-Эхнэр нөхөр хоёр гэр бүл дотроо адил тэгш эрхтэй байх ёстой,
-Зөвхөн эр нөхөр нь л гэр бүлээ удирдах ёстой,
-Эхнэр нь илүү эрх мэдэлтэй байвал айл гэр амар амгалан байдаг,
-Эхнэр нь илүү эрх мэдэлтэй айлын амьдрал хэрүүлээр тасардаггүй,
Энэ мэтийн маргаантай асуудал хүн төрөлхтний хэдэн мянган жилийн амьдралын туршид өрнөсөөр олигтой шийдэлд хүрэлгүй өнөөг хүрчээ. Өөрөөр хэлбэл дээрх асуултад дурдагдсан зүйлүүдийн аль аль нь айл гэрийн амьдралд байна гэсэн үг.
Тэгэхээр эхнэр нөхөр хоёр адил тэгш эрхтэй байна гэж юу вэ. Энэ бол мэдээж эхнэр нь нөхөртөө, нөхөр нь эхнэртээ туслах ёстой гэсэн үг. Гэтэл ихэнх эрчүүд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд гэр бүлээ хоолгүй, хувцасгүй, алив нэг зүйлээр дутагдаж гачигдуулахгүй явуулж байгаагаа өөрийн хийх ажил гэж үзээд бусдыг нь эмэгтэй хүн хийх ёстой гэж үздэг. Гэтэл ихэнх эмэгтэйчүүд эр нөхрөө өөртөө туслуулж гэрийн ажил хийлгэхийг хүсдэг.
-Хэрэв эр нөхөр чинь юу ч хийхийг хүсдэггүй бол гэрийн ажил гэж ямаршуу хүнд хэцүү зүйл байдгийг ямар ч аргаар хамаагүй заавал ойлгуул.
-Эмэгтэй хүн бүх насаараа тогоо шанагатай зууралдахын төлөө төрөөгүй гэдгээ нөхөртөө сайтар ойлгуул. Эрэгтэй хүн яагаад тогоо шанагатай ноцолдож болохгүй гэж.
-Маргаашийнхаа төлөө огт санаа зовдоггүй хосууд дундыг баримталсан гэр бүл байдаг. Ийм гэр бүлийг бий болгосон хосууд хамтрахын мөн чанарыг сайтар ойлгосон байдаг.
Гэр бүлдээ өөрийнхөө эрх мэдлийг алдахгүй байя гэвэл гэр бүл болсныхоо эхний өдрөөс эхлэн нөхөртэйгээ тэгш эрхтэй харьцах хэрэгтэй. Гэр орны ажил үүргээ хувааж ч болно. Харин энэ мэтийг хэрүүлээр шийдэх гэж мугуйдлвал та нөхөртөө хаягдана гэдгийг бүү март.
13 Comments
Кэ кэ нарантай санал нийлж байна. Хогийн гэр ахуйн барааг эмэгтэй хүнд зориулж рекламдах бол хоцрогдо. Түүгээр хийсэн юмыг гэр бүлээрээ хэрэглэдэг ш дэ.
орчин үед дундаж амьдралаас дээш амжиргаатай гэр бүлд нөхөртэйгөө дүйцэхүйц эсвэл илүү орлоготой, чадалтай эмэгтэй 1000-д 1 байгаа биш үү. Эр хүн заавал эзэн байх ёстой. үгүй бол тэр гэр бүл хэрүүлээс салахгүйдээ.
Ер нь зөв ш дээ. Орчин үед нээг их эхнэрээ ганцааранг нь гэрийн ажил хийлгээд байдаг нөхөр байдгүй байхаа. Хоёулаа ч ажилтай юм чинь орой хамт ирээд юмаа хамжиж хийгээд л явдаг ш дээ. Гэхдээ л би нэг зүйлийг харахаар уур ч хүрэх шиг инээд ч хүрэх шиг шал тэнэг юм байдаг. Энэ электрон барааны дэлгүүрүүд эмэгтэйчүүдийн баяр дөхөхөөр хайртай эхнэртээ хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, шүүс шахагч авч бэлэглэвэл супер гээл рекламдах юм. Энэ чинь зүгээр гал зуух, ахуйн хэрэгслүүд биз дээ. Эмэгтэй хүн тийм бараа аваад яагаад баярлахын? Хариуд нь эмэгтэйчүүд нөхөр найз залуудаа телевизор, компьютер, принтер энэ тэр авч бэлэглэх үү? шаал тэнэг. Рекламны менежрийнх нь толгой хамуурсан байдиймуу хаашаа юм.
тэгш эрхийн талаар яриж байгаам чин тэгш үүргийн талаар бас ярих хэрэгтэй энэ гарцаагуй үнэн. хэрвээ би өнөөдөр гэртээ хийх ажилгүй сууж байвал аяга халуун хоол хийгээд ажлаасаа ирхэд н тайван амгалан уур амисгал бүрдүүлэх хэрэгтэй. хэрвээ би үнэхээр их ажилтай бол тэр гэрийн ажилтай зууралдаж хайран ажлаа алах шаардлага байхгүй тэгэхээр хэн хэнийхээ дутууг н дуургэж дундуурийг н дуургэж л явах хэрэгтэй байхоо. адилхан гараад амидралийн тулуу зутгээд олж байгаа мөнгө н ч адил бол эр хүний эрх ягаад илүү байх ёстой гэж? хэрвээ би өнөөдөр ажилгүй нөхрөөс эдийн засгийн хараат бол тэр хүний л тааллааж болно шдээ энэ бичигдээгүй хууль
гоё зөвөлгөөнүүд бна залуу гэр бүлд зориулсан олон зүйл нэмээрэй бас бага насны хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэл олныг нэмээрэй
Энэ нийтлэл чинь гарчигаасаа хазайсан агуулгатай юм байна. Хүнд ямар эрхүүд байдаг вэ? Амьд явах, үзэл бодлоо илэрхийлэх, хүнтэй сууж гэр бүл болох, эмчлүүлэх, халамжлуулах гээд л баахан эрхүүд байдаг. Тэгээд яг алин дээр нь тэгш бус болчихоод байгаа юм бэ? УИХ -д эмэгтэйчүүд бага байна гэнээ? Монгол иргэн бүр л сонгогдох эрхтэй байдаг шд. Бүүр манин хүн ч гишүүнээр сонгогдож болно шд. Та нар яах гэж тэгвэл заавал эрчүүдэд нь саналаа өгөөд байгаан бэ? Тэгсэнээс гэрийн ажлаа хэн нь хийвэл дээр вэ гэдэг гарчиг тавиач. Хэн нь гэрийн ажлыг хийх ёстойг би мэдэхгүй. Ээж маань намайг бүүр бага байхад л гэрийн гадуурах ажлуудыг л даалгадаг байсан, хаяа хаяа том цэвэрлэгээнүүдэд оролцдог байсан. Ээж охин дүүтэй маань л хамтраад л гэр орны дотоод ажлуудыг амжуулж бас өрхийн зардалд хяналтаа тогтоодог байсан шд. Гэрийнхэний дотуур хувцас, оймсны хэрэгцээг хүртэл мэдээд л авчихсан л байдаг байсан. Ээж маань намайг ингэж л хүмүүжүүлсэн. Хүнтэй суусанаараа би яагаад өөрчлөгдөнө гэж. Мэдээж эхнэр эхэн үедээ ганцаараа юм чинь туслана. Тэгээд хүүхдүүд гараад ирэхээр би гэр орны ажил руу бас л оролцсоор л байх уу? Ер нь тэгээд эмэгтэйчүүд гэр орноо авч явмааргүй байгаа юм бол нөхрөө сургах гэж гүрийж байсанаас хүүхдүүдээ л тэнцүү ажил хийлгэж өсгөх хэрэгтэй шд. Анхнаас нь л хүйсээр ялгахгүй харьцаад байвал бүтчих асуудал юм биш үү? Хөвгүүн нь ч ялгаагүй, охин нь ч ялгаагүй түлээ, модоо хөрөөдөөд, машин тэргээ засаад, цагийн ажил хийгээд л, хувцас хунараа угаагаадл, хоолоо ээлжилээд л байж байна биз. Харин гэрийн зардлаа хуралдаж байгаад л шийдэж байна биз. Эсвэл олсон олсоноороо тус тусдаа үрж бас болно шд. Ер нь тэгээд илүү дутуугаа нөхөж л амьдрахгүй юм бол гэр бүл бололцсоны хэрэг байгаа юм уу? Бүх юм нь л адил тэгш байвал илүү дутуу гэж байхгүй болно. Тэгэхээр яах гэж гэр болох билээ? Сексдэх гэж үү? Үр хүүхэд төрүүлэх гэж үү? Хүүхэд гаргахаар л нөгөө тэгш байдал нь алдагдчихана шдээ. Эр хүнээс ямар хүүхэд төрөх биш. Бас хөхүүлж чадах биш. Барууныхан ийм л асуудалд орчихоод байна шд. Бүх юм нь л тэгш байх ёстой гэдэг. Нэгэнт тэгш бус юм чинь гэрээ байгуулж байна шд. Гэр бүлийн ийм халамжгүй, хувиа хичээсэн хүйтэн харьцаанаас болоод барууны эрчүүд ази эмэгтэйг илүү сонирхож байна. Барууны эмэгтэйчүүд хэт биеэ даасан, завгүй, хувиа хичээсэн шинжтэй болж хувирсан учраас эрчүүд нь соёл уламжлалаа арай удаан хадгалаж үлдсэн ази эмэгтэйчүүд рүү хошуурцгааж байна шүү дээ. Ингэхдээ мэдээж заль мэх хэрэглэнэ. Юу вэ гэхээр барууныхан илүү соёлтой гэсэн суртчилгааг мөнгө хайрлалгүй цацна. Бас христийн шашныг дэлгэрүүлж итгэл үнэмшлээр нь тоглоно. За за залхуу хүрчихлээ.
ер нь бол эр хүн мөнгөө барьсан дээр тэгээд одоо хаашаа юм авахаара эхнэрээсээ зөвшөөрөл авах уу тэ хогийн гичүүнээд яахаараа ийм санаатай болчихдог байнаа
оноодор гэхдээ юу билээ дээ
нөхөр нь эхнэрээ хайрла
эхнэр нь нөхөртөө захирагд
өөр юу ч хэрэггүй
minii nohor yag l minii bool shig bdag.tiim bolohoor bi bas nohriinhoo bool shig baij chaddag.bid 2 bie bieniihee bool n .
одоо ер нь энэ хуучны үзэл байхгүй болж байгаа байлгүй дээ эхнэр ер нь гэртээ суугаад байхаа больсон байх ер нь тэгээд 2-лаа л амьдралын төлөө зүтгэж байгаа юм чинь гэртээ ч гэсэн тийм байх хэрэгтэй шд гэхдээ нөхөр өдөржингөө ажиллаж ирчихээд эхнэр гэртээ зүгээр суугаад юу ч хийгээгүй байвал харин утгагүй эхнэр хийх ёстой одоо тэгээд орчин үе шүү дээ ихэнхи залуучууд маань ер нь ойлгож байгаа байлгүй
бие биенийгээ хүндлэж туслаж байхад л болно шүү дээ
За даа минийхээр бол иймэрхүү байвал зугээр. Еронхийдоо монгийг эхнэр баридаг, гэхдээ шийдвэр гаргахдаа дандаа нохроосоо зовшоорол авдаг байх хэрэгтэй. За тэр гэрийн ажил энэ тэр гэсэн аахар шаахар юм бол бугд л туслаад хамжаад явж байгаа байх орчин уед бол. Гэхдээ би эхнэртээ монгоо бариулдаггуй л дээ хахаха,…
Худал юм шиг санагдаж байна. тэгш эрх байх ёсгоа6 Унэхээр тэгш эрхтэй байя гэвэл лэсбидээд явах хэрэгтэй.