Өргөмөл гэдгээ мэдээд нэг л өөр болчихлоо…

Нас биенд хүрсэн хүн байж би нээрээ арай л арчаагүй юмаа. Нөхөр бид хоёр хүүхэдтэй бололгүй таван жил болсон. Тэгээд нэг удаа зулбасан. Маш хүнд байсан болохоор бага насны хүүхдээ тэжээж чадахгүй байна гэсэн ганц бие эмэгтэйн хүүг нь өргөж авсан.

14518238_10155205030129045_892418876_n

Хүү минь булган сүүл дагуулж одоо манайх гэж дөрвөн хүүхэдтэй зургуулаа сайхан л амьдарч байна. Хүүхэд маань одоо 14 настай, ханагар сайхан залуу бий. Дүү нартаа сайн ах, миний сайн найз, хичээл сурлагадаа сайн надаас юугаа ч нуудаггүй.

Төрүүлсэн ээжтэй нь нэг хэсэг холбоотой байсан. 5-6 жилийн өмнө гадагшаа ажиллахаар явлаа гэхэд нь нөхөр бид 2 тухайн үед өөрсөддөө байсан мөнгөө шавхаад л явуулсан. Тэгсэн тэр хүүхэн өнгөрсөн бүтэн сайнд гэнэт л гэрт ирээд “миний хүү ээждээ ир” гэж хэлээд л хүүхдийг тавгүйтүүлчихлээ.

Хэдийгээр миний хүү өөрийгөө өргөмөл гэдгийг мэдэхгүй байсан ч гэсэн “баахан харь элгийн хүмүүсийн дунд намайг яах гэж орхисон юм гар. Дахиж битгий ирээрэй. Хармааргүй байна” гээд гэрээс хөөж гаргасан.

Би хүний хүн гэж гадуурхаж байгаагүй болохоор харь элгийн хүмүүс гэхэд нь их л хүнд туссан. Гэхдээ надаас илүү миний хүүд маш хүнд, бүүр маш их хүнд байна. Дуугаа хураагаад, хоол цайгаа ч идэж уухгүй, цаанаа л нэг сонин болчихлоо. Ярилцах гэхээр ярилцахгүй байна.

Гэр бүлээрээ хоолонд ороод кино үзье гэхээр гэртээ байя гэнэ. Зугаалъя гэхээр гармааргүй байна гэнэ. Тэгээд аргаа бараад төрүүлсэн ээж нь чамайг хаяагүй ээ. Хүүхэд байж хүүхэд төрүүлсэн, ахуй амьдрал нь хүнд байсан болохоор өргүүлсэн гэж хэлээд ч нэмэр болсонгүй.

Би өөрийгөө өргөмөл гэж бодож байгаагүй. Та нараас яагаад өөр царайтай юм бол гэж гайхдаг байсан. Надад хэзээ хэлэх гэж байсан юм гээд олон зүйл асуухад нь ээж нь хүүдээ хайртай, чи миний хүү гээд уйлахаас өөр яаж ч чадсангүй.

Ийм үед яах ёстой юм болоо? Сэтгэл зүйч дээр очихоор хүүд бүүр хүнд тусах байх даа. Яавал дээр вэ? Урьдных шиг юу ч болоогүй юм шиг хүүтэйгээ харьцаж байгаа. Гэхдээ л хүүгийнхээ ийм байгааг харахаар сэтгэл өмрөөд байх юм…

9 Comments

  1. ААА says:

    ХҮН ТЭЖЭЭВЭЛ ТОЛГОЙ ЦУСТАНА ГЭЖ ҮНЭН ЮМДАААА

  2. Хүн says:

    14 бол жоохон нас шүү дээ яахав аандаа ухаан суугаад ирэхээрээ хэвийн байдалдаа орчихно энэ нас хүртэл нь мэдүүлээгүй өсгөсөн гэхээр та 2 их сайн сайхан хүмүүс бна танай өнөр сайхан бүлд амжилт хүсий. Хүү нь ухаантай хүн бол улам нягтарна дөө

  3. Одноо says:

    Ээж нь гэж балиар шулам яаж байгаан болоо? Тэр хүү өсгөсөн ачийг чинь ухаарахгүй байвал.өгөөл явуулаач. Ямар өөрсдийн төрсөн хүүхдгүй улс биш. Ийм нийгэмд хүүхэд өсгөх амар биш. Лай байна даа.

    • goy huuhen says:

      tiim shuu ogood yvuul

      • T says:

        yu gj dee ter chin 14 hontei jaahan huuhed yugaa medeh bilee tursun eej n or humuusst uguud hayaad ywtsan l gj bodoj bgaa shde zailuul

    • Боогий says:

      өөрийн хүүхдээс дутуугүй өсгөсөн хүүхдийг яаж өгч явуулах вэ дээ

  4. Hhh says:

    Mdj mash sonin shok gdgee tm bdld orson bgaa setgel zuichid handsan dr ghdee sn shuu . Huugiin chn omnoos bodohod bas l ewguin bn yadagch bsn uhir zuigee ololtsood oilgoltsooroi mash emzeg bhaa yriltswal buhniig oilgoh dree bgaa

  5. Мөөгий says:

    Та хоёрын сайхан сэтгэлийг ойлгох цаг ирэх болно оо

  6. za yu says:

    odinooroo setgel zuich deer ochij zuvluguu av. huudee handah handlagaa heviin bailga. oilgoh nas ni boloogui bh. chinii ch buruu bidh, huuhdiin ch buruu bish. tursun ehiig ni zuvuur oilguul.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.