Арьсны өнгөн давхаргыг гэмтээн арьсны эсүүдэд тогтвортой будагч бодис шингээх явцыг шивээс хийх гэдэг. Өөрөөр хэлбэл арьс гэмтэж сорвижуулах явц. Ингэж гэмтээх явц нь тийм ч сайхан зүйл бишш гэдгийг элдэв шивээс хийлгэх дуртай хүмүүс сайн мэднэ. Гэвч заримдаа арьсны илүү том том гэмтэл, эрэмдэг сорвийг далдлахыг тулд бага зэрэг гэмтээх шаардлага гардаг.