Их Британийн Беллингхэмийн их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн захирал, гэр бүлийн эрүүл мэнд судлаач Эмили Гибсон “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа “Охид, бүсгүйчүүд умдагныхаа үсийг өсвөр наснаасаа, ургаж эхэлмэгц хусаж байна. Гэвч тэдний биед усны болон дотуур хувцасны материал харшил өгөх болсон. Бидний эрүүл мэндэд халгүй гэж үздэг даавуун дотуур хувцас хүртэл энд яригдах болно” гэжээ.
Түүний ярьснаар бүсгүйчүүд умдагныхаа үсийг бага зэрэг хусахад хангалттай. Мэдээж гайхалтай дотуур хувцасны чинь захнаас үс цухуйхгүй байх хэрэгтэй. Ингэснээр дотуур хувцасны материалд үлдсэн байдаг элдэв төрлийн бодис, явцын дунд үүсэх нян таны арьсанд наалдаж чадахгүй аж.
Эмили Гибсон “Бүсгүйчүүд умдагныхаа үснээс салахдаа үс гуужуулагч, сахлын хутга, электролиз, хямсаа, чимхүүр ашиглахгүй байх хэрэгтэй. Эдгээр нь арьсны гадаргууны хамгаалалтын бүрхүүл болон үсний угийг гэмтээдэг. Бүсгүйчүүдийн бэлэг эрхтний хэсэг эмзэг арьстай байдаг. Тиймээс умдагныхаа үсийг хайчаар багасгахыг чухалчлах хэрэгтэй” гэжээ.