Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би 25 настай залуу байна. Өнөө өглөө сэрсэн, шодойн шамладаг хэсгийн арьсны /шамрага буюу эр бэлэг эрхтнийг хамгаалдаг арьс/ үзүүр нь өвдөлттэй, хавдсан байх юм. Тэр хэсэг нь хавдсан учраас хэвийн хэмжээнээс бага зэрэг сунаж, хэлбэрээ алдсан байна. Тэгээд шар мөртлөө ногоон туяатай шингэн зүйл ялгарч байна. Энэ юутай холбоотой үүсдэг юм болоо?
Би бэлгийн харилцаанд орж байгаагүй болохоор, бэлгийн замын ямар нэгэн халдварт өвчин биш байх. Тэгэхээр энэ нөгөө түрүү булчирхайн үрэвсэл нь юм болов уу? Биед нь ийм зовиур илэрч байсан, эмчид хандаж байсан хүмүүс байвал өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцана уу. Эрэгтэйчүүдийн эмч, эмнэлэгт хандвал хаана хандах вэ? Ямар шинжилгээ өгөх ёстой байдаг бол? Дээрх асуултад хариу авах гэсэн юм. Баярлалаа…
5 Comments
Шодой шамлах жижиг мэс ажилбар хийгээд л болоо. Эсвэл Mgl huu-ийн хэлсэнээр сахар байж магад
Бэлгийн замын өвчин ахуйн бус замаар халдаж болно. Яаралтай эмнэлэгт үзүүлж юуны түрүүнд мазок шинжилгээ 10.000 төг-өөр өг.
Агаар салхинд гарч алх гүй хөдөлгөөнтэй бай, дархлаагаа сайжруул ариун цэвэрч байх тал дээр анхаар гэж хэлье. Бэлгийн харилцаанд орсон ороогүй хамаагүй БЗХӨ шинжилгээ өг мөн эмчид үзүүл. Эмчид үзүүлж дотуур оношилгоо хийлгэж эмчилгээ хийсэн нь дээр ингээд яваад байж болохгүй. Ямарч өвчин байж мэдэх тул алсаас таамаглах гээд яах вэ эмчид үзүүл гэж хэлье
Эндээс асууж байхаар эмнэлэгт очиж, эмчид үзүүл.
Саахарын өвчин байж магадгүй …