Эр хүн чамайг ямар байлгахыг хүснэ, тэгж л хувьсан өөрчлөгд

85378452

Түүхэнд мөнхөрсөн алдартай бүсгүйчүүлийг одоо ч хүмүүс шагшсаар. Эрчүүдийг байлдан дагуулсан тэдний нууцыг судлаачид тайлахыг оролдож байна.

Шехерезада
“Мянга нэгэн шөнийн үлгэр”-т сайхан бүсгүй Шехерезада шөнөжин үлгэр ярьж хааныг зугаацуулдаг. Харин томчуулд зориулсан хувилбарт арай өөрөөр өгүүлдэг. Бэлхүүсний бүжиг, үүлэн борооны ажил зэргээр цогц үйлчилгээ үзүүлсний дараа л Шехерезада үлгэрээ ярьж эхэлдэг байв. Тэр хамгийн сонирхолтой агшинд үлгэрээ таслан, маргааш хэмээн хойшлуулснаар удаан хугацааны тогтвортой харьцаа тогтоож чадан, хайр сэтгэлийн галыг улам бадраадаг байжээ.
Нууц: Энэ арга бүхнийг үзэж амссан (түүнчлэн сексийн хэт ханамжийг мэдэрсэн) хүмүүст онцгой үйлчилдэг. Та өөрийн “эзэн хаан”-ыхаа оюуны болон сэтгэлийн цангааг тайлах гэнэтийн бэлэг бэлд. Тэр үргэлж ямар нэг шинэ юм хүлээж заншиг.

Афины Таис
Домогт жанжин Македоны Александрыг ятган бүхэл бүтэн хотыг үнс нурам болтол шатаалгасан Таис бүсгүй үнэндээ дур булаам, хөөрхөн хүүхэн байгаагүй. Гэхдээ тэр дүрсгүй хөвгүүн мэт омголон төрхөөрөө Афины баячуудыг төдийгүй Александрыг татсан гэдэг.

Нууц: Биеийг чинь худалдаж авахыг хүссэн хэн бүхэнд үргэлж татгалз. Харин зүрхэнд нь нэвтэрч чадвал та дэлхийг ч эзэлнэ. Биеийн таашаалыг сэтгэлийн цэнгэлтэй хослуулахыг хүсэгч эрчүүдийг өөртөө татах хамгийн шилдэг арга.

Клеопатра
Египетийн хатан хаан ямар ч эрийн аргыг олдог байв. Төрөлхийн ухаалаг Клеопатра хүссэн эрээ өөрт дурлуулах увдистай нэгэн. Нөхцөл байдалд зохицон танигдашгүй болтлоо өөрчлөгддөг тэрээр Цезарийн дэргэд мэргэн ухаалаг, соёлтой байсан. Харин Антонийг завхай зайдан, шунаг тачаангуй байдлаараа татжээ. Клеопатра амьдралаас уйдсан Антонийг гайхашруулахын тулд цуунд сувд уусган ярвайх ч үгүй ууж орхисон юм. Бараг л хааны ордон шиг үнэтэй ундаа гээд төсөөл дөө.

Нууц: Эр хүн чамайг ямраар харахыг хүснэ, тийм л бай. Эрх мэдэлтэй бөгөөд өөрийгөө хэт үнэлэгч эрчүүдийг захирах өөр арга үгүй.

Маркиза де Помпадур
Людовик хааны нууц амраг Помпадур намхан харагдахгүйн тулд өндөр өсгийтийг зохион бүтээсэн. Эрх мэдэлт хаан байнга амрагаа солих зуршилтай тул Помпадур багт наадмыг уламжлал болгон явуулж, хааны өмнө тариачин бүсгүй, дорнын хатан хаан, далайн гүнж гээд төрөл бүрээр хувирч байлаа. Людовик хаан тухай бүрт өөр эмэгтэй өөрийг нь зугаацуулж байна гэж боддог байв.

Нууц: Үргэлж шинэлэг бай. Энэ уриа хүүхэмсэг бөгөөд хувиа хичээгч эрчүүдэд яг тохирно.

Жозефина:
Наполеоноос эгчмэд бас царай муутай Жозефина давуу талаа ашиглаж чадсан. Тэр ирээдүйн императорыг өөрийн болгохын тулд хөөрхөн, залуухан хүүхнүүдэд байхгүй мэргэн ухаанаа дайчилжээ. Тэрээр эхийн хайр энэрлийг үзүүлж, бүхнийг ойлгож уучлан, биед нь энхрий зөөлөн хүрэх зэргээр арга мэхийг уралдуулсан. Түүнээс гадна Жозефина туршлагагүй амрагийн өвөрт ч дур тавих чадвартай байсан гэдэг.
Нууц: Секст хэзээд бэлэн хэрнээ зүрх сэтгэлээ цоожтой байлгадаг түүний арга туршлагагүй, бүрэг эрчүүдэд үйлчилдэг.

Мата Хари
Тайчих урлагийг үндэслэгч Мата олны өмнө дорнын үзэсгэлэнт гүнжийн дүрээр гарч ирдэг байв. Тэр бүжиглэж байхдаа хувцсаа тайчин чулуудсаар сувдан зүүлт, бугуйвчтай л үлддэг байсан. Парисыг өмнөө сөгдүүлсэн Мата Харийг Германы тагнуул хэмээн францчууд буудан алсан билээ. Гэвч үнэхээр тагнуул хийсэн баталгаа олдоогүй.
Нууц: Бусдын сэтгээгүйг сэд. Үүнийгээ маш урлагтай, гоё хий. Хүүхний тэнгэртэй гэсэн алдрыг мөрөөдөгчдөд яг тохирох арга.

Айседора Дункан
Айседора нүд алдам гоо бүсгүй байгаагүй ч хөдөлгөөн бүр нь цаанаа л эгдүүтэй байсан гэдэг. Дункан хөл нүцгэн эротик бүжгээрээ олныг алмайруулахын зэрэгцээ эрчүүдэд секст ухаангүй дуртай гэдгээ илэрхийлж байв. Тэр ямар ч дүрэм журам, дэг жаягийг хүлээн зөвшөөрч байгаагүй. Айседора өөрийн стиль, имижээр олон хүнийг, түүний дотор Оросын алдарт яруу найрагч Сергей Есенинийг өөртөө дурлуулж чаджээ.
Нууц: Түүн шиг сэтгэл хөдлөлөө хөдөлгөөнөөр илэрхийлэх урлагт суралц. Айседора амрагаа биеийнхээ эд эс болгоноор мэдэрдэг байсан юм. Туршлагатай амрагтай болохыг хүсэгчдийг урхидах арга.

Лиля Брик
“Чи ёстой гайхалтай, суут хүн. Гэвч бусад хүмүүс үүнийг ойлгохгүй юм гэж эрчүүдэд итгүүл” гэж тэр зөвлөдөг. Гэрт нь хориотой юмыг зөвшөөр, тамхиа татаг, дуртай газраараа тэнэж л байг. Үлдсэнийг таны сайн гутал, тансаг дотуур хувцас гүйцээнэ. Ингээд гүйцээ. Эрх чөлөөг эрхэмлэгч олон эр, түүний дотор яруу найрагч Маяковский ч Лилягийн сэтгэлийг эзэмдэхээр өрсөлдөж байсан.
Нууц: Эр хүний өөрийгөө үнэлэх үнэлгээг дээшлүүл. Тэгсэн цагт бусад үзүүлэлт ч дээшилнэ (босно). Энэ арга сэтгэцийн жаахан юмтай эрчүүдэд илүүтэй нөлөөлдөг. Гэхдээ орчин үед “юмгүй” эр хаа байна? Тэгэхээр бүгдэд гэсэн үг.

8 Comments

  1. q says:

    эр хуний зурхийг онилно оо чи тм дуртай юм бол бухэрчүүдийн зурхийг онилчооч чам эр мотоодож явдаг хуухнууд л тэгдэг б.х хэ хэ

  2. naran says:

    Тайван чи хэдэн настай бэ? Насанд хүрээгүй юм бишүү. Бичсэн коммент нь үлгэрийн, номын , дүрэм журам, зөвлөгөө дагасан байхын. Эрэгтэйлэг гэнэ шүү. Амьдрал өөрөө ямар ч дүрэм журам, заавар, хууль, ёс суртхуун нтр байхгүй шд. Ялангуяа гэр бүл, сексийн харилцаанд. Зөвхөн эхнэр нөхөр хоёр л өөрсдийн амьдралын философио бий болгоно.Нийтлэлийнх шиг Клеопатра, Жозефина нтр шиг болох гэж оролдох эмэгтэй хүн байхгүй дээ, тэнэг л биш бол. Нөхөртөө тэгээд хэзээ ч өөрийгөө мэдрүүлэхгүйгээр үхэхиймүү. Эрэгтэй хүн ч гэсэн нэг их сайхан хүний дүрд тоглоод яадаг юм. Байгаагаар нь хайрлаж чадахгүй бол болино л биз дээ. Гэр бүлийн харилцаанд хэзээ ч нэг нэгийгээ давсан амжилт гэж байхгүй, зүгээр л хоёр талын сэтгэл ханамж

  3. Taivan says:

    Энэ дээр бичсэн Дээгийгээс бусад сэтгэгдэл бичсэн хүүхнүүд хэт эрэгтэйлэг сэтгэлгээтэй болчихсон байна. Нэг л их өрсөлдөх хүсэл тэмүүлэлтэй хүмүүс юм. Яг юугаараа өрсөлдөх гээд байгаа юм бүү мэд. Эрэгтэйдээ тохируулан өөрчлөгдлөө гээд доошоо орчихгүй нь лавтай. Чамайг гаднаас чинь харахад эмэгтэй бол хүмүүс эмэгтэй л гэж харьцана. Хичнээн эрэгтэй хүн шиг байх гэсэн ч эмэгтэйгээрээ л байх болно шд. Хүн өөрийн давуу талаа мэдэрч байж л амжилтанд хүрдэг. Эмэгтэй байж эмэгтэй болох дургүй бол яаж амжилтанд хүрэх вэ дээ.

  4. uji says:

    хуцваа. ёстой. эцэг эх биш дуртай залуугийн аясаар хувирах уу. донгос гэж байгаам

  5. Deegii says:

    Эрчүүдэд би чамд ухаангуй хайртай гэж хэлэх тсаг болоогуй уэд эрт хэлээд шал дэмий. Ямар ч эр хун ухаан алдталаа дурласн бусгуйг басан доромжилж залхан зугттаг юм даа. Биээ хэт эрт огооод дэмий. Эр хун танд хайртай болохоосоо омно уйдчихна. Биээ огохийн омно зурхийг ни сайн онил. зурх уруу ни уйлдэл уг бурээ чиглуул. ямагт онсого мэт бай. Хэтэрхий эрээ тсээргүй байж болохгуй ч хааяа нэг хохоо гаргасан эсвэл богино банзал омсоод урдуур ни эргэлдээд уз.

    Ур дун ни маш сайн. Би л лав энэ аргаараа онилсон эр хун болгоноо оорийн болгож байсан.

  6. ghi says:

    тийшдээ хун болж тuruud yahav dee tiimee

  7. lady says:

    Эрчүүдийг тааваар нь байлга, тааваараа л гарт ороод ирдэг юм. гэж хэн хэллээ?

  8. hi says:

    хэн нэгэн хүний зориулалтаар амьдрах юм бол хүн болж төрөөд яах вэ дээ
    эрэгтэй хүн хүн эмэгтэй хүн тоглоом зугаацуулагч юм уу хаашаа юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.