Бороо минь өдөржин ороосой

Шөнө бороо оржээ, үүрээр ч юмуу, 4 цагт гэртээ ирэхэд бороо ороогүй байсан. Бүх зүйл шинэ мэт өнгөлөг, намуухан сайхан өглөө байна. Миний хүсэл ч бас өөрчлөгджээ. Байгаль дэлхий зөвхөн намайг тайвшруулж аргадан угаах мэт. 5, 6 цаг унтаад боссон чинь буудлын өрөөнөөс гарч явсан тэр үеийнхийг бодвол арай л дээрдсэн байна…

… Хэсэгтээ л өмнөх шигээ сексийн тухай бодохгүй, хүсэхгүй байх, үдэш хамт байсан залууд баярлалаа. Сайхан гайхалтай эсвэл онцгүй таагүй гэж дүгнэх мэдрэмж надад төрөөгүй, би хүсээд тэнд очсон учраас зөнгөөр нь бүгдийг дуусгасан. Нээрээ дажгүй залуу байсан шүү. Би л нээлттэй байж чадсангүйдээ яг л өмнөх шигээ, уул нь чадна гэж төсөөлж байлаа. Үнэхээр их хүсч байсан юм, үдшийг сайхан мэдрэмжээр дүүргэнэ гэж…

… Дурлах хайрлах хүн гарч ирэхийг хүлээсээр, тэвчсээр, нэрэлхэж ихэмсэг царай гаргаж явсаар нилээдгүй удаан хугацааг ганцаараа өнгөрөөсөөн. Сүүлийн үеийн бодол зүүд сэтгэлзүйн байдал сексийн таашаалыг мэдрэхийг л хүсч байлаа, кино үзэхдээ ч жаахан юман дээр л сонин болж байгаагаа, орондооо ороод унтаж чадахгүй хэн нэгнийг төсөөлж ямар их хүсч байгаагаа мэдэрсээр. Эргэн тойронд маань дотно холбоо тогтоочих залуу байхгүй, хуучны танилуудад ийм зүйлээ мэдэгдмээргүй байсан юм, одоо ч мэдэгдмээргүй байна…

… Энэ сайтыг хааяа уншдаг, зарим нийтлэл болон захиаг нь уншиж байхдаа одоо л хиймээр хүсэл төрдөг, бас над шиг ганц бие, ийм зүйл хүсч байгаа хүн байдаг гэж боддог болсон болохоор хүнтэй танилцахаар эргэлт буцалтгүй шийдсэн, энэ өдөр нь өчигдөр байлаа. Андуурсангүй, би танилцсан бүр дажгүй залуутай. Ярилцсан надад таалагдсан. Буудалд орсон…

… Дахиад л би гэртээ, ажил дээрээ компьютерынхаа ард бүгнэ. Хэзээ нэг өдөр хэн нэгэн гарч ирээд намайг эндээс аваад явна. Би итгэж байна, би эргэлзэж байна, би мэдэхгүй байна. Намайг маргааш юу хүлээж байгаа бол. Би тэр хаягийг дахиж нээхгүй ээ, би дахиж хүнтэй танилцахгүй. Би ер нь дахиж секс хиймээргүй байна…

… Бороо минь өдөржин ороосой. Хүмүүсийн тухай, амьдралыг тухай, хайр дурлалын тухай, болох болохгүй бүгдийн тухай бодон энэ өдрийг чамтай хамт өнгөрөөмөөр байна…

2 Comments

  1. jog says:

    орон гаран юм уу

  2. ... says:

    dotnosoy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.