СЭТГҮҮЛЧ УЛМАА ЮУНЫ УЧИР АВТОБУСАНД ХАМТ ЯВСАН ОХИНОО ЧИРЧ БУУВ

Сэтгүүлч Уламбаяр автобусанд явж байхдаа нэгэн охины утсаар ярих яриаг сонсон үнэтэй зөвлөгөө хайрлажээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичсэнийг уншигч таньд бүрэн эхээр нь хүргэж байна.

Нисэхийн автобус хүн багатай. Зам зуур ганц хоёр хүн нэмэгдсээр. Вива ситигээс нэг хөөрхөн охин суув. Үзмэн ягаан пальто, хар трико бас лакан туфль. Оюутан байрын төрхтэй даруухан ч юм. Удалгүй утас нь дуугарч тэр авлаа. Дэргэд минь зогсох тул яриа нь сонсогдоно. Хүүе Сараа чи амьд уу? Хүн залгаад байхад утсаа аваач ээ! Фэйсбүк рүү чинь хүртэл бичээд байхад. Найз нь маргааш урагшаа явлаа. Хамт явна биз дээ? Чи зүгээр л гадаад паспортоо өгчих. Нөгөө ярьж байсан ажлаа хийнэ. Санаа зоволтгүй хурдан сурнаа. Чи угаасаа гоё бүжиглэдэг. Жилийн 6 сая болж л байгаа биз дээ. Чи жилийн чөлөө авна гэсэн ш дээ. Хэдүүлээ гоё явчихаад ирье. Чи бид 2-той нийлээд 8 охин байгаа. Нээх их хувцас хэрэггүй шүү. Ойр зуурын өмсөх юм аа л авчих. За найз нь орой залгая. Паспортоо гаргаад тавьчихаарай гэсээр утас тасрав.

Охин утсаа атгасан чигээр бодолд автав. Явах уу яах уу гээд эргэлзэж буй бололтой. Ийн автобус явсаар Бөмбөгөр дээр ирлээ. Буух буудал минь болохоор би ч бослоо. Тэгсэн охин зөрөөд сууж байх юм. Тэсвэр алдаад охины гараас шууд татаад чирээд буув. Автобусан доторх хүмүүс гайхаж байгаа нь илт. Хориглоогүйг бодоход маргасан хосууд гэж харсан байх. Охиныг хөтөлсөөр Орон зайн хашаанд ороод хэллээ. Миний дүү сая ярьсан хүнтэйгээ битгий яв! Тэнд очоод юу хийхийг чинь би мэдэхгүй ээ. Гэхдээ яавч олигтой биш юм шиг санагдаад байна. Ахыг нь Уламбаяр гэдэг юм. Май энэ миний нэрийн хуудас. Над руу дохиод ч хамаагүй холбоо бариарай. Яг чам шиг хөөрхөн охид хүний наймааны золиос болдог юм шүү. Тэр найз чинь орой залгавал утсаа битгий ав! Хэрвээ чи урагшаа явдаг л юм бол амьдралдаа маш том алдаа хийнэ шүү!

Сургууль соёлдоо явж чадахгүй бол жилийн чөлөө аваад ажил хий. Миний нэг таньдаг хуурай ах оёдолын цех ажлуулдаг. Тэнд очоод сураад ч хамаагүй ажилтай бол. Өдрийн хоол, унааны мөнгө өгдөг. Манай ажил энэ Урт цагааны өмнөх Монгол Ньюст байгаа. Улмаа ах гээд сураад очвол заагаад өгнө. За ах нь явлаа. Заавал холбогдоорой. Урагшаа битгий яваарай!!! Чамаас гуйлаа шүү! Ингэж хэлээд бид 2 салав. Охин хэсэг зогсож байснаа Гэсэр сүмийг чиглээд алхав. Байшингийн завсараар харж зогссон би түгшсэн хэвээр. Арай ч толгой нь эргээд явчихгүй байх гэдэгт итгэж ядна… Магад үүнийг уншиж буй хүн та бодоод үзээрэй. Хэн нэгэн нүдний чинь өмнө алдах гэж байвал заавал туслаарай. Нэг ч гэсэн Монгол охин тэр муухай хүний наймаанаас холуур байг. Зүгээр л бие биенээ хайрлая. Баярлалаа.

5 Comments

  1. Another random dude says:

    Энэ нээрээ жиийнкэн шаампар сда шүү. Нэр алдарт дуртай популист баачка. Худлаа шаагаал байдгаа болиосой

  2. m says:

    mongolchuud bid nar yagaad neg negnee yeruusuu huleen zuvshuurch chaddaggui yum boldoo. ene sitenii commentuudiig harahaar neeree gutrah yumaa.yaj iim niigemd amidarch huuhdee humuujuulnee.huuheddee yu zaaj ugnuu neeree.
    buun haraal chichilsen zaasan shuusen .yag unendee uuriinhuu amidraliig oligtoi avch yavj chadahgui baigaa humuusees l gardag gej ter mundag setgel sudaldag humuus ni heldegiin baina lee

  3. Доржоо says:

    Сири Улмаа яг тэгж харагдаач. Энд тэндээс копи пэйст хийгээд хүнд тохиолдсон явдлыг өөрт тохиолдсон юм шиг ярьдаг, хүний санааг өөрөө бодож олсон юм шиг бичдгээрээ алдартай гар ш дээ. Ямар сайндаа Сири явсан гэж худлаа шаасан нь баригдаад Сири улмаа нэртэй болох вэ дээ. Залуу хүн ингэж үхэн хатан нэр төр хөөцөлдөх муухай

  4. Ккк says:

    Сайн ах Улмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.