Бvсгvй хvн сексийн vед олон л зvйлийн тухай бодно. Гэхдээ тэр тухай танд яасан ч хэлэхгvй. Энэ бол баталгаатай. Америкийн эрдэмтэн Сьюзен Хейман “Бvсгvй хvний тархи сексийн vед эр хvнийхээс хавьгvй илvv ажиллаж, хийсвэр сэтгэмжинд автамхай байдаг” гэж дvгнэжээ. Ямархуу зvйлийг хийсвэрлэн боддог болохыг нь эрчvvд та бvхэнд танилцуулъя.
Өөр эрийн тухай…
Яаж мэдэх вэ? Янаг хос болоод удсан ч гэлээ, дотны харьцаа тань нэг л биш болжээ. Бvсгvй тань эрхлэн аальгvйтэхгvй, тэврэх, vнсэх нь багасч. Харин орондоо энхрийхэн, дур тачаал нь оргилсон нэгэн болж хувирна. Гэхдээ нvд нь байнга аниастай, таны нэрийг огт хэлэхгvй гээч.
Яагаад? Сексийн vед өөр эрэгтэйг төсөөлдөг эмэгтэйчvvдийн 35% нь алдартай жvжигчин, дуучин, улс төрч зэрэг “оддыг”, 20% нь хувийн танил хvнээ /хамт ажилладаг хvн, хөрш г.м/ 45% нь хийсвэр дvрийг сонгодог байна. Гэхдээ тэдний олонх нь нөхөр, амрагаа солихыг хvсдэггvй, зvгээр л сексийн таашаалаа илvv их болгохын тулд тийнхvv төсөөлдөг байна.
Таны хариу vйлдэл Анх таны юу тvvнийг татсан бэ, та яаж өөрчлөгдсөн бэ гэдгээ санаж, дvгнэлт хий. Гvзээтэй эсвэл сахалтай болсон уу, амралтын өдрvvдэд vсээ самнахгvй, тvvнд сайхан харагдах гэж хичээхээ больсон уу? Бvсгvйдээ таалагдах гэж хичээдэг байсан vеэ сэргээ. Жор энгийн: гимнастик сайн хий, ариун цэврийг сахь, хувцаслалт, аяг аашаа анхаар.
Vр дvн Бvсгvйн тань төсөөлөл дэх “зочид” өөр газар луу одох болно. Европ руу ч юм уу.
Бие, галбирынхаа тухай…
Яаж мэдэх вэ? Тэр гэрэлтэй нөхцөлд секс хийхээс татгалзана. Шинжлэх ухаанд мэдэгдсэн 500 байршлаас 499-ийг нь vгvйсгэнэ. Хөх, хэвлий, хөл зэргээ илж таалуулахаас дургvйцэж, гарыг тань зайлуулна.
Яагаад Бvсгvйчvvд бие галбиртаа маш шvvмжлэлтэй ханддаг. Сэтгvvлийн хавтсан дээрх Наоми Кэмпбелл, Синди Кроуфордыг хараад л сэтгэлээр уначихна. Өөрийн биеийг өө сэвийн цуглуулга гэж тооцно. Синди, Наоми тэргvvтнийг гоо засалчид 5 цагийн турш тордож, чимсний эцэст зураг авч, зургийг мөн хэдэн цагийн турш компьютерээр янзалсны дараа л фото бэлэн болдог гэдгийг тэд тоохгvй. Тэгээд л өөрийн биеийг жинхэнэ эмгэнэл гэж vзсээр байдаг. Харин эр хvний бие галбирын “алдаа дутагдлуудыг” уучлахад бэлэн байдаг нь сонин.
Таны хариу vйлдэл Магтаал урсга, vнэнд нийцэхгvй байсан ч хамаагvй. Тvvний бvх юм дэлхийд хамгийн шилдэг гэж хэл. Гэхдээ яаж эвтэйхэн магтах вэ гэдгээ бас бодох хэрэгтэй шvv.
Vр дvн Таныг юуг ч vнэлж дvгнэх чадваргvй сохор номин гэж бодох хэдий ч, ичихээ болино. Өөрийгөө гэрэлд харуулах болно, эхлээд лааны гэрэлд, дараа нь гар чийдэнгийн тусгалд, тэгээд 100 ваттын чийдэнд харуулах болно оо. Хэн хэнд нь маш их таашаал ирэх болно.
Хоолны тухай
Яаж мэдэх вэ? Vvнийг мэдэх шиг амархан юм байхгvй. Сексийн өмнө, сексийн vед, дараа нь бvсгvй яаравчлан идэж ууж байгаа бол ойлгомжтой. Сексийн vед идэх хvсэл төрөх нь эмэгтэй хvний хувьд энгийн vзэгдэл гэнэ.
Яагаад Хооллох болон бэлгийн сэрэл эмэгтэй хvний хувьд харилцан холбоотой байх нь олонтаа. Тийм учраас л сексийн vед идмээр санагддаг, хооллох vед сексэдмээр санагддаг болж таарах нь. “Ревлон” компаний санал асуулгаар бол эмэгтэйчvvдийн 34%-д нь дарс,шампанск бэлгийн дур хvслийг төрvvлдэг гэнэ. 29%-д нь зэтгэнэ, 23%-д нь шоколад, 19%-д нь цөцгий тийм дур хvслийг төрvvлдэг байна.”Ревлоны” санал асуулгын хуудсанд дандаа “гоё сайхан” хvнсний нэрс байсан, төмс, өргөст хэмх, хиам зэрэг “царай муутай” хvнсийг дурдаагvй гэдгийг нэмж хэлье.
Таны хариу vйлдэл Сексийн vед идэж болохгvй гэдэг нь хоцрогдсон ойлголт. Харин ч сэтгэл зvйг тогтонгишуулх, тайвшруулахад сайн нөлөөтэй ажээ. Унтлагын өрөөндөө идэж сур.
Vр дvн Хvний хоёр гол таашаал зэрэг хангагдана. Бvсгvй тань хоолны тухай бус хоёр биенийхээ амраглалын тухайл бодох болно.
Жирэмслэхгvй байх тухай
Яаж мэдэх вэ? Тэр ямагт л хуанли vзэж дээр нь тэмдэглэгээ хийнэ. Зарим тэмдэг нь “энэ өдөр секс хийхгvй” гэсэн vг. Дур тавихын өмнө холдохыг шаардана.
Яагаад Эмэгтэй хvний жирэмслэхээс айх нь эр хvний vргvйдэхээс айхтай тэнцэнэ. Жил бvр хvvхэд төрvvлж бvгдийг нь өсгөнө гэдэг дааж давшгvй хэрэг болох нь тодорхой.
Таны хариу vйлдэл Хамтдаа жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийг хай, сонго.
Vр дvн Бvсгvй айхаа больж секс ахин та хоёрын дур хvслийг татсан vйл болж хувирна.
Порно киноны тухай
Яаж мэдэх вэ?Хэрэв тэр порно кино vздэг бол сексийн vеэр амьдралд хэрэгжvvлэхийг оролдоно.
Яагаад Эмэгтэйчvvдийн 70% нь порно vзээд сэрэл нь хөдөлдөг байна. Гэхдээ vvнийг хvлээн зөвшөөрөх дургvй байдаг. Тиймээс “тэр хуурцагт байсан тийм vйлдлийг хийцгээе” гэж хэлэхийн оронд танаас санаачилга гарахыг битvvхэн хvсдэг. Тэр нь бvтэхгvй бол сексийн vед таны тухай бус порно киноны тухай бодож байж болох юм. Хvчин, асар том бэлэг эрхтэн, аман болон шулуун гэдсийн секс гээд л юу эс толгойд нь орохгvй гэх вэ?
Таны хариу vйлдэл Уруу татагч болж хувир. Гэртээ элдэв шидийн сэтгvvл, кино авчир. Тэгээд сексийнхээ өмнө vзэж бай. Ямар vйл vйлдлийг нь хэрэгжvvлж болох вэ гэдэг талаар илэн далангvй ярилц. Тоглоом наадмын маягаар ярилц. “Зvгээр л хийгээд vзье, сонирхоод vзье” гээд л хэрэгжvvл.
Vр дvн Бvсгvй порно – хvсэл мөрөөдлөөсөө ичиж зовохоо болино, ойлголцол ирнэ. Сексийн vед тэр танаас өөр зvйлийг бодохоо болино.
Лесби сексийн тухай
Яаж мэдэх вэ? Биеийн эршvvд хэсгvvдийг илж таалахаас зайлсхийж, эмзэг зөөлөн хэсгvvдэд л төвлөрнө. Өгзөг, хөхийг тань илнэ. Харин нууц эрхтнээс зайлсхийнэ.
Яагаад Лесбийн тухай бодно гэдэг нь ижил хvйстэн болох тавилантай гэсэн vг огт биш. Эр хvн бvсгvйгийнхээ физиологи, сэтгэлзvйн онцлогийг мэдэхгvй, мэдрэхгvй, бvдvvлэгдvv авирлах нь дээрхи дээрх бодлын шалтгаан болж өгдөг. Өөрийг нь бvрэн ойлгох хvн бол эмэгтэй хvн л юм гэж бодоход хvргэдэг.
Таны хариу vйлдэл Аль болохоор зөөлөн илж таалж энхрийлэхийг хичээ. Хурууны өндөг, хэлний vзvvр_ дэрний өд зэргээр таалбал сайн.
Vр дvн Эр хvн эм хvнээс өөрцгvйгээр өөрийг нь ойлгож чадна гэдэгт бvсгvй тань итгэнэ. Итгэлцэл сайн болбол сексэд эм хvнээс илvv байх болно гэсэн зvй ёсны дvгнэлтэд ч хvрнэ.
1 Comment
зарим хүмүүсийн оруулаад байдаг нийтлэлын хариу нь энэд байгаа юм бишүү хүмүүсээ энийг сайн уншаад эхнэрээ бодож үзвэл асуудлын хариу чинь гараад ирэх юм шиг санагдлаа
их хэрэгтэй юм оруулжээ баярлалаа админаа