Сэтгэлийн тэнхээ зориг гэдэг нь хүний өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд өөрийн бүх хүчийг дайчлах, өөрийн зан үйлийг ухамсартайгаар жолоодох чадвар юм. Өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэх үйлдэлд сэтгэлийн тэнхээ зориг илэрдэг. Зориг бол хүний хувирашгүй заяагдсан төрөлхийн чадвар бус сургалт хүмүүжил нийгэм хөдөлмөрийн явцад тогтож хүмүүжигддэг зүйл юм.
Сэтгэлийн тэнхээ, зоригийн үйлдлийн өвөрмөц онцлог:
Ухамсарлагдсан зорилго тэмүүлэл – Тодорхой зүйлийг гүйцэтгэхийн тулд хүн ухамсартайгаар өөрийнхөө өмнө зорилго тавьж, түүнд хүрэхийн тулд өөрийгөө дайчлах ёстой.
Зоригийн үйлдлийн үндсэн үечлэл:
Зориг нь үйл ажиллагааны хувьд хэд хэдэн үе шатанд ангилагдана. Үүнд:
Тэмүүлэл: Зоригийн аливаа үйл ажиллагаа тэмүүллээс эхэлдэг байна. Тэмүүлэл бол хүний хэрэгцээ шаардлагаас шалтгаалж, түүнийгээ хангахын тулд сэтгэл хөдлөлөөр илэрч гардаг. Гэвч тэмүүлэл нь ухамсарлагдан ойлгогдсоныхоо хувьд харилцан янз, янз байж болох бөгөөд энэ нь хэрэгцээний байдал хүний мэдлэг боловсрол, амьдралын туршлага, сэтгэцийн баялаг хөгжлөөс хамаарах юм. Ер нь тэмүүлэл хир зэрэг ухамсарлагдсан байна гэдгээр нь түүнийг санаашрал, хүслэн гэж ялгаж үзнэ. Санаашрал гэдэг бол тухайн амьдралын нөхцөл байдалдаа зохилдож нийцээгүй, уйтгарлан ганирхсан байдлаас шалтгаалж гарч ирэх боловч чухам тэр хүн юуг хүсэж, мөрөөдөж байгаа нь илэрхий тод бус байхыг хэлнэ. Иймд санаашрал бол зорилго ба түүнд хүрэх арга замыг сүвэгчлэн олж чадаагүй буюу бүрэн ухамсарлагдаагүй тэмүүлэл юм.
Зорилго ба арга замыг шилэх: Тэмүүллийнхээ хэрэгцээт гүйцэтгэн биелүүлэхийн тулд түүний зорилго, зорилтоо биелүүлэх арга замыг урьдчилан сонгон авах явдал шаардагдана.
Жишээ нь: сайн тамирчин болохын тулд чухам ямар арга зам байгааг сонгон авахгүйгээр уг хүслээ биелүүлж чадахгүй юм. Иймд зорилгоо мэдсэн байх, арга замаа олсон байх явдал нь зоригийн үйлчилгээнд орохын нэг үндсэн нөхцөл юм. Зорилго арга замыг шилж авах нь төдийлөн шулуун шууд бүтчих зүйл бас бишээ. Учир нь хүнд нэгэн цаг үед олон талын хэрэгцээ шаардлагаас хамаарч нэгэн зэрэг хэд хэдэн тэмүүлэл мөргөлдөн тулгарч болох юм. Тодорхой зорилго буюу арга замыг сонгон авах явдал заавал учир шалтгааны холбоотой, үндэстэй байдаг байна. Зорилго арга замыг шилж авах нь хүний ертөнцийг үзэх үзэл, ёс суртал, сонирхол, сэтгэцийн хөгжил баялагтай холбоотой. Иймд хүмүүсийн үйлдэж гүйцэтгэж, мэрийж тэмцэж байгаа үйл ажлаар нь тэр хүний зан авир болон ухамсар, үзэл санааг нь тодорхойлж болох юм.
Шийдвэрлэх: Зорилгод хүрэх арга замыг шилж, түүнийгээ биелүүлэхийн тулд бат шийдвэртэй байх нь чухал. Иймд тууштай тогтвортой шийдвэрийг зоригийн сайн тал гэж үздэг. Шийдвэрээсээ амархан буцдаг, өөрчилдөг байх нь зоригийн хөнгөн зоригийн шинж бол хүний зан авир, хүмүүжил, ертөнцийг үзэх үзлийн хэлбэржилт, ёс суртахууны тогтвортой холбоотой юм.
Шийдвэрийг биелүүлэх: Шийдвэрээс үйл ажиллагаанд хүрэхийг шийдвэр биелүүлэх гэнэ. Чухам түүнийгээ хэрхэн, яаж биелүүлж байгаагаар нь зоригийн жинхэнэ мөн чанар танигдах юм. Шийдвэрийг биелүүлэх нь зоригийн гол зангилаа юм. Шийдвэрээ тухай бүрт нь биелүүлдэг хүнийг зоригтой хүн гэдэг. Зоригийн хүч нь хүний төрөлхийн өгөгдсөн чанар бус харин обьектив болон субьектив олон хамаарал нөхцлөөс шалтгаалж байдаг.
Зоригийн хүч: Энэ нь нервийн системийн тухайн үеийн байдалтай холбоотой байдаг ба айсан, санаа зовсон аль эсвэл шийдсэн, хүссэн гэх мэт сэтгэл хөдлөлийн тухайн нөхцлөөс хамаарч илэрнэ.
Зоригийн үйлдэл ба үндсэн шинжүүд
Зоригийн үйлдэл нь сэтгэцийн бусад үзэгдлийн адилаар тархины үйл ажиллагаатай холбоотой. Зоригийн үйлдэл хийхэд тархины хэсэг, тэр дундаа духны хэсэг чухал үүрэг гүйцэтгэнэ.
Зориг буюу сэтгэлийн тэнхээ нь зоригийн чанар ба шинж тэмдгийг агуулсан зоригийн тодорхой үйлдлүүдээс бүрдэнэ. Зоригийн үйлдлүүдийг энгийн ба нарийн төвөгтэй хэмээн ялгана.
Энгийн үйлдэл тухайн хүний зорилгод чиглэсэн, ямар аргаар түүнд хүрэх нь тодорхой, хазайх зүйлгүй нөхцөлд илэрнэ. Зоригийн энгийн үйлдлийн үед зорилго сонгон шийдвэрээ гарган, шийдвэрлэх арга замаа ямар ч сэдлүүдийн тэмцэлгүй сонгож хийж гүйцэтгэнэ.
Зоригийн нарийн төвөгтэй үйлдэл нь хэд хэдэн үе шаттай хийгдэнэ. Үүнд:
Хүний зоригийн процесс буюу сэтгэлийн тэвчээр нь хүнийг зөвхөн идэвхжүүлээд, бэрхшээлийг даван туулахад туслаад зогсохгүй, амжилтанд хүрэхэд шаардлагатай үед мөн тэднийг барьж зогсоож байдаг.
Зоригийн өдөөх болон саатуулах үйл ажиллагааны ачаар хүн хамгийн төвөгтэй нөхцөлд ч өөрийн зан үйл, үйл ажиллагаагаа зохицуулах боломж бүрддэг. Энэ зоригийн үйл ажиллагаа нь хүнээс өөрийн сэтгэл санааны болон биеийн хүчийг зохицуулах дотоод болон гадаад үйл хэргийг удирдах болон чиглүүлэхэд чухал ач холбогдолтой.
Зоригийн өдөөх болон саатуулах үйлдлийг чиглүүлэхэд бие хүний зоригийн шинжүүд болон чанарууд батжиж байдаг. Эдгээр шинж чанаруудын зарим нь зоригийг өдөөж байхад зарим нь сааталд нөлөөлж байдаг.
Зориг буюу сэтгэлийн тэвчээрийн олон шинжүүдээс биеэ даасан байдал, шийдэмгий чанар, тогтвортой байдал, шулуун шударга зан, бусдад дэмжлэг үзүүлдэг болон өөрийгөө эзэмдэх чанарууд илүү чухал байна.
Зориг – Өөрийгөө захирах, үйл ажиллагаагаа удирдах, биеэ авч явах байдлаа ухамсартайгаар тохируулдагаар илэрдэг хүний сэтгэл зүйн нэг үүрэг, тулгарсан бэрхшээлийг давахад болон үйл ажиллагаанд хатуу тогтвортой, шаргуу тэвчээртэй байх чанар.
Биеэ даасан чанар – ямар нэг үйл хэргийг хийж бүтээхэд өөрийн санаачлагаар хандаж тодорхой зорилготавьж хэрэгжүүлэх үед илрэх хүний авьяас чадварыг харуулсан зоригийн чанар юм.
Биеэ даасан хүн зөв зорилго тавьж түүндээ итгэлтэй байж, зорилгодош хүрэхийн тулд бүх хүчээрээ тэмцдэг. Өөрийн хүрсэн зорилгодоо хүрэх арга| замыг бусдад зааж зөвлөх чадвартай. Биеэ даасан чанартай хүмүүсийн дутагдалтай тал нь асуудалд хэт өөрийнхөөрөө ханддаг, өөрийн санааг бусдад тулгах хандлагатай байдаг.
Тэвчээрт чанар – Тэвчих чадвар, өөр бусад дадал заншил,ёс горим үзэлд хүлцэнгүй харьцах. Энэ чанар нь тохиолдож буй саадыг даван туулс бэрхшээл тулгарсан үед биеэ хянаж барих чадвартай, өөрийн хүсэл зорилг хэрэгцээнээс хамаарахгүйгээр шаардлагатай үед биеэ хянаж барих чадвар юм. Тэвчээртэй хүн саад бэрхшээлийг даван туулж амжилтанд хүрэхээс гадна сэтгэл санааг барьж удирдах, хортой зуршлаас татгалзах чадвартай байна
Хариуцлага – Хэн нэгэнд тохоогдсон зүйл буюу хэн нэгний өмнө амласан амлалтыг өөрийн ямар нэгэн үйлдэлд тооцохдүүний үр дагавраас гарч болох гэм бурууг өөртөө хүлээх чадвар. Нийгмийн өмнө, хамт олны өмнө, гэр бүлийн өмнө, найз нөхдийн өмнө, өөрийнхөө өмнө үүрэг даалгавраа ухамсарлан ойлгож түүнийхээ төлөө ямар нэг хүч гаргах чадвартай.
Шаардлагатай чанар – Ямар нэгэн юманд хүрнэ гэсэн шаргуу тэмүүлэл, тууштай чанарын илрэл, өндөр шаардлага үзүүлэх дур сонирхол, нэхэл хатуу, чанга чанар.
Өөрийгөө эзэмдэх чадвар – онцгой тохиолдол хурдан хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай болсон үе: мөн нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөхөд өөрийн сэтгэций- болон бие организмын хүч нөөцөө ашиглан нарийн төвөгтэй шийдвэрийг гаргах өөрийн авьяас чадварыг удирдах зоригийн шинж юм. Энэ шинж нь өдөр тутмын амьдралд төдийгүй амьдралын онцгой нөхцлүүдэд шаардагдана. Өөрийгөө эзэмдэх чадвартай хүн айдас, тэвдэлт, сэтгэлээр унах зэргийг даван туулж чадна. Мөн өөртөө итгэлтэй байж чиг зорилготой ажиллах боломж бүрдэнэ.
Шийдэмгий бус чанар – зоригийн үйлдэл шаардсан үед зөв шийдвэр гаргахад хүнд саад болж байдаг зоригийн сөрөг шинж юм. Энэ шинж нь зорилгодоо хүрэхийн тулд сонголт хийх үед эргэлзэхэд хүргэж шийдвэр гаргахгүйгээр үйлдлийг хийхэд хүргэдэг.
Эдгээр эерэг болон сөрөг зоригийн шинжүүд нь асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, олон нийтийн дотор биеэ зөв авч явах. өөрөө өөрийгөө зөв үнэлэх зэрэгт нөлөөлдөг байна.