Нөхрөөс өөр хүн намайг сайхан бүсгүй гээд хайрлаж халамжлахад бэлэн гэх юм

Би нөхөртэйгөө хамт амьдраад таван жил болж байна. Эхний жил жирэмсэн болоогүй. Дараагийн жил нь жирэмсэн болж байсан ч зулбасан. Гурав дахь жилд нь хагалгаанд орсноос болоод зургаан сар жирэмсэлж болохгүй гэсэн. Энэ бүхнээс болоод би айгаад дахиж жирэмсэн болохоосоо айдаг. Айдсаа дараад жирэмсэн болох гэхээр одоо жирэмсэн болохгүй байна.

Нөхөр өглөө гараад л орой ирнэ. Ирээд зурагт үзээд сууна. Гэр орны ажил хамт хийлцдэггүй. Би ч гэсэн ажил хийдэг. Гэтэл гэр орны бүх ажлыг би л хийдэг. Хийсэн ч ялгаагүй, хийгээгүй ч ялгаагүй. Ер нь л нэг хүйтэн хөндий болчихсон.

Гэтэл би хайр халамж хүсээд байхад цаашаа цаашаа  гээд хажигладаг. Аав ээжийнхээ санааг зовоогоод яахав гэж бодоод салаад явчихаж болохгүй юм. Нөхрөөс өөр хүн намайг сайхан бүсгүй гээд хайрлаж халамжлахад бэлэн гэх юм. Элдэв бэлэг сэлт өгөхөд нь авдаггүй. Уулзъя гэхэд нь уулздаггүй. Нөхрөө араар нь тавиагүй.

Гэхдээ би яг ийм хайр халамжийг нөхрөөсөө хүсэж байна. Надад л буруу байгаа байх гэж бодоод улам их хайрлаад халамжлаад байхад нэмэр байхгүй. Ийм байдалтай хэдий хүртэл тэвчих вэ.

8 Comments

  1. тийм нөхөр би одооноос л ойлгож байна says:

    тэнэгтээд байлгүй амар тайван амьдралаа үргэлжилүүл илүү харж өө хайгаад байлгүй сайн сайхан талаас нь амьдарлаа хар хүүхэд гэр бүл ажил орлого гээд наад хүнд чинь санаа зовох зүйл бишгүй олон байхад наал гэр орны ажил гэдэг санаа амар ажилаа сэтгэл хангалуун хийгээд явж болохгүй байна уу чи өөрөөсөө эхлэж амьдралыг харах өнцөгөө өөрчил гэр бүлийнхээ аз жаргалтай хором бүрийг чи өөрөө л үүсгэх учиртай эмэгтэй хүн гэдэг чинь гэрээ гийгүүлэгч байх учиртай тэгж чадвал нөхөр чинь аяндаа ажил орлогын стерэснээсээ хөндийрж чадна нөхөртэйгөө зөв өнцөгөөс ярилцаж хайртай гэдгээ сануулж үзүүлж өөрөө эхлээд үлгэр жишээ үзүүл гэр бүлийнхээ төлөө зөвхөн ажил орлого гээд зүтгэх нь өрөөсгөл гэдгийг ойлгуул

  2. Harsuvd says:

    Chi uuruu her ih hairtain be teriigee duustal huruud huldtul tegeel yavaad uzq yu. Yer n l setgel sanaanii beltgeltei bai salna l gsn bodoltoi uurtuu sain anhaaraad ireeduigee tuunguigeer avaad yavchihaar alhmuud hiij eheldee. Huseed bga yumiig chini uguhguil er bn da avah sonirholoo darj uguumur bj surah geseer baital nas chini duuslaa.

    Bi yer n l ihenh mgl ersiig iimerhuu bdg bh gj boddog

  3. 25tai zaluu says:

    negent engej huwirsan eriig uurchligdunu gej bitii naidoo tiim yum baidgvi yum shvv erthen amidralaa boddoo er hvniihee huwid vneniig helj bn

  4. Eeh says:

    Namaig halamjil gej shaardahiinha orond ehleed halamjlaad uzsen ni deeree. Hairtai shuu gej helj bai, haritsahdaa ch gesen uyn zoolon baih heregtei. Durtai hooliig ni hiij og. Ingeed ch butehgui bol salah l heregtei

  5. holy joy says:

    chi ch bas halamjlaach, uuruu huseniig nuhurtuu ug, ugch baij awdagiim. esvel haamjlah geed bgaa humuustee guigeedd och

    • due says:

      өөртөө буруу өгөөд улам их хайрлаж халамжлаад байхад нэмэргүй гэсэн байгаа биз дээ, ойлгож унш

  6. дин дон says:

    хүүхэдгүй юм бол салаад өөр хүнтэй суу. Эр хүн хэзээ өөрчлөгддөггүй юм. Насаараа яаж ийм хөндий хүйтэн хүнтэй амьдарч хэрэггүй. Манай нөхрийн залуу нас харагдчихлаа. Би эрт салаагүйдээ одоо хүртэл харамсдаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.