Секс ямар хэрэгтэй юм бэ?

Сексийн үед хүний биед сэтгэл санааг тайвшруулан тогтворжуулж, юмс үзэгдлийн талаар эерэг, өөдрөг бодол төрүүлэхэд туслах үүрэг бүхий эндорфин даавар ялгардаг. Мөн бие организм дахь дааврын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сэтгэл санааны байдал дээшлэх нь тархины хэд хэдэн мэдээллийн төвийн үйл ажиллагаа идэвхжсэнтэй шууд хамааралтай гэдгийг эрдэмтэд баталжээ. Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаа өөдрөг байлгах гэж та тусгайлан хүч хөдөлмөр зарцуулалгүйгээр зөвхөн сексийн тусламжтайгаар асуудлыг хялбархан шийдвэрлэж болох нь ээ.

Та үргэлж өвддөг бол орон дотроо өвчин мэдрэмтгий, амархан өртөмтгий байдлаа үгүй хийцгээе. Учир нь бэлгийн харьцаанд ороход морфины нэг төрөл болох тайвшруулагч эндорфины үйлчлэлээр үүсэх окситоцин хэмээх этгээд нэртэй даавар хүний цусанд ялгардаг байна. Харин эмэгтэйчүүдэд энэ нь сарын тэмдэг ирэх урьтал дохио болох ууц, давсгаар хатгуулж, чилж өвдөхийг намдаахад тусалдаг гэнэ. Тиймээс секс ямар ч өвчин намдаах эмнээс дутахгүй үйлчилгээ үзүүлдэг аж.

Та турах гэж хоолны дэглэм барьдаг ч хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй бол ор бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн төгс спортын хэрэгсэл гэвэл та итгэх үү?

Сэрэл нь хөдөлсөн хүний судасны цохилтын давтамж минутад 70-150 удаа байдаг нь хүндийн өргөлтийн туйван өргөх үеийн давтамжтай адил байдаг. 15 минут гүйлтийн зам дээр хурдтайгаар гүйх, орон дотроо хэвтэж байгаад ижил хэмжээний энерги зарцуулах хоёрын аль нь илүү тааламжтай байх вэ? Мэдээж хоёр дахь нь биз дээ. Арифметикийн тооцоогоор хүн 30 минут секс хийхэд 200 ккал илчлэг зарцуулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл хэрэв та өдөрт нэг удаа бэлгийн харьцаанд ордог бол долоо хоногт хагас килограмм өөх хаслаа гэсэн үг юм. Тэгэхээр сарын дотор хэдийг хасахаа тооцоолоод үз дээ. Та өвчинд хялбархан өртдөг буюу таны дархлаа сул бол дархлаагаа сексийн тусламжтайгаар сайжруулж болдог ажээ. Бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүсийн цусан дахь бактери устгагчийн хэмжээ секс бага хийдэг хүмүүсийнхээс даруй 30 хувиар их агуулагддаг байна.

Ийм учраас бэлгийн харьцаанд тогтмол ордог хосууд ханиад, томуу, бусад халдварт өвчнөөр бага өвчилдөг гэнэ. Харин бэлгийн замын халдварт өвчнөөс зөвхөн бэлгэвч л найдвартай хамгаалж чадна. Тиймээс та тохиолдлын бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвчийг заавал хэрэглэж занших нь чухал юм. Аз болоход энэхүү супер хамгаалагчийг захын дэлгүүр, эмийн сангаас авч болох бололцоотой болжээ.

Та хөхнийхөө хэмжээнд сэтгэл дундуур байдаг бол итгэмээргүй ч энэ бол баримт. Сексийн байнгын идэвхтэй харьцаанд орох нь эмэгтэйчүүдийн хөх томроход нөлөөлдөг байна. Учир нь сэрэл хөдлөхөд цусны эргэлт түргэсч хөхийг 25 хувиар “өсөхөд” хүргэдэг гэнэ. Таны ой тогтоолт муудаж, мартамхай болсон бол бэлгийн харьцаанд орох бүртээ та өөрийнхөө IQ чадварыг дээшлүүлж байдаг гэнэ. Америкийн эрдэмтэд хоёр хөлт хүн хэмээх амьтны бэлгийн амьдралыг судлах явцдаа хурьцал үйлдэх үед хүний бие организм дэх цусны эргэлтийн хурд дээд цэгтээ хүрч, хүчилтөрөгчөөр хангагдсан цус бүх эрхтэнд, ялангуяа тархинд түргэн хүрч тэжээлээр хангагдсан дайврын тогтолцооны удирдлагын төв Гипоталамус нь ой тогтоолт, сурах үйл ажиллагааны төвийг хянан зохицуулдгийг тогтоожээ. Тиймээс шалгалтын үеэр оюутнууд хичээлээ цээжлэх гэж биеэ зовоолгүйгээр шалгалтаа амжилттай өгч болох нь ээ.

Нойргүйдэл…

Та унтаж чадахгүй үүр цайлгаж байгаа бол секс хийсний дараа хамаг бие тавираад бөх гэгч нь сайхан унтдаг. Үүний шалтгаан нь бэлгийн харьцаанд орох үед хүчтэй тайвшруулах үйлчлэл бүхий окситоцин хэмээх дааврын хэмжээ ихсэж нойрны эмний үүрэг гүйцэтгэж өгдөг.

Таны биеийн арьс суларч үрчийгээд байгаа бол…

Хүн хурьцал үйлдэж байхад биеийн бараг бүх булчин ажилладаг байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг аарцаг, ташаа, өгзөг, хэвлийн болон гарын булчин идэвхтэй ажиллагаанд ордог ажээ. Үүнээс гадна хүний тулгуур хөдөлгөөний эрхтэнд таатай нөлөө үзүүлдэг тестостерон хэмээх дайвар цусанд их хэмжээгээр ялгардаг байна. Мөн сексийн идэвхтэй харьцаанд байх нь бие галбирыг сайхан хэвээр хадгалах нэг гол үндэс болдог. 20 минут секс хийх нь хагас цаг өглөөний дасгал хийсэнтэй тэнцдэг гэнэ.

Тиймээс та туранхайвтар ч харвин чинь унждаг бол энэ арга танд тус болж мэдэх юм. Та нүүрэндээ хөгшрөлтийн шинэ ул мөр олж харсан бол бэлгийн харьцаанд тогтмол орох нь эмэгтэйчүүдийн арьсанд зайлшгүй хэрэгцээтэй хөгшрөлтийг сааруулагч бодис болох коллагены хэмжээг нэмэгдүүлж арьсыг зөөлөн, булбарай, торгомсог болгодог нь нотлогджээ. Мөн энэ үед хүний бие организмд хуримтлагдах прогестерон хэмээх даавар нүүрний арьсыг батгажихаас сэргийлдэг байна. Америкийн эрдэмтдийн тогтоосноор долоо хоногт хамгийн багадаа гурван удаа бэлгийн харьцаанд ордог 30 гаруй насны хосууд сексийн идэвхгүй амьдралтай үе тэнгийнхнээсээ даруй 2-3 насаар залуу харагддаг байна.

2 Comments

  1. holy joy says:

    urjild orohod l heregtei shdeeeeeeee

  2. gants zaluu says:

    bvh zvvld heregtei asuu 88141590

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.