой хариу өгнө. Тэр хариуг нь сонсоод цаашид араас нь хэдэн цагаар ч болох хүлээж гүйх үгүйгээ бод. Ямартайч чамд шууд итгэхгүй нь ойлгомжтой чи зүгээр л дуралчаад газар дээрээ буухгүй хийсээд байгаа нь тэр хүнийг маш ихэд айлгаж байгаа шүү.

  9. Төгөлдөр says:

    Манай нөхөр 12 насаар дүү.бид 1 охинтой.амьдраад 10н жил болох гэж бна.одоо бол насны зөрүү сонин биш шүү дээ

  10. aania says:

    Mm my nuhur nadaas 8 dvv l de. nadd anh hecvv l bsn bs l dvv ntr ghees ehleedl.zarimda asuudal gardahl yum amidrald shiidwer gargahaas ehleedl. cetgel bwal boldgl yum emegtei hvn bolgoomjlohn argaguilde chi uuruu her setgeltei zaluu bhaas cnl shaltgaalna. adaglaadl ueiinhe hvvhnvvdig ergvvleh bolwu gh zergees ehleedl bolgoomjlol aidas olon tr emegtei cn shiidsen bobololtoi

  11. jak says:

    Нэгэнт эмгэн өвгөн болсон хойно насны зөрүү мэдэгдэхгүй ч тэр болтол сэтгэл чинь хувирахгүй гэж чи яаж мэдэж байгаан одоо ч яахав залуу насны сэтгэл хөөрлөөр чадна гэж бодож байж болно амьдрал баялаг шүү 40 аас 50 насанд насны зөрүү хамгийн их мэдэгдэнэ 40 тэй залуу ямар байхав 50 авгай ямар  байхав ойр тойрны хүмүүсээ харицуулаад үз 40 насны эр хүн өөрөөсөө эгч битгий хэл чацуу эхнэртэй байлаа ч залуу охин сонирходог шүү

  12. Naraa says:

    Manai nuhur nadaas 8 dvv bid 2, 3 huuhedtei az jargaltai saihanl amidaraad 10n jil boloh gej bn bi basl ehleed bainga zugataadag bsn manai hun  uigagui huutsuldsunii etest 9 sariin daraa baidal arai deerdej uerhdeg bolson jil hagasiin daraa neg gert orson

  13. holy joy says:

    zugeer l hayachaach, uuruu guigeed irii shd

  14. xxx says:

    насны зөрүүнээс гадна чи тэрэнд ерөнхийдөө чамлалтай санагддаг байж болно шд, тэгээд нас гэж л шалтагладаг байж магадгүй. эмэгтэй хүн нас нэмээд ухаан суугаад ирэхээрээ намбатай түшигтэй хүн хүсдэг байх аа. гэхдээ чи тэгж л их хайртай гээд байгаа юм бол бууж өгөхгүй эргүүлээд л байхгүй юу, гэхдээ хайртай хайртай гээд шалчганаад байлгүй байгаа байдал үйл хөдлөлөөрөө харуулвал тийм насны эмэгтэйд илүү үнэлэгдэнэ

  15. Хулан says:

    Bi 12 nasnii zuruutei duu huntei naizlaa l yawj l bnoo…

  16. Hehe says:

    Shaldan batsaan bairtai avgai erguuleed guigeed baigaan bishuu hehe

  17. togoldor says:

    Ер нь бол насны зөрүү мэдээж чухал зүйл шүү дээ дан ялангуяа эмэгтэй хүнд.Яахав эрэгтэй нь 9 ах байсан бол арай өөр хэрэг гэтэл дэлхий нийтэд хараад үзхийм бол голцуу эмэгтэйчүүд өөрөөсөө ах хүнтэй суусан байдаг.Бас нэг шалтгаан нь тэр эмэгтэйн ар гэр,ээж аав ,ах дүү,найз нөхдөөсөө санаа зовдог тэрнийг элдвээр хэлэхвий гэж айдаг,бас гэр бүлийн хүмүүжил ч бас нөлөөлдөг.Эцсийн дүндээ чамд эцсээ хүртэл тэмц гэж хэлж чадахгүй нь яагаад гэвэл асуудал ойлгомжтой талдаа л байгаам байна.Эмэгтэй хүн өөрөөсөө дүү хүнтэй гэрлэх нь их ховор,дээрээс нь хүүхэдтэй бол бүр ч эргэлзээтэй.Ер нь тохиромжтой насыг 2-3 гэж ярьдаг шүү дээ залуу хүн байна өөр өнцгөөс дэлхий ертөнцийг харалдаа амьдрал баялаг,үнэхээр тэрний хэлснээр чи цагаа дэмий л үрж байна,Эцэст нь чамд зөвлөхөд хүнийг хайрлана гэдэг заавал хажуудаа байлгахын нэр биш шүү дээ.Тэр хүн чинь эрүүл энх,муу зүйлээс хол амьдарч байвал л болох нь тэр.Тэрний оронд сайхан найзууд болоод хэрэгтэй үед нь тус болдог,ярилцдаг,дэмждэг,халамжилдаг тийм л сайн найз байх хэрэгтэй эмэгтэй хүнд тийм л найз хэрэгтэй,Ингэж байгаад алдаад явуулчихвал чамд л улам хэцүү болох байх энэ бол зүгээр бодол төдий зүйл биш шүү ,бодит туршлагууд дээр хэлж байна

  18. dudu_15s@yahoo.com says:

    Ер нь бол насны зөрүү мэдээж чухал зүйл шүү дээ дан ялангуяа эмэгтэй хүнд.Яахав эрэгтэй нь 9 ах байсан бол арай өөр хэрэг гэтэл дэлхий нийтэд хараад үзхийм бол голцуу эмэгтэйчүүд өөрөөсөө ах хүнтэй суусан байдаг.Бас нэг шалтгаан нь тэр эмэгтэйн ар гэр,ээж аав ,ах дүү,найз нөхдөөсөө санаа зовдог тэрнийг элдвээр хэлэхвий гэж айдаг,бас гэр бүлийн хүмүүжил ч бас нөлөөлдөг.Эцсийн дүндээ чамд эцсээ хүртэл тэмц гэж хэлж чадахгүй нь яагаад гэвэл асуудал ойлгомжтой талдаа л байгаам байна.Эмэгтэй хүн өөрөөсөө дүү хүнтэй гэрлэх нь их ховор,дээрээс нь хүүхэдтэй бол бүр ч эргэлзээтэй.Ер нь тохиромжтой насыг 2-3 гэж ярьдаг шүү дээ залуу хүн байна өөр өнцгөөс дэлхий ертөнцийг харалдаа амьдрал баялаг,үнэхээр тэрний хэлснээр чи цагаа дэмий л үрж байна,Эцэст нь чамд зөвлөхөд хүнийг хайрлана гэдэг заавал хажуудаа байлгахын нэр биш шүү дээ.Тэр хүн чинь эрүүл энх,муу зүйлээс хол амьдарч байвал л болох нь тэр.Тэрний оронд сайхан найзууд болоод хэрэгтэй үед нь тус болдог,ярилцдаг,дэмждэг,халамжилдаг тийм л сайн найз байх хэрэгтэй эмэгтэй хүнд тийм л найз хэрэгтэй,Ингэж байгаад алдаад явуулчихвал чамд л улам хэцүү болох байх энэ бол зүгээр бодол төдий зүйл биш шүү ,бодит туршлагууд дээр хэлж байна

  19. g says:

    Тэр хүний итгэлийг 10 жил хүлээлгэсэн хүн нь алдсан болхоор насны зөрүүтэй чамд бас итгэхгүй байгаа байхаа.Чи үнэхээр хайртай тэр хүний насан туршийн хань байж чадах уу хэдэн жилийн дараа залуу хүүхэн дагаад явчихийн биш биз.Үнэхээр хайртай бол 9 насны зөрүү бол асуудал биш.Жүжигчин Бархүүг харлдаа сайхан амьдарч байна ш дээ.Чи үнэхээр хайртайн бол тэр бүсгүйгээ насан туршид нь хайрлаж чадна гэж бодож байгаа бол эр хүний 13 мэхээ хэргэлээд байж дээ.

  20. hhh says:

    Chamtai bol suuhgui l yum bna naad huuhen chin. Tiim uchraas chamaas erthen zaigaa bariad bgaam bishuu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.