1000 лайкны төлөө хүүхдээ аюул оруулсан эр шоронд суух ял авчээ

Сүүлийн үед Фэйсбүүк дээр лайк авна гэдэг бараг ажил хийгээд цалин авах эсвэл авгай аваад хүүхэдтэй болохоос илүү чухал зүйл болж хувирсан.

14518238_10155205030129045_892418876_n

Жишээлбэл, энэ алжир залуу фэйсдэх зураг дээрээ 1000 лайк даруулахын тулд нялх хүүхдээ өндөр давхарын цонхоор зөвхөн цамцнаас зууран унжуулж байгаад зургийг нь дарж. Дараа нь фэйс хуудсан дээрээ тавиад “1000 лайк дарахгүй бол би гараа тавьлаа шүү” гэж бичсэн аж.

Ийм зураг харсан хүмүүсийн уур уцаар нь туйлын их хүрсэн нь мэдээж. Улмаар Алжирийн хүүхдийн эрх хамгаалах байгууллагынхан тусгай мөрдөн байцаалт явуулж хэн ч гээч гажиг этгээд ийм зураг авсныг тогтоон баривчлаад шүүхэд өгч. Шүүхээс энэ “малд” хоёр жил шоронд хорих ял оноосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.