Юуны өмнө энэ эм нь жирэмслэлтээс хамгаалах арга биш гэдгийг санаарай. Охид бүсгүйчүүд маань хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсныхоо дараа 72 цагийн дотор жирэмслэлтээс яаралтай хамгаалах эмийг уудаг. Энэ эм нь өндөр тунтай гормон агуулдаг учир өндгөн эс бүрэн боловсорч, гадагшлахыг саатуулдаг.
Өөрөөр хэлбэл сарын тэмдэгт өөрчлөлт оруулдаг, ялангуяа өндгөн эс боловсролт болоод умайд vр тогтсон өндгөн эс бэхлэгдэхийг дарангуйлдаг бэлдмэл учраас хэрэглэхгvй байхыг хичээх хэрэгтэй.
Мөн уг эмийг хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсныхоо дараа байнга уух нь эмэгтэйчүүдийн бие эрүүл мэндэд маш их хор нөлөөтэй байдаг байна. Учир нь гормоны өндөр тунг агуулдаг учраас байнга хэрэглэсэн тохиолдолд өндгөвчний үйл ажиллагааг алдагдуулж, гормоны өөрчлөлт үүсгэдэг байна.
Тиймээс хүүхнүүд ээ, өөрийнхөө эрүүл мэндийг бодож эрсдэлтэй алхам хийх бүү хийгээрэй. Эмэгтэйчүүдийн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг жирэмслэлтээс хамгаалдаг ганц арга байдаг. Энэ бол БЭЛГЭВЧ.