Нөхөр нь их хэмжээний мөнгө олоод эхнэрийнхээ хяналт дор зарцуулдаг хувилбар айл гэрт түгээмэл байдаг, Зарим эрчүүд гэр орондоо зарцуулах мөнгийг арай чамай олж байхад, зарим нь эхнэрээ эрхлүүлж мөнгөөр тоглуулж байдаг.
Зарим эхнэрүүд байнга нөхрөөсөө мөнгө гуйдаг. Өөрөөр хэлбэл эхнэр нь нөхрөөсөө хамааралтай болж, нөхрийнхөө эрхэнд орж байна гэсэн үг. Ийм үед эхнэрүүд нь өөрийгөө зөвхөн гэр орон, нөхөр хүүхдээ л халамжлах үүрэгтэй гэсэн хатуу зарчимтай болдог. Үүнд шударга, шударга биш зарчим хоёулаа багтаж байдаг аж.
Хэрэв тухайн эмэгтэй өөрийгөө бие даасан хүн гэж тооцдог бол хэзээ ч дээрх байдалтай эвлэрдэггүй. Үүнээс болж гэр бүлийн элдэв зөрчил маргаан гаргах нь олонтаа.
Хэн мөнгө олж байгаагаас үл хамааран эхнэр нь даргалдаг гэр бүл ч байдаг. Ийм амьдралтай эрчүүд найз нөхдийнхөө өмнө эвгүй байдалд орохгүйн тулд эхнэртээ буулт хийдэг. Ямарч гэр бүл хамтдаа мөнгөө зарцуулж чаддаггүй байна. Учир нь эр эм хоёр нэг бол хоёулаа мөнгийг хийсгэж орхидог, эсвэл хоёулаа харамч байх нь бий. Мөнгөө зөв зарцуулаагүйгээс эхнэр нөхрийн хооронд зөрчил байнга гардаг. Эхнэрүүд гол төлөв мөнгийг үрдэг. Хэрхэн мөнгө үрж байгаа нь тэдний сэтгэл зүйн онцлогоос шалтгаалдаг. Ажил эхнэр мөнгөний үнэ цэнийг ойлгодоггүй. Ихэнх тохиолдолд тэд мөнгийг тэнгэрээс бууж ирсэн мэт хий дэмий үрдэг.
Хэтэрхий үрэлгэн эсвэл хэт харамч занг эрүүл бус зүйл гэж эрдэмтэд үздэг байна.
6 Comments
money money money, must be funny
сонин л юм боддог хвн бн.хвн болгон адилгвил дээ.жн.би бол мунгийг тэгж врдэггви.удурт ю авхаа сайн бодож байж шийддэг.нвдэнд ю сайхан харагдаж байгаг биш манай гэрт одоо ю хэрэгтэй бн тэрийгээл авдаг.авахда бас учиртай.сайн муу чанар хугтсаа гэдл харах юм их.яаг мини нвдэн дэр хани маани мунгиг яж зовж олдогиг сайн мэдэг болхоороо тэгж ус тсас шиг врдэггви.би ажил хийдэггви ээ.4-хввхэдтэй.тэднигэ сургиулд орхоос ни умну би ууруу уншуулж бичввлж сурагдаг.одоо эхнээсээ юм юманд л хврч бн.би ууруу мунгу олдоггви ч бас яг надад зориулад сарин эмэгтэй хвний хэрэгтсээний мунгу угдуг.ю гэхгэд бнаа гэвэл хвн болгон адилгви юмаал гэж хэлэх гэсийн.ажил хийдэггви эмэгтэй хвн ягад тэгж их мунгу врдэг гэхэр минил бодол швв.гэрийн эзэгтэйээн ажил чин хэтсввшдээ.тсаг наргви бас ямрч внлэмж байхгви.хэтсвв.тим болхор л манай зарим зарим швв зарим эмэгтэйчввд маани дэлгвр хэсэж нэг эсний таашал авдагл даа.нэг удаа дэлгвр хэсэдл ууртуу юм авад орж ирхэд сайхан л байдагийн.сэгтэл сэргэд.тэгэд л гэрийнхэ этсэс тугсгулгви тэр их ажилда хантсуй шамлан орондоо хуурхий.
Хэхэ ажил хийдэггүй эхнэрүүд мөнгөний үнэ цэнийг мэддэггүй гэнэ үү? Зүгээр л ажил хийдэггүй хүн мөнгөний үнэ цэнийг мэддэггүй гээд биччихгүй яасан юм бол? Мөнгө үрэх дээр хүртэл чи би гэж, эхнэр нөхөр гэж ялгаварлах хэрэг байна уу? Эрэгтэй тархи, эмэгтэй тархи өөр өөр байдгийг бид мэднэ. Эрэгтэй тархи илүү зорилгод тэмүүлсэн шинжтэй. Эмэгтэй тархи илүү процесст анхаарсан шинжтэй байдаг. Эндээс нэг ийм онигоо гарсан байдгийншд. Юу гэхээр Эрэгтэй хүн өөрт хэрэгтэй 2 төгрөгний барааг 3 төгрөгөөр авдаг. Харин эмэгтэй хүн өөрт хэрэггүй 2 төгрөгний барааг 1 төгрөгөөр авдаг гэж. Эрчүүд ерөнхийдөө бол дэлгүүр явахаасаа өмнө юу авахаа шийдчихсэн байдаг бусад зүйлийг сонирходоггүй. Харин эмэгтэйчүүд бүгдээрээ биш л дээ, дэлгүүрүүдээр хэсэж байгаад юу авахаа шийддэг.
Харин мөнгөний үнэ цэнийг үнэлэхийн тухайд бидэнд ялгаа байна уу? Бид бүгдээрээ л бэлэнчлээд сурчихсан улс шүү дээ. Төр засаг нь зүгээр байж байхад л мөнгө өгөөд л. Ямааны мөнгө, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийн мөнгө, эх орны эрдэнийн хишиг гээд л. Хүүхдийн мөнгөөр нэг өдөр наргичихана, ямааныхаа мөнгөөр за нэг 3 хоног наргичихана, за байз эх орныхоо хишигээр хэдэн өдөр наргих бол? Хөлсөө дуслуулаагүй болохоор нөгөө мөнгө нь зүгээр л хурууны салаагаар урсчихана. Манай монголд хэн нь баялаг бүтээгээд байгаа юм бэ? Бид өөрсдөө л хөлсөө дуслуулж баялаг бүтээхгүй юм бол юугаа хувааж идэх юм бэ? Газар доорхи бэлэн баялагаа хувааж идээд хэдэн жил амьд явах юм бэ? Төр нь ард түмэндээ бэлэн мөнгө тарааж өгсөнөөр маш том алдаа хийж байна. Хүн, нийгэм өөрчлөгдөхийн тулд эхлээд сэтгэлгээ нь өөрчлөгддөг. Ард түмний бэлэнчлэх сэтгэлгээг устгахгүй, харин ч өөгшүүлж торгоогоод байх юм бол бид хэзээ ч хөгжлийн дардан зам дээр гарахгүй. Нөгөө л алтан дээр суусан гуйлгачин дараа нь алтаа молгидуулсан гуйлгачин л болно шүү дээ. Аливаа хүний сэтгэлгээ маш удаан өөрчлөгддөг, тэгвэл нийгмийн сэтгэлгээ ямар хурдаар өөрчлөгдөх бол? төсөөл дөө. Бид яагаад илүү их бэлэн мөнгө амласанд нь сонгуулийн саналаа өгч байна вэ? Зүгээр л нэг удаа бэлэн мөнгө өгнө гэж амласанаараа эх орны хөгжлийг наад зах нь 5 жилээр хойшлуулж байна.
Миний бодлоор эрчүүд илүү их мөнгө үрдэг ээ. Өдөр тутамд тамхи, үе үе архи, хааяа хүүхэн, энэ тэрүүгээр давхих бензин гэх мэтээр яваад өгдөг шүү дээ.
гэр бул гэдэг хамтийн амидрал шуу дэээ ! оороо ходолморлож зовж олооогуй бол алинч бай монгоний унэ тсэнийг мэдрэхгүйл боловуу залуу байгаа дээрээ ажилаж ходолморлоочээ залуусаа хэнд найдаж зугээр сууна вэ хайран тсаг хугатсааа
Зөв шүү яг үнэн бичсэн байна. Иймэрхүү зөвлөгөөг байнга нийтлэж байгаач Админ аа!