Найз охин маань надад бичсэн чатаа үзүүлсэн болохоор л итгэлээ

Crying

Би найз залуутайгаа үерхээд нэг жил болж байна. Олон жилийн өмнөөс нэг нэгнээ мэддэг болохоор хоёр гэрийнхэн ч биднийг дэмждэг, зөвшөөрдөг. Нэг гэрт орох, үр хүүхэд гээд бүхнийг ярилцдаг байлаа. Сүүлийн үед ер нь л таарамж муутай байгаад байгаа юм. Уйлж, аргадаж, уурлаж, ярилцаж ер нь л янз бүрээр үзлээ. Бүх гэм буруутан нь хайр халамж нэхсэнээрээ би л болж таарсан.

Тэгсэн өчигдөр нэг найз охинтой маань миний тухай бичжээ. Өмнө нь 3 удаа хаягдсан, энэ удаад хаягдахаасаа айж байгаа гэнэ. Гэхдээ надад хайргүй, өмнө нь хаягдаж байсан хүүхнээ боддог. Эксүүдээс нь би царай муутай, ааш муутай юм байх. Хамгийн гол нь эмэгтэй хүн гомдоогоод яахав гэж боддог болохоор, надад хайртай болж магад гэж бодоод одоо болтол үерхэж байгаа гэнэ шүү.

Найз охин маань надад бичсэн чатаа үзүүлсэн болохоор л итгэлээ. Бүүр гомдоод одоо ч гэсэн уйлаад л сууж байна. Уг нь би байгаа бүхнээ зориулсан шүү дээ. Өөрөөсөө ч илүү хайрладаг. Найз охин надад чат үзүүлснээ манай хүнд хэлсэн байна лээ.

Надад хайргүй хэрнээ яаж хайраа гэж дууддаг байнаа. Ийм харьцааг яавал дээр вэ? Хоёр гэрээрээ орж гардаг болохоор тэдний гэрийн түлхүүр надад, манай гэрийн түлхүүр тэрэнд байгаа. Өгөх үү? Тэр гэрээс юмнуудаа авах уу?

7 Comments

  1. de says:

    Тэр найз гээд байгаа гар чинь хэн бэ хүний найз залуутай тийм юм бичээд чамд үзүүлдэг. Охид бол шулам найздаа биш найз залуудаа итгээд ярилцаад үз. Чамайг салгаад тэр найз чинь өөрөө найз залуутай чинь үерхэх гэж байгаа дааа

  2. Зочин says:

    Бүх зүйл ойлгомжтой байна. Харьцаагаа шууд дуусга. Чамайг хайрлах залуу байгаа гэдэгт итгээрэй. Цаг хугацаа бүхнийг харуулна.

  3. Эгч says:

    бүх санаа бодлыг нь мэдчихсэн байж ийм хүнээс салахуу гэж асуугаад яахавдээ шууд л тэр түлхүүр мүлхүүрээ өгч авалцаад болих хэрэгтэй дүү минь

  4. Gants bie says:

    Salaad naashaa hureed iree gants bie zaluu bna.88094933

  5. uneniig chin l helsen bololtou says:

    cham shig aashtai, buun hair halamj nehsen yumnuudad hen durtai bhaw dee, hairlaj bas adilhan hairluulahiig l husne shuu dee, nohoi muur ch gesen eznee hairladag shd, chi tejeevrees dor bsan bna, chi zasrahgui ee

  6. que says:

    хаягдахаас айгаад хайргүй хүнтэйгээ зууралдаа л байж байдаг, чамд хаягдчихвал өөр хүнд тоогдохгүй байх гэж айдаг тийм арчаагүй залуугын араас уйлаад суух гэж дээ.
    хайрлуулж халамжлуулмаар байвал хайрлаж халамжилмаар хөөрхөн бас ухаантай мундаг бай.

  7. zayaa says:

    ТЭГ ТЭГ. ХУВЦАСАА ГЭРЭЭС НЬ ОЧИЖ АВААД ГЭРИЙНХ НЬ ТҮЛХҮҮРИЙГ ӨГӨӨД, ӨӨРИЙНХӨӨ ТҮЛХҮҮРИЙГ АВААД ХАРЬЦААГАА ДУУСГА. ЭХЛЭЭД ХЭЦҮҮ БАЙДАГ Л ЮМ. МАГАДГҮЙ ДАРАА НЬ ЧИ ӨӨРИЙГӨӨ ГАЙХАХ БАЙХ ЯАЖ ИНГЭЖ АМЬДАРЧ ИРСЭНЭЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.