Хүний дархлал хомсдлын вирус \ХДХВ\ буюу манайхны нэрлэж заншсанаар ДОХ-ын 57 дахь тохиолдол илэрлээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр бол ХДХВ-ын халдвар авсан иргэн нь эрэгтэй, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаатай хүн байсан бөгөөд хөдөө орон нутагт амьдардаг байсан гэжээ. ХДХВ-гийн тохиолдол илэрсэн талаарх мэдээллийг баасан гаригт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан ёсоор мэдэгдсэн гэж эх сурвалж мэдээллээ. Дэлхий нийтэд айдас төрүүлээд байгаа уг өвчний халдвар авсан тохиолдлууд нь ийн олноор илэрч байгаа учраас Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан онцгой анхаарах шаардлагатай гэж албаныхан үзэж байна. Ялангуяа Монголд илэрч байгаа тохиолдлуудын дийлэнх нь биеэ үнэлэгч болон ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаатай байдаг буюу манайхны нэрлэж заншсанаар гомо нар дийлэнх байгаа учир эрсдэл өндөртэй ийм бүлгийнхэнд урьдчилан сэргийлэх арга хэмжээг чиглүүлэх нь зүйтэй гэдгийг харуулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
1 Comment
заваарсан хүүрнүүд юмаа тэгж л их балайрах гэсэн юм бол хамераа хэрэглэдэг бгаа даа бузар пизууд юмаа түй