Хадам сайтын БЭР бардам

Би төрөөд удаагүй байж байтал нөхрийн маань ажил эхлээд геологоор хөдөөгүүр явахаар боллоо.
Манай хүн явахдаа нялх биетэй намайг хэцүүдэх вий гээд хүү бид хоёрыг аав ээжийнхээ гэрт аваачиж үлдээсэн юм. Хүү бид хоёр ч хадмындаа амьдарахаар болж хадам ээж маань бөөн баяр…

14518826_10155205107529045_564542178_n

Тэгээд байж байтал хэн нь мэдэгдэхгүй нэг Үл таних нөхөр надруу залгаад мессеж бичээд есөн жороор минь хэлээд утас тайван байлгахаа байлаа (нөхөр бид хоёрыг анх үерхэж эхэлсэн цагаас л дургүйцсан бид хоёрыг салгаж холдуулах гэсэн хүмүүс мэр сэр байсан ч эхэндээ шантардаг байгаад сүүлдээ дасаад ирэхээр улам зориг ордог байна лээ ) би ч хадмуудаасаа санаа зовоод, ямар хачин нөхөр вэ? хүүг минь байхгүйд өдөр шөнөгүй утас шөрмөс нь хангинаж байдаг гэж бодох вий гээд битүүхэндээ айж л байлаа.

Гэтэл нэг өдөр гал тогооноос өрөө рүүгээ ороод ирсэн чинь хадам ээж маань утсыг минь авчихсан ярьж байх юм. Нөхөр маань л залгаж дээ гэж бодлоо. Харин ээж :- “хүүе хүү минь, чи юу ярьж байнаа, энэ чинь миний бэр охин яах гээд хүүхэд тайван байлгахгүй байна? Эгч нь их тайван байна шүү тэгэхээр миний дүү ингээд больчих тэглээ ч эгч нь охиндоо итгэдэг ойлгосон уу? Миний охин нялх биетэй байгаа битий сав суулгыг нь хөөргөчих хүүхэд тайван байлгахгүй бол нөхөр минь өөрөөр ярина шүү айн !!!” гээд л ярьж өгвөө.

Миний дотор ч пал гээд явчихлаа шүү за ингээд л нэг муу Үл таних товарищаас болоод хадмууддаа нэр нүүргүй боллоодоо ухааны юм бодоод л.

Харин ээж маань ярьж дуусаад – “миний охин битий санаа зов ээж нь охиндоо итгэдэг юмшдээ, ээжийн охин дугаараа л сольчих ээж нь дугаар аваад өгье. Эрэгтэй хүн хэцүү шүү нөхөр чинь сонсвол миний охиныг хий харддаг болчихно. Амьдралд ийм муухай улсууд байж л байдгийм, миний охин битий элдэв юм бодож санаагаа зовоо” гээд намайг үнэрлэдэг юм. Би ч ээжийн хэлсэн үгийг сонсоод дотор минь цэлмээд л явчихаж билээ.
Одоо хадам ээж бид хоёр яг л найз хүүхнүүд шиг байдаг

Үргэлж баярладаг шүү, таньдаа хайртай, ЭЭЖЭЭЭЭЭЭ ! Хайрт охин Мөрөн нь

Бүх хайраа гэр бүлдээ- Пэйж хуудаснаас

2 Comments

  1. jiriin emegtei says:

    bayar hurgey busgui min. saihan hadamtai taarsan baina. huntei suugaagui baihdaa hadmaa muuldag huuhnuudiig haraad yagaad ingeed baidag yum bol gej boddog bailaa. nuhurteiguu eg dor amidraad l hadmiinhaa hal baliig amssan daa. helehees ch sanaa zovmoor heleed ch duusahgui tiim hecuu baidal. heruulgui udur gej neg ch alga daa. medehgui. ene tam shig amidarlaas yaj salah we. ohinoo uruvduud baihiin. nuhruusuu salmaar baina.

  2. Aash muutai bishee says:

    Bi yag iim l hadam eej bolno doo?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.