Хайрласны хариуд хайр ирдэг гэж худлаа юм байна

84869671

Сэтгэл дотор харанхуйлж мандсан наран хүртэл бүдэгрээд би гэдэг хүн сэтгэлийн зовлон эдлэн алхаж байна. 3 жилийн өмнө тэр минь эхнэртээ хаягдаад удаагүй байхад нь би учирсан юм. Надтай байхдаа хааяа согтсон үедээ зүрх шимширч өвддийн байнаа, би түүндээ аймар хайртай гээд л уйлдаг байсан. Даанч эхнэр хадам нь үздэггүй хөөгөөд явуулсан байсан. Уусан үедээ өөрөө мэдэлгүй агсан тавьчихдаг гэсэн. Бас хэсэг ажилгүй дампуурч явахад нь түшээд авахгүй хөөдөг ямар ч хүиүүс вэ л гэж боддог байлаа. Бусдаар бол сэтгэл сайтай даруухан залуу юм шүү. Тэр үед нэг их дасаагүй байсан болохоор тайвшруулаад л мөнгө цаастай үедээ эхнэр хүүхэд дээрээ очиж бай гэх зэргээр ярьдаг л байж.

Нилээд хэдэн сар өнгөрөөд өөрөө ч миний сэтгэлд чи байдаг болсоон, би чамдаа хайртай болсоон гэдэг болсон. Эмэгтэй хүн ч дороо л дасдаг юм билээ. Түүнгүйгээр амьдралаа төсөөлөхөө болиод би гэдэг хүн хязгааргүй хайртай болсон сон түүндээ. 2 жил орчим бурхан биднийг ивээсэн мэт сайхан амьдарч байтал тэр минь гэнэт ер нь чадахгүй юм байна болилоо гэж палхийтэл хэлсэн. хичнээн шаналж, зүрх эмтэрч шаналсаныг надтай хамт байсан бурхан л мэднэ дээ.

Уйлд дуулж их юм болж байж тэр минь наддаа ирсэн ч яагаад гэдэг бол, бас хэзээ дахиж ингэх бол гэдэг айдастай явж. Айдас, бодол хүний амьдралыг хөтөлж явдаг гэдэг нь үнэн бололтой. тэр минь 6 сар гайгүй явж байснаа сүүлийн үед ууж ирээд байсан. Би өөрөө ч түүнтэйгээ хааяа ууж суудаг ч болсон. Ойр зуурын хэрүүл гарсны дараа тэр би чадахгүй юм байна аа болилоо гээд яваад өгсөн. Яагаад гэхээр чи мэдэж байгаа гэх. Урьд нь нэг бол хүүхдээ бодоод буцаад эхнэр дээрээ очлоо гэнэ. Нэг бол өөр шалтгаан хэлээд байхаар би алинд нь итгэх билээ.

Ингээд л амьдралын минь цорын ганц хайр хэзээ нэг цагт өөрөө яаж шаналж зүрх шархирч байсан тэр л зовлонгоо надад үлдээгээд явчлаа даа. Гуйх аргадах тусам улам зэвүүрхэж үзэн яддаг зантай юм билээ. Их зөрүүд хүн шүү гэж ойр дотных нь хүн хэлж л байсан. Тэхдээ ямар ч гэр бүлийн хариуцлага, хүнийг хайрлах өрөвдөх сэтгэл үдсэнгүй гэж үү. Уг нь хамт байхдаа ямар ч өөрчлөлтгүй хэвийн л байдаг байсан. Хайраа нтр гээд л. Юу болоод байгаам бол, эрчүүд ийм л улс гэж үү. Буцаад эхнэр дээрээ очоогүй гэдгийг нь мэдэж л байна эхнэр нь дургуй юм билээ. Яагаад хайрласны хариуд хайр л ирдэг гэж дуулсан, тэгтэл…

секс.мн дээр ирсэн захидал

20 Comments

  1. zolbooshko says:

    наад тэнэг заваан юмнаасаа салаач дэ

  2. rain says:

    хясан нь дээр дээ. сэтгэлээ татаж ав. чамайг хайрлах хэн нэг нь байж л байгаа шүү найзаа

  3. zaaz says:

    yamar laitai yum bedee

  4. Hn says:

    Manai erchuud ihenh ni iim yumu esvel nadad iim ni taarsan yum bolov uu. Bi suuld neg zaluud sain bolson chin genet l nad ruu yarihaa bolij utsaa ch avahaa bolison. Bi 7 honog utasdaad l tegeed orhison doo. Odoo bur tag shuu dee.

  5. panzer says:

    ийм хүмүүс амархан уйдамтгай байдаг юм.Удлаа гэхэд 2-3 жил л болно. Тэгээл өөрийг хайна даа.

  6. dfdf says:

    http://www.topmedee.mn Монголын нүцгэн гоо охидын зураг хөрөг эротик мэдээ зөндөө

  7. zzzzzz says:

    уур хурч бна

  8. mask says:

    Õýíèéã õàéðëàõààñ ë áîëíî ø äýý. Õýí ÷ õàìààã¿é õàéðëààä ýðãýýãýýä õàéð íýõýýä áàéâàë óó. Øàë òýíýã àñóóäàë.

  9. Тээгий says:

    Өөдөөс нь яг л өөр щиг нь харьц. Бүү тоо.

  10. Nina says:

    наадах чин тэнэг залуу бнаа явуулсан н дээр Ийм тэнэг болохоор авгайдаа хоогдсон л байшдээ тэхэд чи ийм залууд юнд н татагддаг бнаа тэгэд ч ухаан муутай залуу бна

  11. Timoty says:

    ЯВУУЛ АА НААДАХЫГАА, БАС ДАЛИМАНД ХЭЛЭХЭД ХҮМҮҮС МИНЬ НЭГНИЙХЭЭ АМЬДРАЛЫГ МЭДЭХГҮЙ БАЙЖ АРХИЧИН ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЖ ХЭЛЖ БАЙ Л ДАА

  12. Ani says:

    наадаx чин угаасаа тийм арчаагуй амитан болоод л Эxнэр Xадам н xоож яүүүлсан бж таараа ш дээ. Xууxнуудээ Xунт сууж бгд салсан Эрчүүд бүал ягад салснийг н заавал сайн судалж бж л сэтгэлээ огоорэй дээ. юм гдг чин учиртай шу дээ. зув зугээр бсан Xунийг xооно л гж бxгуй. ямар 1 алдаа дутагдалт тэрийг н тэвчиж бxийн аргагуй болоод л Наад Xар юмийг чин xоосон бж таарна ш дээ.Миний бодлоор бол зугээр 1 л Арxичин Xар юм л бна. зайлуулаач даврацан юм.

  13. munkh says:

    Ybuulsan ni deer.

  14. buuhia@yahoo says:

    кк угаасаа гантсаардмал зожиг эрчүүд тэгдэг юм даа худлаа хайраа майраа гээд л ккк тэрэнд ни итгэж л байдаг тэнэг шуу энэ хуухнууд ккк

  15. jorj says:

    наад хүн чинь зүгээр л хамхуул байна өөрийн ухаангуй өдөр хоног өнгөрөөх гэсэн хүн юм хүнд дасчихсан болхоор салхад жаахан хэцүү байхал даа гэхдээ 2-5 сарийн дараа мартчихан даа цаг хугацаа гэдэг юм бүгдийн хаан шүү дээ мэдэж ав

  16. er zagal says:

    зүгээрдээ бүх юм сайхан болноо салж болохгүй шүү

  17. emegtei hun says:

    хүмүүсийн хэлснээр явуулсан нь дээр байхаа наад залуу чинь ухамсаргүй л байна даа зовж байхад хэн хажууд нь түшиж байсныг хожим л ухаарах байх зүгээр л орхичих юм боддог хүн бол өөрөө аяндаа гүйгээд ирнэ эмэгтэй хүн байна даа битгий архи ууж бай за юу сэтгэл өөдрөг алх бүсгүй минь амьдрал сайхан л байна шүү дээ амжилт

  18. tuulai says:

    hairtai shuu bi geed hamtdaa niilj arhidaj suusnaas yavuulsan ni deer bailgui

  19. haliun says:

    монгол залуучууд яг адилхан байхаа хайрлаад байхаар давраад цаашилаад яаваа зайлаа гэхээр чамгуйгээр байж чадахгуйээ уучилаач гээл нээх хөгийн

  20. UNDRAA says:

    zarim erchvvd ih sonin shvv, gehdee hairluulj ussun hvn l busdiig hairlaj chaddag yum shig sanagddag. zgr yawuulchihaa, chi emch bish shvv dee, chi ch gesen hairluulah erhtei. chamaig hairlah hvniig l chamaig hairlasaniih ni tuluu hairla. Naad hvnee zgr l yawuulchih. amjilt.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.