Ял эдэлж байгаа ах , нөхөр хоёроо эргэхээр очсон бүсгүйг хорих ангийн төлөөлөгч, ахлах дэслэгч н.Төмөр-Очир “Янхан” хэмээн доромжилж, хүчирхийлэхийг завджээ. Энэ хэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Багануур дүүрэг дэх хорих 427 дугаар ангид гарчээ.Хохирогч Н-тэй ярилцлаа.Тэрээр нэрээ нууцлахыг хүссэн юм.
-Танд юу тохиолдсоныг яриач?
-Энэ сарын 7-нд би Багануурын хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа ах Л, нөхөр З нарыг эргэхээр очсон юм. Гэтэл тоо бүртгэгч н.Энхжин, н.Дэнсмаа нар намайг нөхөртэйгөө гэрлэлтээ батлуулаагүй гэдгээр шалтаглаж “Чи З-ийн эхнэр биш янхан, биеэ үнэлэгч хүүхэн” хэмээн доромжилсон. Нөхөр бид хоёр зургаан настай хүүхэдтэй юм шүү дээ. Би тэдний доромжлолыг тэсч байгаад төлөөлөгч, ахлах дэслэгч н.Төмөр-Очиртой уулзаж “Нөхөртэйгөө уулзмаар байна” гэдгээ хэлсэн юм.Тэр надад 15 минут уулзахыг зөвшөөрсөн.
Тэгээд нөхөртэйгөө уулзчихаад гараад иртэл н.Төмөр-Очир “Яасан уулзсан уу” гэхээр нь “Уулзлаа, баярлалаа” гэж би хэлсэн. Тэр надаас “Дахиад уулзмаар байна уу” гэлээ. Би “Уулзмаар л байна” гэтэл тэр орой 22:00 цагийн үед манай өрөөнд ороод ирээрэй гэсэн. “21 цагийн үед ирж болох болов уу” гэтэл “Болно” гэлээ.
Дараа нь ахтайгаа уулзаад сууж байтал н.Төмөр-Очир намайг хүнээр дуудуулсан. Өрөөнд нь ороход 21:00 цаг болж байв. Тэр өрөөгөө цэвэрлүүлж байсан ялтныг хөөж гаргаад араас нь хаалгаа хаах шиг болсон юм. Тэгэхдээ хаалгаа түгжчихсэн юм билээ. Тэгээд надаас манай нөхрийн талаар асууж байснаа “Ийшээ суу” гээд хажуудаа суулгах гэсэн.
Би дургүйцэж “Гарлаа” гэхэд тэр өрөөнийхөө гэрлийг унтраагаад “Надтай өнөө шөнийг өнгөрөө” гээд дайрч хувцсыг маань урж, тасдсан. “Би чиний нэрийг мэдээд яахав, Чи ч миний нэрийг мэдээд яахав” гэснээ бэлэг эрхтэнээ гаргаад намайг “Хөх” гээд байсан. Намайг эсэргүүцэхэд “Чи надаар хийлгэхгүй юм бол миний бэлэг эрхтэнийг хөхчихөөд яв” гэсэн. “Үгүй ээ, би нөхөртэйгөө уулзах гэсэн юм шүү дээ” гэхэд “Тийм юм байхгүй ээ, өнөө шөнийг чи надтай өнгөрөө. Чи янхан биз дээ. Хоёулаа өнөөдөр энд хоночихъё” гээд дайрсан.
-Та тэгээд яаж тэр хүний гараас мултарсан юм бэ?
-Сүүлдээ би уйлаад гуйсан. Тэгтэл тэр “Нэг болзолтой. Чи намайг ингэсэн гэж хэнд ч хэлж болохгүй шүү” гээд гаргасан. Би ах дээрээ гүйж ороод болсон бүх зүйлийг ярьсан. Урьд нь бас намайг нөхөртэйгөө уулзах гээд очиход тэд гэрлэлтийн батлагаа байхгүй гээд уулзуулаагүй. “Дараа ирэхдээ тодорхойлолт авч ирвэл уулзуулна” гэсэн юм. Тэгээд сая тодорхойлолтоо аваад очсон чинь ийм зүйл болчихлоо.
-Шүүх, цагдаагийн байгууллагад хандсан уу?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өргөдөл гаргасан. Тэнд нь дандаа н.Төмөр-Очирын таньдаг хүмүүс байх юм. Өргөдлөө бичээд өгсөн чинь хариу өгөхгүй таг болчихлоо. Байцаалт ч аваагүй. Хууль сахиулах байгууллагын ажилтан ийм бузар зүйл хийж байхад бусад хүмүүс яах юм бэ.Үнэхээр гомдолтой байна. Хорих ангийн жижүүр эмэгтэй над руу утсаар яриад “Чи өргөдлөө татахгүй юу, ахыг чинь дарамтлаад байна” гэсэн.
-Яаж дарамталсан юм бол?
-Үүднийх нь тоо бүртгэгчийн ярьснаар н.Төмөр-Очир манай ах дээр гаднаас таньдаг хүмүүсээ авч очоод “Тэр дүүгээ өргөдөл гомдол гэж явахыг нь болиул, утсаар ярьж хэл” гээд ахыг маань дарамталж, зодоод байгаа гэнэ лээ.Бас “Дүүдээ хэлж болиулахгүй бол ялыг чинь нэмнэ” гээд байгаа гэсэн. Ах маань бүр арга нь тасарч таньдаг хүнээрээ “Би одоо энэ хүнд зодуулаад, дээрээс нь ял нэмүүлнэ гэж бодохоор өөрийгөө хутгалаад алчихмаар байна.Манай дүүг боль гээд хэлээд өгөөч” гэсэн байгаа юм.
-Нөхөр чинь энэ талаар мэдэгдсэн үү?
-Ах маргааш нь нөхөрт хэлсэн байна лээ. Нөхөр маань энэ тухай сонсоод өлсгөлөн зарлаж байгаа гэсэн. Өлсгөлөн зарласан хүн өөрөө хүсээгүй л бол хүн оруулахыг хориглодог юм билээ. Нөхөр болохоор тэр гаднаас ах дээр ирж байгаа хүмүүстэй нь уулзахгүй гээд явуулсан гэнэ лээ. Өлсгөлөн зарлана гээд хорих ангийнхаа даргатай уулзсан чинь “Яах гээд байгаа юм бэ? Учраа олцогоо” гэсэн гэнэ лээ. Бараг л “Тохирчихъё” гэж хэлсэн байгаа юм.
-Та хорих ангийн даргад нь энэ талаар мэдэгдсэн үү?
-Дарга нь над руу утсаар яриад “Уучлаарай, манай ажилтан муухай зүйл хийсэн байна” гэсэн. Тэгэхээр нь би “Танай ажилтан ингэх ёстой юм уу.Ер нь ингээд сурчихсан юм уу” гэж хэлсэн.Ахыг маань өөр хорих ангид хуваарилах, аль эсвэл н.Төмөр-Очирыг ажлаас халахыг би өргөдөлдөө хүссэн байгаа.
Ч.Энхбат /Зууны мэдээ/
16 Comments
Аль шорон хэсч явдаг Янханыг тэр гэхэв дээ. Дандаа л манай нөхөр гээд худлаа яриад Ялтанд биеэ үнэлээд явдаг авгай хүүхнүүд зөндөө ш дээ. Шоронд Ялтангууд нууцаар утас оруулаад аль явдалтай гэсэн хүүхнүүдийг худлаа уяраагаад өөрийгөө эргүүлдэг хуультай. Тэр завхай эмс нь болохоор манай нөхөр гэж хошгороод шоронд байхад нь эргэлт тамхи тариагаар тасладаггүй гэсэн. Тэгээд шоронгоос гараад л бака чау ш дээ. Кккк кк. Шоронгийн ажилчид Ялтангээдтайгаа болон хоорондоо санаагаа уралдуулсаар байгаад санаа нь собака болдог
Eooo haa haanaa buzar yumaa sanahgui hiihgui yum gej algaa hun bolgon l adilhan butetstei tarhitai yamraas ni iim yum gardag bnaa heleh ch ug alga novsh gej
энэ янхан шорон эргэж байдаг новш гэсэн одоо тэр эргэж байсан нөхөр гээд байгаа залуу нь шоронгоос гараад шууд салсан гэнэ лээ ах гээд байгаа ялтанг нь лхагвасүрэн гэдэг юмаа 50000 төгрөгнөөс болж эрдэмээ гэдэг даргатайгаа нийлээд энэ залууг ажиллас нь халуулсан энэ төмөрочир гэдэг залуу чи нийлээн удаан ажиллсан хүн би энэ шоронд 11 жил суугаад гарч ирсэн хүн энийг сайн мэднэ харин тэр төмөрочир эрдэмээг шоронд гүтэгсэн гээд хийх хэрэгтэй чадахгүй байх шиг байна эрдэмээ нь ар тал их томтой юм байна лээ хэнч биш байж шоронгийн дарга болсон гээд та нар боддоо ядуу нэг нь халагдаж баян нэг нь сансанаараа амьдарч байна шүү дээ би энэ хэрэг дээр их харамсаж байгаа төмөрочир ялтны ахуй амьдрал сайн ойогодог залуу байсан энийг би 1000 хувь батлан та нар нарийн сайн ойлгооч
sarnai gej yasn irguu al ve
tegeed ter toriin ner barisan novshnuudiig oogshuuleed bh yumuu
muu teneg yagii
энэ хүчиндүүлсэн гээд байгаа хүүхэний удам сударын дэлгэргэнгүй гаргадаа тэр дарга нь нэг удам байгаа даа үгүй бол ажилтанаа өмөөрөх ёстой шүү дээ энэ бол ноотой хэрэг байна
хууль зөрчиж ял эдлэж байгаа ялтны үгээр ажилаас нь халах юм бол төрд хэн ажиллах юм бэ ???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????
алба хаагчаа гүтгүүлж байхад дарга нь юу хийж байсан вм бэ
дарга нь арчаагүй гар байна сонин дээр эрдэмээ гэгч дарга нь барга хүлээн зөвшөөрсөн байна лээ шоронгийн даргын хошногдвол тааран
энэ төлөөлөгч залууг ялтнууд нэг янхан хүүхэнтэй хамт гүтгэсэн гэж манай ах хэлж байсан манай ах мөн шоронд ял эдлэж байгаа тэр эрдэмээ гэгч дарга нь цуг гүтэгсэн юм байна лээ эрдэмээ гэдэг нь төмөрочирийг загниж чадахгүй болхоороо ялтнуудтай хамт гүтгэсэн гэсэн шүү энэ бол 100 хувь мэдээлэл худлаа гэвэл 99034427-оос асуу
танай ах нөхөр 2 чинь хүчингийн хэргээр орсон гэсэн та нар ингэж хүн гүтгэж болно гэж бодоо юу үнэн юм бол тэр төлөөлөгч ял авч байгаа нь хаана байна шорон эргэж явдаг муу сайн янханы үг байна
яагаад нөхөр ах 2 чинь нэг шоронд ял эдлэж байдаг юм бодвол лаларын хулгайч нар биз дээ чи бас янхан байхаа
бодоод байсан чинэ аx ноxор 2 чинэ ягаад шоронд оров оо
тэр эргүү мал нөхөр, ах нь хоригдол гэхээр эхнэрийн яаж ч болно гэж бодсон юум байхдаа хөөрхий гэж
ийм гаж донтонгууд хаа сайгүй л байх юмаа хуйл байдаг юмуу үгүй л юм шиг байсаар л байхуу зааүал арга хэмжээ авхуулаарай ах нөхөр 2-оо бодоод бас илүү хөдөл адгийн саарнуудаас
харин тиймээ ийм дарамт хүчирхийлэл зөндөө байгаа шд одоо энэ хүүхэн юу олж долоохгүй байхаа яг үнэндээ улам л ах нөхөр 2-г дарамтлаж зодож байгаа байхдаа муухай монгол хүн юмдаа
балиарштээ хогийн новшийн шаар вээ яадаг