Түүнээс айх юм дахиад өөр эмэгтэй хүн гарч ирэхвий гэхээс

Сайн байцгаана уу. Намайг Н гэдэг 23 настай хувиараа ажил хийдэг бүсгүй байна. За гол зүйлдээ ороё. Сая он гаргаад нэг залуутай танилцваа нүдэнд дулаахан дажгүй залуу байв. Эхэндээ байнга утсаар ярьж мессеж бичнэ тэгэхдээ тэр өмнөх найз охиныхоо тухай байнга ярьдаг байв. Өмнө нь яадаг байсан юу хийж байсан жаргалтай үеүдээ яриад л байдаг байлаа. Түүний ярианаас сонсоход тэр өмнөх найз охиндоо үнэхээр хайртай байждээ гэж бодогддог байв.

14518238_10155205030129045_892418876_n

За тэгээд утсаар ярьж уулзаж явсаар нэг орой манайд ирвээ би гэртээ ганцаараа байсан. Зургийн альбум үзлээ зөндөө л юм ярилцлаа гэтэл тэр гэнэт намайг үнсээд надтай секс хийхийг хүсч байгаагаа хэллээ. Найз охиноосоо салаад жил болж байна хэцүү байна энэ тэр гээд л. Би ч гүрийлээ яагаад гэвэл өмнө нь 3-н залуутай үерхсэн одоо бие махбодио нөхөртөө л зориулна гэж бодсон болохоор. Мөн энэ залуутай дотно харилцаанд ортлоо удаагүй гэж бодсон учраас. За тэгээд нөгөө залуугаа хөөгөөд явуулчихваа тэрнээс хойш арав гаран хоног өнгөрлөө өнөөх чинь надаас уучлалт гуйгаад үнэхээр тэсээгүй уучлаарай дахиж тийм зүйл болохгүй гэв.

Ингээд хэсэг хугацааны дараа тэр надад албан ёсоор үерхэх санал тавьж би зөвшөөрлөө. Эхэндээ ч сайхан л байлаа эр хүний халамжинд эмэгтэй хүн нялхардаг л юм байна лээ. За гэтэл асуудал гарлаадаа нэг өдөр нэг охин залгаад наад залуугаасаа сал би найз охин нь байна бид 2 удаж байгаа энэ тэр гээд л гэнэт гараад ирвээ. Би ч шоконд орлоо гайхаад түүнээс асуутал өмнөх найз охин нь юм гэнэ. Тэр хоёр жилийн өмнө хүүхдээ авахуулаад салсан гэнэ. Яагаад гэвэл тэр охин нь дэндүү жоохон одоо дөнгөж 18-тай мөн ааш араншин нь дэндүү хэцүү бас жоохон юман дээрээс л хүүхдийхээ хойноос явна гэж сүрдүүлдэг гэнэ. Тийм болохоор хааяа холбоо барьж сэтгэлийн дэм өгдөг байсан гэв.

Гэтэл нөгөө охин нь надад хэлэхдээ 12 сард салсан тэгээд нэг хэсэг холбоогүй байснаа гэнэт гараад ирсэн мартаж чадахгүй байна энэ тэр гээд байнга залгадаг байсан мөн ээжийхээ фэйсбүүкээр чатладаг байсан гээд л мессеж чатнуудаа скрийншот хийж үзүүллээ. Энэ бүгдийг харсан би сэтгэлээр үнэхээр их унаж зүгээр л гутарч байлаа. Тэгээд тэр охин найз залуу хоёроо нүүрэлдүүлье гэж бодоод утаснаасаа нөгөө охин руу залгаж орхиод найз залуутайгаа ярилцваа. Яагаад тэгсэн юм надад хэлэхгүй яасан юм энэ тэр гээд асуутал тэр юу ч хэлэхгүй уучлаарай зүгээр л сэтгэлийн дэм өгдөг байсан гэж хэллээ. За тэгээд утсаа спикер дээр нь тавиад нөгөө охины ярихыг сонстол өөрт нь одоо ч хайртай гэдэг байсан намайг зүгээр л зугаагаа болгосон гэж хэлсэн өглөө болгон сэрээж залгадаг байсан энэ тэр гээд маш их зүйл ярьлаа миний тэсвэр тэвчээр алдагдаж утсаа салгаад түүнээс салахыг хүсч байгаагаа ингээд бүгдийг дуусгая гэдгийг хэллээ.

Надад тухайн үед үнэхээр хэцүү байсан ч түүнийг цохиод авмаар байсан ч тэгээгүй зүгээр л одоо явдаал гэж хэлсэн. Тэгтэл тэр уучлалт гуйж хойноос гүйсээр байв. Ганц удаа боломж олгочих тэгвэл би хэзээ ч алдахгүй үнэхээр уучлаарай би чамд хайртай чамайг мартаж чадахгүй чамаас салж чадахгүй энэ тэр гээд л гуйсаар хэсэг хугацааны дараа би ч түүнд нэг удаа боломж олгохоор шийдлээ. Гэтэл бас нэг асуудал гарч ирлээ тэр нь юу гээч энэ залуу хүүхэдтэй. Бүүр урьд нь үерхэж байсан охиноосоо хүүхэдтэй болсон гэнэ. Яагаад салсныг нь асуувал тэр охин өөрийг нь төрсөн өдрөөр нь хуурсан тэрнээс хойш итгэх итгэлгүй болсон мөн тэр хүүхэд өөрийх нь мөн эсэхэд эргэлздэг гэхдээ л биш байсан ч хариуцлагаа хүлээж түүнд хэрэгтэй зүйлд нь тусалдаг улиралд нэг удаа очиж хүүтэйгээ уулздаг гэнэ.

Хүүхдийхээ ээжтэй буцаж нийлэх ямарч бодол байдаггүй нэг хагарсан шаазанг буцааж эвлүүлдэггүйтэй адил амьдрал зохиож чадаагүй дээр нь хадам ээжтэйгээ таарамжгүй байснаас болоод салахаар шийдсэн гэнэ. Энэ бүгдийг мэдсний дараа ч миний түүнийг гэх сэтгэл буураагүй хэдий ч түүнээс айх юм дахиад өөр эмэгтэй хүн гарч ирэхвий гэхээс. Одоо бол намайг халамжлаад л ирээдүйн төлөвлөгөөгөө яриад л сайхан л байна гэвч сэтгэлийн минь мухарт айдас байсаар л байна надад зөвлөгөө өгөөч. Энэ хүнтэй цаашид харилцаагаа үргэлжлүүлэх үү болих уу?

10 Comments

  1. Хөөрхөн says:

    Хөөе юу билээ…юун сунжиралдаан бэ? Холион бантангын эзэнтэй уулзаад чи өөрөө л сайн юм бишүү…хаяачээ айх байтугай дахиад л хүүхнүүд гарч ирнэ дээ. Наадах чинь зүгээр л Дон жуан байна. Чи алдаа хийгээгүй дээрээ салаа..сэтгэлээ амсхийлгээд эрүүл ухаанаар сайн бод. Наадах шиг чинь арчаагүй залуус л хүүхнүүдээр зугаацаж байдаг юм.

  2. zochin says:

    Asuudal hundreegui bga dr bolison n deer dee . Emegtei hun garj irehgy yma gehed ireeduid chamaig huurahgui gsn batalgaa baihgui l nohop bn da

  3. gt says:

    ХАР ТАХАЛ АХИН АЙСУЙ
    Монгол улсын хүн амын жаран долоо орчим хувийг гучин тав хүртэлх насныхан эзэлдэг. Тэгвэл улсын маань гол хөдөлгүүр, тархи нь болж явна хэмээн итгэж буй ирээдүй маань тэр их итгэлийг дааж чадах нь уу гэсэн асуулт айдас төрүүлж байна. 2016 онд зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвартай бүртгэгдсэн 21067 тохиолдлын 80,1 орчим хувийг арван таваас гучин тав хүртэлх насны залуучууд эзэлж байна. Нийт халдвар авсан тохиолдлын 11,9 хувийг 15-19 насны хүүхдүүд эзэлж, үүний дал гаруй хувийг ЕБС-ийн сурагчид нь эзлэж байгаа нь эмзэглүүлж байна. Хамгийн өндөр 28.4 хувийг 20-24 нас, 25.4 хувийг 25-29 нас, 14.4 хувийг 30-34 нас, 8.5 хувийг нь 35-39 насны залуучууд эзэлж, үлдсэн 19,9 хувийг гучин есөн наснаас дээш хүмүүс эзэлж байна.
    Мөн өнгөрсөн онд бүртгэгдсэн тэмбүүгийн 10000 хүн ам дахь тохиолдлын түвшинг насны бүлгээр авч үзвэл 20-24 насныхны дунд хамгийн өндөр буюу 76 /улсын дундаж түвшин 20/, түүнчлэн 15-19, 25-29, 30-34 насныхны дунд бусад насны бүлэгтэй харьцуулахад өндөр гэсэн дүн гарсан. Хэдийгээр БЗДХӨ нь бүх насны хүмүүст халдварладаг боловч хамгийн ихээр өртөж байгаа нь залуучууд бөгөөд, ялангуяа 15-24 насны залуучууд бэлгийн харьцаанд орогчдын дөрөвний нэгийг эзэлдэг мөртлөө шинээр халдвар авагчдын тал хувийг эзлэж байгаа нь аюулын хэнгэрэг дэлдэхэд хүргэж байна. Эдгээр тоо баримт нь зөвхөн 2016 онд улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын (БЗДХ) кабинетын эмчийн үзлэгт хамрагдсан 420837 хүмүүс дээр хийсэн судалгаа. Цаана нь хэдэн хүн халдвар авснаа, өвчилснөө мэдэхгүй явж байгаа нь тодорхой бус байгаа бөгөөд гамшиг юм.
    Ихэнх тохиолдолд хүмүүс шинжилгээ өгөх юм уу аль эсвэл өвчний ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илрэхээс нааш бэлгийн замаар дамжих өвчний халдвар авснаа огт мэддэггүй. Халдвар авсны дараа зарим БЗДХӨ нь хүний биед шууд ямар нэгэн шинж тэмдэг, зовиур өгдөггүй, зарим тохиолдолд ямар ч шинж тэмдэггүйгээр халдварыг тээж явдаг бөгөөд энэ нь бусдад халдварлах, дамжуулах аюулыг бий болгодог. Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг зөвхөн бэлгийн уламжлалт замаар дамждаг гэсэн ерөнхий ойлголт иргэдийн дунд байдаг.
    Ихэнх БЗДХӨ нь салстын бүрхүүлээр дамждаг болохоор амны хөндийн салст, хоолойн, амьсгалын замын эрхтэн дагуу салст, нүдээр дамжиж халдвар авах тохиолдол их. Салст нь зарим эмгэг төрөгчийг хүний бие рүү нэвтэрч орох боломжийг маш хялбар олгодогоороо арьснаас ягаатай юм. Тийм учир амны хөндийн, хоолойн, амьсгалын замын эрхтэн дагуу салстаар дамжин хоолойн заг хүйтэн өвчин тусах магадлал 25-30 хувь, хоолойн хламид тусах магадлал 30-50 хувь, хүний хөхөнцөр вирүүс, амны херпес тусах магадлал өндөр байдаг талаар ДЭМБ-ын гаргасан судалгаа байна. Иймд зөвхөн уламжлалт хавьталтаас гадна, амаар дамжин тэр байтугай хүчтэй үнсэлтийн үед салст гэмтвэл халдвар дамжиж болохыг анхаарах хэрэгтэй. Сексийн ямарч хэлбэрийн харьцааны явцад хоёр биенээс ялгарах шингэн холилдож байгаа бол халдвар авах магадлал өндөр байдаг тул аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодон хамгаалалтыг зөв хийж байх нь өөрт нь болон бусдад аюулгүй юм.
    Халдвар авахгүй байх, халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол бэлгийн харьцаанд орохгүй байх, хамгаалалт байнга хэрэглэх, харьцагч хүнээ зөв сонгох, аль аль нь хамт шинжилгээнд хамрагдаж байж харьцаанд орох, цус, цусан бүтээгдэхүүнээр дамжуулан халдвар авахгүй байх, нэг удаагийн зүү, тариурыг байнга хэрэглэх, мөн хөмсөг, шивээс шивүүлэх үед халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлах, зарим дархлаажуулалтын тусламжтайгаар урьдчилан сэргийлэх жишээ нь гипатит B, хүний хөхөнцөр вирүүсийн эсрэг вакцин гэх мэт. Хүний хөхөнцөр вирүүсийн эсрэг вакцин хийлгэснээр бэлгийн замаар дамжих хорин таван халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэгдэх боломжтой юм. Бэлгэвч нь зөвхөн салстын халхлагдсан хэсгийг хамгаалахаас бусад ил хэсгийг халдвар авахаас бүрэн хамгаалж чаддагүйг анхаарах.
    2016 онд төрөлхийн тэмбүүгийн 42 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 17 нь жирэмсний хяналтанд огт хамрагдаагүй байна. Жирэмсэн эмэгтэй нь жирэмсэн биш эмэгтэйн нэгэн адил халдвар авах бөгөөд урагт халдварлах эрсдэл өндөртэйг ухамсарлан ойлгож хувийн хариуцлагаа өндөржүүлэх ёстой. Жирэмслэхээс өмнө заавал шинжилгээнд хамрагдаж, жирэмсэн байх хугацаандаа, ялангуяа 28-р долоо хоног дээрээ, мөн төрөхийн өмнөхөн БЗДХ-ын шинжилгээнд орж байх нь зүйтэй. Зарим эмч нар жирэмсэн учир хэрэггүй гэж зөвлөдөг тал бий. Ямарч ээж, нярайг жирэмсний үед нь дор хаяж нэг удаа болж өгвөл дахин нэг удаа төрөхийн өмнөхөн эхийн серологийн түвшинг тодорхойлолгүйгээр эмнэлэгээс гаргахгүй байхыг ДЭМБ зөвлөж байна.
    Тэмбүүгийн бүртгэгдсэн тохиолдлын нийгмийн байдлыг авч үзвэл 50.9% нь гэр бүлтэй, 35.8% нь гэрлээгүй, 63% нь дунд, 18.9% нь дээд боловсролтой, 36.1% нь ажилгүй, 23.6% нь ажил эрхэлдэг, 12.2% нь оюутан хүмүүс байна. Энэ судалгаанаас харахад гэр бүлтэй хүмүүс ихэнх хувийг эзлэж байгаа нь харамсал төрүүлж байна. Гэр бүл бат бөх байж улс үндэстэн бат бөх оршино. Бат бөх гэр бүл рүү БЗДХӨ нэвтэрч орж чадахгүй. Иймд хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга бол эрүүл саруул, бат бөх гэр бүл юм. Гэр бүл бүл бат бөх, бие биендээ үнэнч байж чадвал БЗДХ, тэмбүү тавин хувь буурахаар байна. Иймд гэр бүл зөв төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, эцэг, эх болох хариуцлага, үүргийн талаар зохих мэдлэгийг ЕБС болон их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр суулгаж өгөх зайлшгүй шаардлагатай байна.
    БЗДХ-ын тархалтыг газар нутгаар нь судалсан дүнг авч үзвэл /улсын дундаж 20/ хамгийн өндөр үзүүлэлтэй нь Баянхонгор (37), Дорнод (35), Сүхбаатар (32), Хөвсгөл (27), Төв (24), Говь-Алтай (24), Говьсүмбэр (24), Улаанбаатар (22), Дорноговь (21), Орхон (20) аймгууд ар араасаа жагссан байна. Орон нутийн удирдлагууд хүн амынхаа эрүүл мэнд, үүсээд буй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг уриалж байна.

  4. ....... says:

    Эмэгтэй хүний толгой нэг эргэхээрээ тэр чигээрээ л зовлонгийн туйл хүртэл нь гүйцээх гээд л явах юмаа наана нь болчихож болохгүй л юм байх даа заавал тэр хүний хийсэн лайг өөрийнхөө амьдралд оруулж тэр гайг нь үүрэлцээд бүр болоогүй өөртөө бас зовлон нэмэх гээд явж байдаг  

  5. зочин says:

    Яаж ийм тайван биш итгэлгүй амьдралыг үргэлжүүлэх вэ,больсон.дээр дээ.Нөхөр чинь болчихоод элдэв хүүхэнтэй холбогдоод байвал ёстой хэцүү.Яах гэж ийм зовлонруу зүтгээд байдаг юм бэ дэ.Бардам сайхан амьдрал зохиогоорой,хүн царай алдаж бгаа юм шиг өөрийгээ хүндэлж үнэлж сураарай даа

  6. Abc says:

    ene chin harin estoi teneg ohin uu guu yu?? udahgui chi gedsee chireed uldnee harjil bgrai ymr  teneg ohinbe ???

  7. zochin says:

    naad zaluug chin kadr gej hochildog uu? nz n munhtulga idr ged. ohintoi baihaa mon uu

  8. Sunmoon says:

    Битгий тэнэгтээд байгаач. Чи залуу хүүхэд байж болох бүтэхгүй юмтай нийлэх гээд л байх юм. Үнэхээр дуртай юм бол 1, 2 унтахгүй юу? Бас секс таарахгүй байж ч магад.

  9. Baigal says:

    Zuud zugtaa gej helii.naadah chin law hugiin nofsh bna.uuriiguu bodood zugtaa.yun setgel metgel.daraa ni nasaaraa hohirch vldene shvv chi tenegee.

  10. Их мэдэгч says:

    Өдий том болчоод үлгэрт итгээд л хэхэ
    Шааааал хэрэггүй нөхөр байна наа чинь эртхэн холд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.