Ханьдаа энэ ярилцлагыг хүрээсэй, ойлгоосой, хоёр хөөрхөн хүүдээ эх нь болж элгийг нь дэвтээгээч гэж хүссэн энэ хүн манай сонинд хандлаа. Тэр “Солонгост “Сэрүүлэг” сонинг хамгийн их уншдаг гэж хүмүүс зөвлөсөн. Тэгээд танай сониныг эхнэр маань уншаад бид гуравтаа ирээсэй. Би бүтэн зургаан жил гадаа гарч эр, дотор орж эм болж хоёр хүүгээ 9-10 настай болголоо. Би эхнэр, эх хүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөн амьдралын төлөө тэмцэхийг хүсч байна” гэж ярилцлагынхаа эхэнд тайлбарласан юм. Энэ хүнийг Жаргал гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг нэгэн гэнэ.
-Та өөрийнхөө амьдралын тухай ярихыг хүсчээ. Юунаас эхлэх вэ?
-Ах нь хоёр хөөрхөн хүүтэйгээ амьдарч байна. Тэдний ээжийг Нараа гэдэг. Тэр маань зургаан жилийн өмнө гэнэт Солонгос руу явчихсан. Түүнээс хойш бид гурвыг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй алга болчих юм. Анх 1994 онд бид хоёр танилцаж тэр Чехэд үйлдвэрт нэг жил гаруй ажиллаж байгаад ирсэн байсан үе. Би ч инженерийн ажилтай боломжийн амьдардаг. 30 гартлаа гэр бүлтэй болоогүй байсан. Би Нараадаа дурлан бид хамт амьдарч эхэлсэн. Том хүү маань 1995 онд мэндэлж, 1996 онд бага хүү маань бид хоёртоо ирсэн. Нараа надаас долоо дүү болохоор эрх танхи ч байж. Би ч хожуу хоёр хүүтэй болсон болохоор бөөн баяр хөөр, хичнээн ч аз жаргалтай байв. Тэгээд амьдралаа дээшлүүлэх гэж наймаанд яваад Нарантуул худалдааны төв дээр бөс барааны наймаа эрхэлсэн. Амьдрал жигдрээд сайхан байхад эхнэр маань үе үе ах дүү нарыгаа Солонгос явуулах юмсан гэж ярих болсон. Тэгээд л бид хоёр аар саар зүйлд зөрчилдөн мөнгө төгрөг гэж маргах болсон. Тэгэх болгондоо хоёр хүүг маань аваад эгч дүү рүүгээ очдог болсон. 1999 оны 8-р сард бид хоёр муудан тэр эгчийнх рүүгээ явчихсан байсан. Би нэг сар гүрийх гэж үзээд чадалгүй эгчийнх рүү нь ярьтал хоёр хүү маань “Ээж Солонгос явсан, биднийг аваач” гээд л бидний амьдралд том цав гарсан юм.
-Түүнээс хойш уулзалдаж холбоо барьж чадсангүй юу? Аль хотод юу хийдэг юм бол оо?
-Явсных нь дараа бага хүүг маань түргэний эмч хоолны хордлого гэж буруу оношлоод мухар олгой нь дотроо хагарч хагалгаанд ороход нэг ирсэн. Тэгэхдээ ч биднээс тусдаа байсан. Дараа нь 2003 онд нэг ирсэн. Тэр хүн Солонгос яваад дөрвөн жилийн дотор хоёр хүүхэддээ хоёр удаа л ойр зуур хувцас явуулсан. Тэгээд энэ зун ирчихээд дөрвүүлээ сайхан амьдарнаа та нартаа хайртай гээд хүүхдүүддээ компьютерийн мөнгө энэ тэр гээд 700 доллар өгсөн. Хоёр хүүгээ аваад тав хоног Тэрэлжид амраад буцсан. Гэтэл Солонгос очуутаа л утсаа салгаад, хаана ажилладгаа ч хэлэхгүй усанд хаясан чулуу шиг болчихсон. Хамгийн гол нь би хоёр хүүгээ сургуульд орсноос нь хойш наймаа гэхээсээ илүү сургууль соёлд нь дөхүүлж асраад санхүүгийн хүндрэлтэй болчихсон байсан. Тэгээд эндээс гарах гэхдээ 13-р хороололд байсан байраа зарж Амгаланд байр авлаа. Тэгээд зөрүүгээр нь машин авч амьдралаа залгуулъя гэтэл жаахан мөнгө дутсан. Эхнэр Солонгост гар утастай болохоор би залгалаа. Амар мэндээ мэдээд учир байдлаа хэлэв. 500 долларын туслалцаа бид гуравт өгөөч, найз нь өөрийнхөө байрыг зараад, хямд байранд орсон. Зөрүүгээр нь машин авъя, 500 доллар өгөөч, бид гурав хэсэгтээ өөрсдийгөө болгоё” гэтэл “юун мөнгө надад байхгүй” гэхээр нь би “бид гуравт хайргүй юм уу” гэж асуусан юм. Гэтэл “Арван жилийн хүүхэд шиг хачин юм ярилаа. Тэр хайр гэдэг чинь юу юм, тэнэг минь” гээд утас тасалчихсан. Одоо ч бид гурав руу ярихгүй. Нэг мөсөн биднийг хаячихлаа. Уг нь тэр хоёр хүүхдээ харж би амьдралын төлөө явах ёстой атал эцэст нь ийм байдалд орчихлоо. Энэ үгийг минь уншаасай. Хамгийн гол нь мөнгө төгрөг жижиг юмнаас болж маргалдсаар олон жил хүүхдүүдээ хагас өнчин юм шиг бүлтэлзүүлж байлгалаа. Чи минь бид гуравтаа ирээч. Би нэг хоёр жил дахин сайн ажилламаар байна. Одоо бид ингэж муудаад яахав гэж дамжуулах гэсэн юм.
-Таны эхнэр чинь Солонгост өөр хүнтэй болчихсон юм уу?
-Харин ээ. Би садангийнх нь хүнээс үйлдвэрийнхээ эзний дүүтэй сууж байгаа. Тэр нь Нараагаас нэг дүү. Түүнд ухаангүй дурласан гэж сонссон. Би бол тийм юмыг тэвчиж чадна. Хамгийн гол нь би зургаан жил хүүхдээ өсгөлөө. Эх хүн байна, жижиг юмнаас болоод үрээ хөхөө шиг хаячихгүй байх гэж найдах юм. Би юу ч болсон хоёр хүүгээ ээжид нь элэгтэй байлгахыг л хичээх юм.
-Таны болон эхнэрийн чинь ах дүү аав ээж юу болж байгааг мэддэг үү?
-Нараа маань хоёр эгч, нэг ах, хоёр дүүтэй тэд ихэнх нь Солонгост ажиллаж амьдардаг. Нараатай ам зөрсний төлөө түүнийг минь Солонгос явах гэж хөөцөлдөхөд хэлээгүйд нь гомдох юм. Өнөөдөр хүн хүнээ хайрлаж, хүн хүнээр дутаж яваа болохоор миний хань өөдөсхөн хоёр хүүдээ ирж ээжийн халуун дулаан хайрыг мэдрүүлээч дээ гуйя.
Б.Цэцэг
Сэрүүлэг
17 Comments
эрэгтэйчууд еерсдее эхнэрээ байхад адгын зан гаргачихаад дараа нь худлаа зовсон хуний дур эсгэх хэрэггуй л дээ. Эмэгтэй хун хичнээн сайн халамжтай байх тусам нехерууд давардаг. доромжилдог. Тэгээд тэр зальтай шуналтай ямар ч сэтгэлгуй завхай янхнуудтайгаа зовж байхдаа таарна. Тэнэг эрчууд жаргал даахгуйн зовлон болдогын.
yasan xattsan elegtei xvn be ter 2 iin 2 vree xayaad yawjil bdag araich de… ene yariltslaga ogson xvn bol vnheer sain xvn bna a sain ch aaw bna.. tanii tsaashdin amidrald chini amjilt xvsie e yu xvssen eoson xvsel ni setgelchlen bvtex bol tugai.. gej eorooe o
Гонгиноод мөнгө нэхсэн чам шиг чавганц залуугаар юүгаа хийдэг юм бэ? Чи олигтой амЬтан бсн бол ямар ч эх хүн 2н 2 хүүхдээ ингэж хөсөр хаях сэтгэл гаргахгуй.
эстөи новшийн ээж бна даа,найз мин чи боли ийм новшийг хүлээгээд зарай алдаж суудаг муу эр хүн бна.наад хүүхэн чин арчаагаа алдаад ирхээр вуч болоогви ым шиг гуйгаад ирнэ,хүүдүүдэдээ муу ээж гэдэгийн хэлэх хэрэгтэй.
ingej iren ochin irj bgaaa yum chin naadah chin ugaasaa endees ywahda solongos huntei ger bul bolj garsan bn shdee tiim bolohoor cham der ergej irehgui ee solongos huntei suujee chi 100-ailaas medeelel awaach 2 huuhdee aygui bol nuusan bgaa huuhedgui geed l chi erthen oor huntei suusan n deer deee
өөрөө мөнгөөр дутаагаад амьдрахын эрхэнд л явсан байшдээ. арай хийж хүний нутагт хүнд хэцүү байхад нь мөнгө нэхээд үнэхээр хүний үнэргүй муухай залуу вэ.
Ясан унжгар эр вээ. Уур хунтэй суусан гэсэн. тэгсэн ч би тоохгуй ч гэх шиг. балай юм ярихийн. ЗУгээр мартаад уур хуухэнтэй сууж амидарсан ни дээр дэ
тэгсэн чини манай ээж манай хойд ааваас салж ч амжаагуй б.хдаа бас ууруусуу бараг уе мултарсан залуутай явалдаад буун юм болсон.тэгсэн чини хойд аав уурлаад нэг залуухан янхан хуухэн гэртээ авчраад.бас буун зодоон болсон.новшийн амидрал
манай аав манай ээжээс салаад ууруусу 12 дуу уе мултарсан хуухэнтэй дунгуж 10 жилээ тугсунгуут ни аваад суутсийшд.хэхэ.
чамайг ашиглаж ар гэрээ ууд ни татах гэж чамтай анх суугаад бутэхгүй болохоор ни 2 хуухдээ ч бодохгуй хаяад явсан б.на.одоо рэтний толгойд 2 хуухэд биш мунгу л эргэлдэж б.га.тийм хунээс мунгу гуйж амаа гарзадсан б.на да чи.юр ни хуухнууд ях гэж ууруусу олон насаар ах уе мултарсан хунтэй суудийн бэ?mungunii,amar hyalbar amidraliin l tuluu.zalhuu gichiinuud
эх гэж эх. тэнэг амиа бодсон янхан бн шдээ
За чи яасан сонин унжгар эр вэ? Би ч гэсэн чам шиг 2 хүүхэдтэйгээ амьдардаг залуу… Болж л байна, бүтэж л байна… Хүүхдүүд ч гэсэн танай 2той нас ойролцоо юм. Монголдоо сайхан бүсгүй олж ав! Би ч гадаадад байдаг хүн яршиг зүгээр, хэхэ…
хмм онцгуйл юм болж гэхдээ чи хуний урийг оороо тэгтэл их гомдоосон юм бишуу тэрнээс биш ямар ч эх болсон хун ур хуухдээ ингэж хаяж явах ёсгуйдээ … сонин л юмдаа
за тэгээд 6жил со-д бсын бол яг буцаж ирээчдээ чи амидарлаа бод хуухдуудэд чинэ ээжийн хайр амсуулж чадах агуа сайхан эмэгтэйчүүд монголд байжил таараа амжилт найзаа сэтгэлээр битгий уна тэр авгайгаа мартдоо одоо ирэхээсээ онгорсон наадах чинэ ахиад нэг 10 жилийн дараа оороо хормойгоо чирээд ороод ирнэдээ аягуйл бол…..
Өөр Авгай аваачээ. Монголоор дүүрэн 2 хүүд чинь ээж болох хүн зөндөө байна. Чамд одоо наад янхан чинь хэрэггүй. Ер нь л буруу гарын хүүхэн байж дээ. Чи эр хүн байна даа Наад янхандаа ингэж сөгдөх хэрэггүй. Сэрээчээ. МОНГОЛООР ДҮҮРЭН САЙХАН ХҮҮХЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ. Наад янхан чинь чамд буцаж ИРЭХГҮЙ ээ Ирэхгүй.
Тэр хаяад явсан Хөхөө-гөөр юугаа хийдэг юм бэ? Хүүхдүүддээ шинэ Ээж олж өг. Наад ээжирхүү хүн чинь эргэн ирлээ ч хүүхдүүдийн чинь ээж, өөрийн чинь эхнэр болж чадахгүй юм байна.
Chi uuruu archaagui bn shte. Yaana daa ter 2 huurhun huu. Eej ni gehdee hatuu setgeltei l yum daa. Anhnaasaa nuhruu zuv songohgui dee.
ёо энэ юу бэ жаахан өөдрөг байгаачээ 2 хүүхэд л гэнэ чи өөрөө хүн биш юм уу 2 хүүхэдээ чамайг гэдэг бсан бол буцаж ирэх хугцаа болсон бна штээ мартаад өөрөөр амьдраач хүүхдүүд чинь ойлгоноо.ээ бүсгүйчүүд минь дээ