Хэрвээ та 50 хол гарсан, бэлгийн чалх буурсан боловч дур хүсэл чинь хэвээр байгаа бол долоогоно танд тусална. Бүү сэтгэлээр уна, ямар нэгэн мэдэх, мэдэхгүй эм тан, химийн бодис хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Харин долоогоны ханд идээшмэл ууж, чанамал хийн, намар нь үр жимс боловсрох үеэр шинэ жимсийг нь идээрэй. Ингэснээр та урьдын хэвдээ эргэн орж, амьдрах эрч хүчээр дүүрэн болохоос гадна уг жор нь таны зүрх сүдас, мэдрэлийн тогтолцоонд сайнаар нөлөөлнө.
Туршаад үзээрэй ,танд амжилт хүсье
Ханд бэлтгэх арга:
1 цайны халбага жижиглэж үйрүүлсэн долоогоны цэцгийг 1аяга халуун усанд хийгээд таглаж буцалж буй устай саванд тавьж 15 минут байлгана. Дараа нь жирийн тасалгааны температурт 45 минут хөргөөд тунгааж шүүнэ. Өдөрт аяганы 1/4 –г 3-4 удаа хоолны өмнө ууж хэрэглэнэ.
Чанамал бэлтгэх арга:
1 цайны халбага долоогоны жимсийг 1,5 аяга халуун усанд хийгээд бага гал дээр 30 минут чанаад , хөргөж шүүнэ. Мөн хандын адил хэрэглэнэ.
Идээшмэл хэрхэн хийх вэ?
100 гр долоогоны хатаасан цэцгийг, 1л архинд хийж, 10 хоног харанхуй газар битүү байлгаж сайтар сэгсрэн зайлаад шүүнэ. Үлдэгдлийг нь шахаж тунгаагаад, хоолноосоо 30 минутын өмнө өдөрт 3 удаа 20-30 дуслыг усаар даруулж ууна.