Секс зөвлөгөө

1. Эр хүн бүсгүйг нь чухам юу хамгийн ихээр сэрлийг нь хөдөлгөж байна гэдгийг тодорхой мэдэж байх ёстой. Эмэгтэй хүнийг биеэ чөлөөтэй байлгаж идэвхтэй байхад нь эрэгтэйн дэмжлэг ихээхэн чухал байдаг. Яг хурьцлын явцад бүсгүйгээсээ асууж, харилцан ярилцсанаар хамгийн чухал цэгүүдийг өдөөх байдлаар дур тавилтыг эрчимжүүлнэ.

14518238_10155205030129045_892418876_n

2. Дур тавилт бүр харилцан адилгүй янз бүр илэрдэг гэдгийг сайтар ойлгох нь чухал. Зарим талаар согтууруулах ундаахэрэглэхтэй төстэй ч гэж хэлж болно. Зарим эмэгтэй дарс, ундааг тавьж, тамшаалж уух дуртай байхад зарим нь хатуу юмыг шуудхан ганц залгих нь дээр гэж үздэг шүү дээ. Дур тавилт нь оргилж буй галт уулын дэлбэрэлт шиг хурц, орилоон чимээтэй, үг авиатай, тэсэрч дэлбэрч илрэхэд зарим нь удаан хугацааны турш илрэх баяр хөөрийн байдалтай ч байж болно. Сексээс таашаал авдаг эмэгтэйчүүдийн 10 хувь нь “олон дахин” буюу угсраагаар дур тавьж чаддаг байна. Чухам ийм бүсгүй эрчүүдэд илүү таалагддаг.

3. Ихэнх тохиолдолд гэр бүлийн хатуу хүмүүжил, шашны итгэл үнэмшил, ёс сургаал зэрэг нь бүсгүйг өөрийгөө сексийн үед бүрэн чөлөөтэй, хүссэнээр байх боломжийг хязгаарлаж байдаг. Эрчүүдийн гол зорилго нь энэ хатуу ширүүн, нууц далд зүйлийг саармагжуулж өгөх явдал юм. үүний тулд өөрийн бүхий л авъяасаа гаргах хэрэгтэй болно. Сайн дарс, сайхан хөгжим, эелдэг ялдам үг, зохих тансаг үнэртэн гээд л. Секс гэдэг бол зүгээр бие махбодын үрэлцээн, хөдөлгөөн, биеийн тамирын дасгал биш, харин харилцан хүндлэл, итгэл, халуун янаг сэтгэлийн илэрхийлэл юм.

4. Жинхэнэ эр хүн бүсгүй хүний дур тавилтыг шагнал гэж боддог, өөрийгөө үнэлэх нэг хэмжүүр гэж бодож энэ нь бүсгүй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Сексээс дур таашаал авч чаддаг бүсгүй элдвийн ааш гаргах нь бага, үргэлж инээмсэглэж өөртөө итгэлтэй, чөлөөтэй, ухаалаг байдаг. Мөн албан тушаал ахих нь түлхүү байх бөгөөд нөхөр, хайртай залуудаа үнэнч байж гэр бүлээс гадуурх явдалд бага орооцолддог ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.