Сарын тэмдгийн эхний өвдөлттэй үеийг өнгөрөөх хэрэгтэй. Өвдөлттэй байна гэдэг нь цус их хэмжээгээр алдаж байгаа гэсэн үг. Цус их алдалттай үед тийм ч таатай байхгүй болов уу? Мөн эхлээд орны даавуу, алчуур, салфетка зэргийг урдчилан бэлдээрэй. Эрэгтэй нь дээр байрлалыг сонговол тааламжтай бөгөөд хэвтэж байхад цус алдалт хамаагүй бага хэмжээтэй байдаг.
Хэрвээ эмэгтэй нь дээрээ бол доошоо цус алдалт их болох ба сарын тэмдгийг зогсоож магадгүй. Орчин цагийн анагаах ухааны мэргэжилнүүд сарын тэмдгийн үед хосууд ариун цэврийг сайн хангасан үед ямар ч аюулгүй гэж зөвлөж байна. Гэвч цус бол гадны өвчин үүсгэгч микроб өсөн үржих, амьдрах нэн таатай орчин гэдгийг мартаж болохгүй.
Сарын тэмдгийн үед савнаас эндометрия гэх хальсанцар гуужиж гадагшилдаг байна. Зохих цагт нь гадагшлуулахгүй бол эндометриоз өвчин үүсэж болзошгүй юм. Үүнийг эмчлүүлэхгүй явбал өвдөлт мэдрэгдэж сарын тэмдгийн бус өдөр цус үзэгдэх цаашилбал үргүй болох аюултай. Гэхдээ энэ нь сексээс шалтгаалахгүйгээр үүсдэг тохиолдол ч бас бий.
Сарын тэмдгийн үеэр хэвлий ууцаар нь их өвддөг эмэгтэйчүүдэд секс өвчин намдаах үйлчилгээ үзүүлж ч болох аж. Мөн энэ үеийн секс эмэгтэй хүний сэтгэл санаанд сайн нөлөө үзүүлдэг гэж үздэг.
Секс сарын тэмдгийг зогсоох уу?
Хүчтэй дур ханалт , мэдрэмжээс болж сарын тэмдэг дуусах ёстой өдрөөсөө өмнө дуусаж магадгүй. Энэ нь эр бэлгийн эс эмэгтэй хүний биед орсноос үүсэлтэй. Мөн яг бэлгийн хавьталд орох үед зогссон хирнээ дараа нь үргэлжлээд дахин ирэх тохиолдол байдаг. Ингэснээр сарын тэмдгийн хоног бүр уртсах болно гэсэн үг.
Сарын тэмдгийн үед бэлгийн харилцаанд орвол жирэмсэн болох уу?
Ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед секс хийвэл жирэмсэн болохгүй хэмээн эндүүрдэг. Гэвч эрсдэл байсаар л байдаг. Таны сарын тэмдэг байх ёстойгоосоо бага ирдэг эсвэл сунжирдаг бол сарын тэмдгийн үед секс хийхдээ хамгаалалт хэрэглэх зүйтэй. Сперм эмэгтэй хүний биед 5-7 хоног амьд байдаг болов ч түүнээс ч олон хоног амьдрах тохиолдол бий. Мөн нэг биш хоёр өндгөн эс байвал жирэмслэх магадлал бүр л илүү байх болно….