Холт – Орамын хам шинж гэхээр мэдэх хүн цөөн. Энэ хам шинжтэй хүн гарны хөгжил дутуу, дээр нь зүрхний төрөлхийн гажигтай болж төрдөг. Гар байхгүйтэй ялгаагүйн дээрх хөдлөх бүрт зүрх чинь амаар гарах шахам хүчтэй дэлсэхээс эхлээд олон хүнд эмгэгтэй төрсөн хүний амьдрал тун ч бэрхшээлтэй байх нь ойлгомжтой.
Эд эрхтэн бүрэн бүтэн, эрүүл саруул атлаа гоншигнож гасалдаг хүн захаас авахуулаад олон байхад тэдэнд ямар байхыг төсөөлөөд үзээрэй.
Гэвч тэд бодит байдалд бууж өгөх дургүй тууштай, дайчин хүмүүс байдаг. Жишээлэхэд, гаргүй атлаа нисч сурч байгаа хүнийг дайчин гэхээс өөр юу гэх билээ.