Миний амьдрал

86197152

Сайн байна уу? Би завтай болж нэтээр шагайхаараа энэ сайтаар ороод гардаг юм. Тэгээд энэ удаа өөртөө тохиолдоод байгаа зүйлээ та бүхэнтэй хуваалцъя гэж шийдлээ. 10-н жилийн сурагч байхдаа анхны хайртайгаа учирч тэрнээс хойш 9 жил үерхсэн ч бид 2 нийлэн хувьгүй байсан юм байлгүй 9 жилийн дараа тэр гэнэт өөр хүнтэй танилцаад хүүхэдтэй болж гэр бүл болж билээ. 9 жил гэдэг бага хугацаа биш тэгээд ч бид 2 албан ёсоор гэрлээгүй байсан болохоор би боломж нь гараад таалагдаад байвал өөр хүнтэй унтчихдаг байсан харин энэ тухай тэр огт мэддэггүй тэрний амьдралд зөвхөн би л байдаг байв.

Гэхдээ түүнийг хуурах тохиолдол бол бид 2 хэрэлдсэн юмуу түр хугацаагаар тусдаа байхад л болдог байсан ба хамт байхдаа бол тэрийг хуурч өөр хүүхэн шуухан эргүүлж явж үзээгүй ээ. Өчнөөн жил энэ 2 нийлэх болов уу гэж харсан тэдний болон манай гэрийнхэн 2 талаас шахалт энэ тэр үзүүлсээр би бол дотроо айл гэр болоход аав ээжээсээ гар хараад амьдралдаа оролцуулаад байхааргүй санхүү болоод орчин (өөрөөр хэлбэл байртай болох) бүрдүүлсэний дараа л тусдаа гарна даа одоохондоо 2 гэрийнхээ дунд явж л байя ямар хүүхэд шуухад байх биш гэж боддог байв. Тэгж явтал тэднийхэн гэнэт түүнийг гадаадад түр хугацаагаар сургах юм болов, уул санаа нь бол надаас холдуулж бас дээр нь охиноо хөгжүүлээд авья ч гэж бодсон байх.. За тэгээд тэр ч явлаа би ч яахав ажлаа хийгээд үлдлээ дээ угаасаа явуулах дургүй тэгээд ч жоохон маргасан байсан болохоор онгоцны буудал муудал гаргаж өгөөгүй ээ, тэр байтугай гадаадад байх хугацаанд нь хичнээн санаж байсанч харилцсангүй. Уул нь бид 2 10-н жилд байхын л бие биедээ захиа их бичдэг тэрийгээ явуулаад ирсэнийг нь хадгалаад явуулж чадаагүйгээ ч хадгалж байгаад дараа нь цугтаа уншаад хөөрч суудаг байлаа. Түүнийгээ гадаадад байхад санах тоолондоо захиа бичиж хадгалаад ирэхээр нь цуг уншина даа гэж боддог байлаа.Гэтэл оюутан байхад танилцаад нэг 2 удаа унтаж байсан нэг бүсгүй гараад ирэв ээ…

Миний нэг дутагдал бол секс хийхгүй удаж чаддагүй яагаад ч юм секс хийх шалтаг шалтгаан боломж бол дандаа л гарч байдаг болохоор тэр мэдэхгүй л бол гэж бодоод хийчихдэг байсан юм. Гэхдээ би дээр хэлсэнчлэн түүнтэйгээ хамт байхдаа түүнийг хуурч бол үзээгүй бас өөр хүнтэй хийсэн сексээс түүнтэйгээ хийдэг шиг бие сэтгэлийн таашаал авч үзээгүй. Яахав халамцуу нүдэнд гайгүй харагдаад эсвэл хүн болгон нүдээ унагачих гээд гүйгээд байдаг хүүхэн хүрч ирээд хийе гээд байхаар нь гээд л өөрийгөө зөвтгөх шалтгаан бол дараа нь олчихдог л юм.

За тэгээд нөгөө оюутан цагийн найзтай хааяа уулзаад унтаж хэвтээд явж байтал тэр маань гадаадаас ирэх юм болов. Би гэдэг хүн чинь нөгөө оюутан цагийн найз хүүхэндээ чи бид 2 бие биенээ мэдэж байгаа тиймүү тийм би чамд хайргүй бид 2-н хооронд цэвэр биологийн хэрэгцээ байсан энээ тэрээ гэсэн чинь эмэгтэй л хүн болсон хойно уйлж унжаад би тайвшируулж байна энээ тэрээ гээд нэг газар ороод юм яриад ууж идээд сууж байгааг маань тэрний эгч харчихваа. Би гэдэг хүн байдалд ороод хажууд уйлаад сууж байгаа хүнийг орхиод гарах хэцүү гарахгүй байх хэцүү за дүүрч ирэхээр нь үнэнээ хэлээд учраа ололцож болно байх энэ байтугай юмны учир олддог гэж бодоод эгчтэй нь тухайн үед юм ярьсангүй.

Тэгээд тэр маань ч гадаадаас ирж нөгөө уйлж унжаад байсан хүүхэн ч дарханд очиж ажиллахаар болж явахаасаа өмнө сүүлчийн удаа энэ тэр гээд гуйгаад байхаар нь би ямар нар сар од байгаа биш гэж бодоод уулзаваа… Нөгөө найз хүүхэнтэйгээ яг уулзаад сайхан үдэлтийн паарти энээ тэрээ эхний халаалтын шатандаа явж байсан тэр маань эгчтэйгээ бас бус найзуудтайгаа бас тэр газар явж таараад за тэгээд сайхан нүүрээ хийх газаргүй боллоо доо. Тухайн үед гэнэт тэгж баригдсандаа сандраад бас дээр нь эгч гуай нь хажуугаас муухай харж байгаад шивнээд байхаар нь жоохон гэдэн хөдлөөд очиж сайнуу гэж мэндэлчихээд л нэг их юм ярилгүй ирээд ширээндээ суусан. Тэгээд бантсан хүн гэж тэр өдөр аймар их архи пиво хольж уусаар байгаад тасраад гэртээ харив. Тэгсэн бид дараа нь сонстол тэр өдөр тэндээс намайг гараад явсаны дараа тэр маань манай найзтай нилээн юм яриж уйлж суугаад сүүлдээ одоо ахиж нийлэхгүй гээд надад бичсэн захиануудаа манай найзад уншуулчихаад шатаасан гэнэ. Энэ тухай сонсоод би гэдэг хүн түүнийгээ үнэхээр гомдоолоо доо. Одоо ч нийлэхээсээ өнгөрөө байлгүй гэж бодоод түүнтэй уулзсан ч гүй хөдөө томилолт аваад явлаа. Томилолтоос ирээд өөр ажлаар дарханд Эрдэнэтэд жил шахам ажиллаад иртэл тэр маань нэг залуутай болсон тэрнээсээ хүүхэдтэй болсон гэдгийг найзаасаа мэдээд ахиж холбоо бариагүй ээ. Тэрнээс хойш миний амьдралд зөндөө олон бүсгүй байсан ч нэг нь ч тэрэн шиг минь байж сэтгэл хүрсэнгүй бас би тэрийг одоо хэзээ ч минийх болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөр хүнтэй хамт байж үзсэн ч юм болгон дээр бодогдоод тэр байсан бол…. гэж боддог болчиж тэгээд ч тэрүү худлаа жүжиг үзүүлж хүнтэй хамт байна гэдэг бол бүтэхгүй зүйл гэдгийг ойлгосон. Тийм жүжиг дуусахаараа эмэгтэй хүн л их зовж шаналж үлдээд байхаар нь сүүлдээ бүсгүйчүүдтэй орооцолдохоос айдаг ч гэхиймүү бэргээд байдаг болжээ. Одоо миний амьдралд санхүүгийн болоод өөр бусад бэрхшээл байхгүй ч хамгийн гол нь би өөрийгөө өдөр ирэх тусам хүйтэн цэвдэг ганцаардмал болж байгааг мэдэрдэг.

Бас гэр бүлийн амьдралтай үр хүүхэдтэй болмоор байна гэвч би хайртай болж хүн хайрлаж чадахгүй болчихож тэгээд тэрийгээ мэдээд байна. Нэгэнт л өөрөө зохиож байгаа миний амьдрал учраас хайрлаж дурлаад гэр луугээ яармаар тийм амьдрал хүсээд байдаг гэтэл яг цагаа тулхаар надаас ийм сэтгэл гарахгүй байнаа Би яах вээ? Яавал буцаад тийм оргилуун сэтгэлтэй болохов эсвэл энэ чигээрээ одиноороо хөлдүү сэтгэлтэн болоод яваад байхуу нас одоо 30 хүрч байна яг өдий насан дээрээ нэг хөөрхөн хүүхэдтэй болчуул амьрал арай л өөрөөр харагдах байх даа? Ямар ч байсан та бүхэн санал бодлоо хуваалцаарай яавалдээр вээ….

секс.мн дээр ирсэн захидал

32 Comments

  1. haru says:

    залуу чи өөрөө ер нь бол их завхай явдалтай юм байна . Тэр бүсгүйг харин өөр хүнтэй суусанд баярлаж байна.Чи түүнтэй суух ч үгүй байсан. Тэгэж удаан үерхчээд. Чи тэрнийг хуурч банзалдсан болохоор л шангаа хүртэж байгаан байхгүй юу. Тэгээл чиний зүрх хатуурч чи хайртай ч хөдлөж юу ч хийж чадахгүй алдаж байгаа биз дээ. Нөхцөл байдал бүгд чиний эсрэг байсан байгаа биз. Дараа нь хэл нь ойлгуулна энэ тэр гэж банзалдчихаад нээх бардам огт гэмшсэн шинжгүй байсан болохоор тэр дороо үйл явдлууд тэгэж таараад найз хүүхэн чинь олж хараад яваад өгч байгаамдаа. За за ер нь бол доодохоо захирахгүй бол ийм явдал зөндөө л гарах байх даа.

  2. HM says:

    доодхоо захирч чадахгүй бол зовлонгоо амсаа. чам шиг ийм юмнууд зовох хэрэгтэй шдээ.

  3. Баагий says:

    тэнэа байна даа хүнийг хуурдаг хүн өөдлөхгүй

  4. anun says:

    яаж ч бодсон чи үнхээр тэнэг мал бна даа эхлээд чи эмэгтэй хүнийг ойлгоогуй байж яаж ингэж хэлж бичиж бас гомдож чаддаг бнаа энэ бүхэнд чи оороо л буруутай юм бна бурууг бусдаас биш оороосоо хай чи л оорийнхоо амидралийг там болгон хувиргасан энэ тамийн амидралаасаа гархийн тулд оорийгоо эхлээд сайн засаж залруулах хэрэгтэй бх сэтгэл зүйч дээр очиж зоволгоо авсан ни дээр бх даа энэ бдалаараа чи удаан явбал удахгүй чи ганцаардаж үхэх байлгүй дээ чамд л гэж хэлхэд чи сэтгэл зуйч дээрээ эртхэн очсон ни дээр бхаа

  5. puma says:

    solongosiin serial yumuu haashaa yum

  6. busgui says:

    садарлаж явсни чин хариуг бурхан чамд угч бна.ямар нэг муу зуйл эргэд шийтгэлтэй бдимда залу мини.тэглэч анхний хайр бутдэггүй юм.бутээх гээд хэрэггүй.

  7. Tanhiluun says:

    Chamd hatuu surgamj bolson baih gej naidaj bna.Hun yum chin neg huntei suuj ur huuhedtei bolj l taaraa,ter uyedee harin ehneree dahin ingej huurch baihgui gej naidaj bna.Mongol maani tsoohon hun amtai, tged ch er ni nuuts yum gej bdguimdoo,chi nuuj chadlaa ch emegtei hunii dotood medremj gej bdiin.Oor huntei bsang chin mederch chadna,gehdee l emegteichuud bid chin itgehiig hussen yumandaa itegdeg teneg bolhooroo hairtai hunee tegeegui blgui dee geed l setgelee taivshruulaad itgeed ter medremjee darchdiim shig bgaan.Emegteichuudiig dahin gomdoolgui hairlan deedelj yavaarai!

  8. dahij irehgui says:

    emegtei hun neg gomdhooroo ter chigtee shiiddeg yum…zaluu min amjilt

  9. Mongol Zaluu. says:

    Сайхан сайхан хүүхнүүд зөндөө л байнашдэээээ.
    Монгол хүүхнүүд ч гоё шүү, тийм ээ?

  10. tergelsaran says:

    ungursnii hoinoos shanalaad yu gehevdee,odoo ireeduigee harj amidar.amjilt husie

  11. hi says:

    30-с доош насний цэбэрxэн бүсгүйтэй дотно танилцана. Би өөрөө цэвэрxэн дажгүй залуу бxоор дажгүй бүсгүйтэй яасанч яxавдээ гэж. add xiigeerei.

    dgogoo@yahoo.com

  12. togsoo says:

    чамд гэж хэлэхэд чамд ямар ч эр хуний шинж алга. чи ямаан омогтой юу ч чадахгуй тэнэгүүдийн 1 юм шиг байна, худлаа их зан гаргасан. хайртай хунийхээ араас очиж буруугаа хулээж чадах ч ухамсар байхгуй чам шиг хумуус насаараа сэтгэлдээ зовлонтой явдаг юм даа…
    ямар ч хуухэн байсан чи гомдоох хун байна!!

  13. barilgachin says:

    Одоо яа гэлтэй билээ дээ. Чиний амьдрал, чи өөрөө л шийдэхгүй юу. Юун дэмий юманд хүн амьтанаас тусламж нтэр гуйдаг юм.

  14. eeeeeeeee says:

    чи оороо их хэнэггүй хун бна л даа, тэр чин бичин зуйлээс чин харагдаж бна. тэрнээсээ болоод тсаад бугуйгээ алдсан бна, наад хэнэггүй зангаа засах чин тэгвэл тээл болох юм биш уу,

  15. bodol says:

    нэгдүгээрт битгий тэр хуухний амидралд эргэн ороорой. хууртагдсан хун уучилж чадах ц мартаж хэзээ ч чаддаггуй юм. дахин нийллээ ч уридийн харитсаа шиг байхгуй. тэр хоорхий хуухдийн этсэг эхийг уймуулж югаа хийхвээ хо. бас одоогийн байгаа чин тур зуурийх шуу магадгуй чи хийсэн хэрэгтээ их харамсаж тэр талаараа хэтэрхий их бодоод сэтгэл гутралд орсон ч юмуу тэр н чиний зан аашинд нолоолж байгаа биз. тайвшраад онгорснийг ардаа орхиж урагшаа хараад алхаж эхэл. чамд амжилт хусе

  16. tseegii says:

    odoo yay gehewdee negent l bolood ongorson zuil yum chini odoo shanalaad yahaw. ongorsoniig bish ireeduig harj amidaraa chi tsel zaluugaaraa l bnshdee. odoo zugeer hani boloh hunee l hai. nz busguigee zugeer tegeed orhison ni deer bhaa gehdee neg shan uulzaad oort ni az jargal hus. ooriigoo iim bdaltai bgaagaa 1 ih il gargasanii hereggui bhaa uchir ni ulam setgel ni zowohiin nemer. odoo emegtei huniig amidrald tushig hani boloh talaas ni l har hani boloh hun blgyui yahaydee harin bitgii dahij gomdoogooroi. odoo shan hair oldwol aldaj bolohgui shuu l gej zowloydoo. za chamd amjilt husey.

  17. ok says:

    тийм бнаа 100% чиний буруу бна. гэхдээ л ийм олон жил хайрлаад тэгээд алдчихдаг харамсаад барахгүй л юм бна. үнэхээр сайхан гэр бүлийг хүсэж бвал сайн хүнтэй дахиад учрах биздээ. дахиж алдахгүй.

  18. ohinoo says:

    чи ямар ичэдгүйм бэ өөрөө л эхэлчээд одоо нээх сайн хүн болж гэнэ чиний одоо байга байдалд чи өөрөө 100 хуви буруутай би тэрэнтэй байхад хуурдаггуй байсан байхгуйд ни хуурдаг байсан энэ тэр арай биш юмаа залуу

  19. jorj says:

    эрийн тэнгэртэй эмэгтэй хүнд нөхөр олдодгүй эмийн тэнгэртэй эрэгтэй хүнд эхнэр олдодгүй гэдэг юм даа чи их уйдамтгай юм байна нэг хүүхэн сайхан харагдаад хэсэг хугацааний дараа уйдаад л өөрлүү явна тэр хүүхэндээ хайртай ч гэсэн явуулчихсан л байна одоо яахав нэгэнт салсанаас хойш гэр бүл үймүүлээд яахав наад зангаа засахгүй бол чи нээрээ ганц биэ гоонЬ явна шүү одоо нас чинЬ явлаа энэнээс хойшдоо чи хүнийг хаях биш өөрөө дандаа хаягдаж явна шүү

  20. baldag says:

    ёстой тэнэг хэлэх үг алгаа юу зөвлүүлэх гэсэн гар бэ анхнаас нь садарлаж балайртчаад

  21. tuulai says:

    sursan yumiig suraar booj boldoggui ee gedgui bil uu olon havar negendee l bolson baishdee tsaad ohin chini ert medsen ni deer bolj tegeegui bol ene deer bas neg tsuhursun amitan manai nuhur honuut unjuut alga bolood bi huuhduudee tevreed uldlee odoo yah ve geed bichih bsan baihdaa harin chi iim zuil bichsen ni hamaagui deer sanagdchlaa hehehehe

  22. zochin says:

    САЙН БНА УУ? ОНГОРСОНОО ЭРГЭЖ БИТГИЙ ХАР ЗАЛУУ МИНИ. ӨНГӨРСӨН БҮХНЭЭ ДУРСААД БАЙВАЛ ӨӨРТ ÇИНИ Л ХЭЦҮҮ БН БХ ДАА. ОДОХОНДОО УРДНИЙ НАЙЗ ЭМЭГТЭЙГ ЦХИНИ ГҮЙЦЭХ САЙН ЭМЭГТЭЙ ХАРАГДАХГҮЙ Л БГА БХ. ГХДЭЭ МУУГААСАА САЙН НИ ИХ БГА ГДГИЙГ САНААРАЙ. ОДОО НАЙЗ ЭМЭГТЭЙГЭЭ ТЭГЭЭ Л ОРХИОО. ТЭР ЦХИНИ 1НТ Л ӨӨР ХҮНИЙХ БОЛСОН. ТҮҮНИЙГЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЛГАХИЙГ ХУСЭЖ БГА БОЛ ТЭГЭЭ Л ОРХИÇИХ.

  23. the man says:

    сайxан xайр гэж байдаг юм шүү, тийм xайртай учирвал бүү алдаарай гэж xэн хэгэн xүн xэлсэн санагдаx юм .одоо яаxав дээ бүx юм болоод өнгөрсөн …….
    Залуу минь бүxнийг шинээр эxэлдээ.xуучин найз нөxдийн xүрээнээс биш шинэ орчин шинэ газраас шинэ xүн xай чамайг гэсэн сайн бүсгүй xаа нэгэн газар чамайг xэзээ ирэxийг чинь xүлээгээд л байж байгаа хэхэхэхэ

  24. emegtei hun says:

    яагаад ч юм чи ямар зориггүй залуу бэ анхнаасаа хайртай юм бол нэг ч гэсэн удаа очоод уулзахгүй өөдгүй байна даа хайрынхаа төлөө гүйж чадахгүй

    чи түүндээ хайртай бол түүнийгээ тайван орхиорой чамайг мартах гэж шаналж байхад нь чи дахин гарч ирээд улам л зовно шд тэгээд ч гэр бүл зүтгээд хэрэггүй

    цаг хугацааны эрхэнд учир нь олдох байлгүй дээ сэтгэлд чинь нийцэх хүн гарч ирэх байхаа

    нэгэнт одоо тэрэнтэйгээ нийлэхгүй гэдгээ мэдэж байгаа юм чинь сэтгэлээ жаахан ч гэсэн татахыг л хичээ дээ

    амжилт хүсье удахгүй хөөрхөн хүүхэдтэй болооорой

  25. xxx says:

    сайн уу.
    er ni bol zoom zoom tei sanal niilj bna shuu. bi ch bas chamshig l zaluu. bas ni neg togtson amidral huleegeed suuj bna. kkk. sain hun oldono oo gehdee huuchin shig chini baihgui ee. tiimees uuruu uuriinhuu zurhiig daga gemeer bna. olon ym bodohgui

    good luck man

  26. Er hun says:

    За чи бид 2 нас суудэр ойролцоо болтой. Мани бол гэхдээ найз бусгуйтэйгээ суусан. Ер ни бол чиний наад бодол чини ердоо л цаг хугацааний дасалт! Хорвоод сайхан хуухнууд зондоо байгаа,ааш ни ч царай зус ни ч,… Гол ни монго учиргуй хардаггуй, оороосоо нилээн дуу хуухэн л олж аваарай гэж зовлое! Уеийн хуухнууд бол гологдолууд шуу, тэгээд зарим ни бол зугээр шулмасууд байгаа,.. санаа бодол таарах тогсох курсийн охин олж л ав.

  27. Lonsdale says:

    хуучин найз бусгуйтэйгээ хун харицуулж хараад байх юм бол чи насаараа жинхэнэ Одиноороо улдэнэ тэртээ тэргүй чиний буруугаас болж бух юм будаа болсон учир тэр хуухнийгээ март одоо тэртээ тэргүй амидралтай ур хуухэдтэй хун чам дээр буцаж ирнэ гэж байхгуй . Найз хуухэнтэй болоод уридын хуухэнтэйгээ битгий харицуул сайн сайхан чанарыг н харж сур.

  28. ZoomZoom says:

    Butsaj niilne ch gej baihguie.yahav tsag ni boloogui l yum bgaa biz hvnii deed gej baidaggui yum ali neg shinjeeree huuchin naiz bvsgvigees chin iluu hvn garch irj l taaraa,baruund bol cham shig baidald orson hvmvvst zoriulsan surgalt hvrtel yavdag,chi emgtei hvmii saihan chanariig ali boloh harhiig hichee tegeed negent ongorson amidral chin saihan ch bai muuhai ch bai ergej irehgui teheer marthiig hichee chi chin er hvn yum bgaa bizdee ems ohid shig shaldar buldar yum bodoj suuhiin orond amidrald er hvn shig zagnaj yu hihee meddeg baih heregtei,hervee uneheer urvaj sharvaaj huuchna ergej sanaad baival nuhruus ni salgaad l huuhdiig ni etsgiin hairaar halamjlaad osgohgui yu,herev ingej chadahgui bol zugeer ooroo ternees iluu saihan amidrana gej bodood tseh alhaad amidar

  29. max says:

    za bi neg yum helmeer sanagdlaa.ta busgui huntei taniltsaad bitgii ter doroo sex hiigeed bai yadaj ter huniigee tanij medej saihan dotno boltloo sex n talaar bodood hergeggui.ugaasaa dunguj taniltsaad sex hiisen haritsaa neh goe bdaggui shuudee.goe setgel tatagdahuits bolsnii daraa l sex hiigeerei…amjilt.

  30. tska says:

    iim ym kinond l gardag shuu dee ih sonirholtoi hachirhaltai sanagdlaa l daa gehdee naiz busguiteigee yaj iij bgaad uulzaad setgelee ongoitol yriltsaad uzehgui yu ,bas cham shig bodoltoi bgaach ym biluu…tegvel butsaj niilj boloh l ym…gehdee asuudal ih garch irne shuu dee ail uimuulsen, bas huuhed ,bas chamd hunii huuhed gergasan huniig urdiix shigee hairlaj chadhuu geed l..ene bugd asuudal bolj huvirna shuu dee…tegehleer ih l ym bna da chamaig bol butsaad niilye gexed bol 70 huvi ni chinii tald busgui chine baih ba chinii setgeliin chine zorig haruulna.gehdee deer duridsan bux asuudlaa chi ehleed shiidsen baih ystoi shuu/ene hamgiin chuhal ni/tegeed avaad suu yadgiin chinii setgel tend l bgaa bol etsesiig ni uz…bolohgui bol yay gehev dee oor hun,setgeld chine taalagdah ter huniig huleeh bolj dee.oldohgui bol gantsaaraa galaa manj dee kkk…za amjilt ih ym bichchlee sorry…..

  31. alungoo says:

    чи хүсвэл надтай уулзаарайлдаа kiss_alungoo1124@yahoo.com

  32. hi says:

    сайн уу их сонирхолтой түүх бичсэнд баярлалаа. Тэр эмэгтэй чин одоо хүнни хүн юм чин чи одоо мэдээж оор хүнрүү явсан н дээр шдэ. хайрыг чин булаах эмэгтэй гарч ирж л таараа. гэхдээ эмэгтэй хүний нулимс үзсэн хүн жаргадаггүй юм гэсэн. одоо яах вэ дэ.ахиж битгий садарлаарай л гэж захия

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.