Бүсгүй та найз залуутайгаа зэрэгцэж суугаад огт санаандгүй бугуйнаас нь атгаад авлаа гэж бодьё. Гэтэл найз залуу чинь үүнийг өөрөөр ойлгож өөрийг чинь тэвэрч аваад хацар дээр чинь үнсэж улмаар өвдгийг чинь илж тэмтэрсээр гараа дээшлүүлэн хөхөнд чинь хүрэх вий. Энэ үед таны толгойд “Босч очоод бэлгэвч аваад ирдэгч юм билүү. Би ер нь хариу илж таалбал яадаг бол?!” гэх мэтийн зүйл бодогдоно.
Ийм үед айж ичих хэрэг байхгүй. Харин та төрөлхийн ичимхий хүн бол доорх асуултуудад хариулж өөрийгөө сонжиж болно.
1. Эр хүний боссон бэлэг эрхтнийг илж таалан энхрийлэх нь…
А. Таны хувьд энэ үдшийг шинэ маягаар өнгөрөөх сайхан эхлэл
Б. Танд олдсон аятайхан далим тул алдаж болохгүй
В. Энэ бол уйтгартай үдшийг халах хүчирхэг зэвсэг
Г. Маш аймаар, эвгүй муухай санагдаж байна
2. Эр хүний өвөрт чармай нүцгэн хэвтэж байснаа сэрээд…
А. Бэлэг эрхтнийг нь энхрийлэн илж таална
Б. Орноос суга үсрэн босож бие засчихаад эргэж хэвтээд бэлгэ эрхтнийг нь илж таална
В. Түүнийг эелдэгээр тэврээд надад идэх юм авч өг гэнэ
Г. Сэрэнгүүтээ хувцсаа шүүрч аваад өрөөнөөс нь гүйн гарна.
Хэрэв та “Г” үсэгтэй хоёр хариултыг хоёуланг нь сонгож байгаа бол өөрийгөө зэмлэж, сексийг нүгэлтэй юм хийсэнд тооцдог хүн юм байна. Үүнийг эмчлэхэд амархан. Зүгээр л мартаж орхи. Харин та а,б,в үсэгтэй хариултуудыг бүх хүний хийдэг хэвийн зүйл гэж ойлгох хэрэгтэй.
Эр хүний өвөрт орсон хойноо “Өө энэ хүн чинь секс хийхдээ надаас илүү туршлагатай юм байна. Би ч гологдох байх аа” гэж бодоод өөртөө итгэл алдарч болохгүй. Энэ чинь өөрийгөө л гутааж буй хэрэг. “Энэ хүн надад дургүй байвал яанаа. Яаж хөдөлвөл таалагдах бол. Гэрэлтэйд унтана гэх юм болов уу, харанхуйд дуртай юм болов уу” гэх мэтийн зүйлийг огт бодох хэрэггүй гэж зөвлөе.
Эр хүнтэй ойртож дотносохоосоо өмнө бүсгүй та өөрийгөө хүндэтгэж бас хайрлаж сурах ёстой. Өөрийн бие сэтгэлийг тайвшруулах хамгийн энгийн бөгөөд ашигтай арга бол өөрөө өөрийгөө оролдож дур тавих юм. Ингэж дур тавьсныхаа дараа л та сексийн гайхамшигтай сайхныг мэдрэх болно. Энэ мэтээр эмэгтэй хүн эр хүний тусламжтайгаар өөрийгөө дур тавиулах аргад суралцвал танд маш тустай гэдгийг бүү мартаарай.
4 Comments
эрчүүдэд бас эмэгтэйчүүдийг яаж гоё байлгах тал дээр мэдээлэл өгөх хэрэгтэй юм байна.
Нөхөртэйгөө л хийх сайхан ш дээ. Айж ичих зүйлгүй. Намайг юу гээд бодох бол гэсэн элдэв бодолгүй. Бас гэртээ тааваараа … гэх мэт Эхнэр нөхөр ойлголцсон секс элдвийн юмнаас хамгийн амттай байдаг юм.
bi dandaa ooriigoo oroldoj dur tavidag 24 ch nz zaluugui boloor nadad saihan l bdag
Үнэхээр хэрэгтэй л зөвөлөгөө байна ялангуяа жоохон практикгүй эмэгтэйчүүдэд бүсгүйчүүдэд унш л гэж зөвлөх байна даа