ҮХЭХ ГЭЖ БУЙ НОХОЙНЫ ДОР ЮУ БАЙСАН ГЭЖ САНАНА…

Энэ дэлхий дээр гай зовлон, баяр баясгалан мөр зэрэгцэн оршдог учраас ямар нэгэн зүйл хэрхэн төгсөхийг бид хэзээ ч урьдчилан мэдэж чадахгүй…

Найз хоёр залуу машинтайгаа амралтаас буцаж яваад замын хажууд ямар нэгэн амьтан хэвтэж буйг харав. Тэрхүү амьтан үхсэн, эсвэл амьд эсэх нь мэдэгдэхгүй байсан учраас Марти, Тецо хоёр машинаа зогсоогоод түүн рүү дөхөн очлоо.

Яс арьс болтлоо турж эцсэн нэгэн нохой толгойгоо арай чүү өргөн тэднийг харав. Уг золгүй амьтан өлсөж цанган, өвчилж, бараг л үхлийн ирмэг дээр байгаа нь харваас илт байлаа.

Түүний хэвтэж буй байдал залуусын анхаарлыг татав. Цагираглан хэвтсэн өрөвдөлт нохойн дороос түүний бяцхан гөлөгний хоншоор цухуйж байх нь тэр!

Тэрхүү гөлөг ээжийгээ бодвол арай дөнгүүр харагдаж байлаа. Тэдний амийг зогоож байсан өчүүхэн хүнс тэжээлийн ихэнхийг гөлөг хүртдэг байсан нь илт.

Марти, Тецо хоёр нохдод туслахын тулд тэднийг мал эмнэлэгт хүргэжээ. Ноход огтхон ч ааш гаргалгүй, хүмүүст дөлгөөхөн хандав. Эх нохой хар, цэнхэр өнгийн гайхалтай өөр нүдээрээ хүмүүс рүү итгэж найдсан байдлаар харж байлаа.

Нохдын биеийн байдал маш хүнд байгаа учраас эдгэрэх найдвар тун бага хэмээн малын эмч хэлжээ. Харин хэрэв тэд эдгэж чадвал маш сайхан ноход болох талаар эмч бас өгүүлсэн байна. Уг ноход хаски удмынх байж.
Ингээд цаг хугацаа өнгөрөх хэрээр Сибирь, Аляска хэмээх шинэ нэр авсан ноход улам өнгө засан таргалсаар байв. Тэд ямар гайхалтай өөрчлөгдөж чадсаныг хар даа!

Өнөөдөр ээж, охин хоёр маш их аз жаргалтай амьдарч байна. Тэд хайртай шинэ эзэдтэй болж, амьдралын баяр баясгаланг эдэлж байгаа аж.

Сибирь, Аляска хоёрын замд өгөөмөр сэтгэлтэй хүмүүс тааралдаж, тэднийг үхлийн савраас булааж чадсан нь хичнээн их ЗОЛ вэ…

2 Comments

  1. like says:

    itgemeergvi ym … magadgvi tiim uilderiin nohoi gedgiin medsen bol avah l baih ghdee medeegvi bol yasan avahgvi bsn gj bodhoor hun gdg harsanda l itgedeg bas ymnaas zaaval ashig honjoo hardag ni ilt…

  2. скайлер says:

    ийм мэдээ уншихаар үнэхээр их баярлах юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.