Гэрлэнэ гэдэг хүн шинээр төрж байгаатай адил өөр амьдрал эхэлж байгаа хэрэг билээ. Долоо хоногийн гаригууд нарны системийн гариг эрхэст захирагддаг тул ямар өдөр гэрлэснээс хүний амьдрал ихээхэн өөрчлөгддөг байна. Одон орон судлаач, зурхайчдын үзэж байгаагаар даваа, ням гаригт гэрлэх нь хамгийн сайн байдаг аж.
Даваа гариг
Гэрлэлтээ батлуулахад хамгийн тохиромжтой, сайн өдрийн нэг. Учир нь энэ өдрийг саран ивээдэг тул ойр дотныхон, гэр бүлийн харилцааг зохицуулж байдаг. Амьдралын хань тань найдвартай түшиг тулгуур болж, үнэнч хамтрагч байж чаддаг гэнэ.
Зөвлөгөө: “Сар”-ны нөлөөг бэхжүүлэхийн тулд ар гэрийн асуудалд цаг зав гаргаж, чамгүй хүчин чармайлт тавь.
Мягмар гариг
Гэрлэж болохгүй. Эс тэгвээс гэр бүлийн амьдрал тань гал дээр буцалж буй халуун тогоо шиг болж хувирна. Хэрүүл маргаан, эвлэрэл хэзээ ч тасрахгүй. Гэр бүлийн хоёр “толгойлогч” болох гэж зүтгэнэ. Учир нь эл өдөр хүчирхэг Ангараг гаригийн нөлөөнд байдаг.
Зөвлөгөө: Хэрэв энэ өдөр гэрлэх болсон бол танай гэр бүлийг нэг л зүйл аварч чадна. Тэр нь байнга аялал зугаалгаар явж, найз нөхдийнхөөрөө зочилж, гэх мэт зугаа цэнгэлд сатаарах явдал юм.
Лхагва гариг
Сонгосон хүн тань танд үнэхээр хэрэгтэй эсэхийг дахиад нэг бодоход хүргэнэ. Энэ өдрийн эрхшээсэн гариг нь хувирамтгай Буд юм. Өнөөдөр хамтрагч тань гал халуунаар хайрлаж байвч, маргааш нь ор сураггүй алга болж болзошгүй.
Зөвлөгөө: Ийм гэр бүлийг бага зэргийн хайхрамжгүй, замбараагүй байдал аварч болох юм. Үргэлж ажил, ар гэр гэж гүйлгүй, хааяа наргиж цэнгэх хандлагатай. Хамгийн гол нь хайрттайгаа хамтдаа цэнгэх хэрэгтэйг сана.
Пүрэв гариг
Ийм гэр бүл зөвхөн өөрийгөө хөгжүүлж, сурч мэдэх, бүхнийг манлайлагч байхыг хүсдэг хүмүүст тохиромжтой. Эл өдрийг Бархасвадь гариг ивээдэг учир манлайлагч хүмүүст ээлтэй. Бие биенээсээ халамж хайрыг үгүйлэх хэрэггүй л болов уу. Үүнд цаг зав ч гарахгүй. Харин гэр амьтай хүмүүсийн хувьд энэ өдөр гэрлэхээс зайлсхийхэд болно.
Зөвлөгөө: Эр нөхрөө /гэргийгээ/ ажил үйлсээ явуулахад нь туслаж дэмж. Боломжтой бол боловсрол олоход нь тусла. Ингэсэн тохиолдолд гэр бүл бат бэх байж чадна.
Баасан гариг
Атаархмаар гэр бүл. Сонгосон хүн тань сексийн хувьд ч, ажил мэргэжлийн хувьд ч гайхалтай сайн байх нь. Шалтгаан нь энэ өдрийг ивээж байдаг Цолмон гаригт байгаа юм. Тухайн гариг нь сэтгэлийн таашаал, материаллаг баялагийг тэтгэж байдаг. Харин бүх зүйл дээр хосууд нэг санаатай байна гэвэл худлаа.
Зөвлөгөө: Ийм гэр бүлийн харилцааг бат бэх байлгахын тулд харилцан бие биендээ энхрий дотно, хайрын үгс аль болох их хэлж, бэлэг солилцож байх хэрэгтэй.
Бямба гариг
Гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулж чадах хүмүүст аз авчирна. Энэ өдрийг өөрийгөө золиослогч, өөрийгөө хязгаарлагч Санчир гариг ивээлдээ багтаадаг. Хэрвээ секс мөрөөдлөө хэрэгжүүлж, хамгийн нандин, дотно харилцааг хүсдэг бол тухайн өдрийг сонгохгүй байх нь зөв.
Зөвлөгөө: Хэрэв энэ өдөр гарцаагүй гэрлэсэн бол гэр бүлийг тань харилцан үнэнч байдал, гэр бүлдээ бүхнээ зориулах сэтгэл тань аварна.
Ням гариг
Гайхамшигтай холбоо. Нарны ивээлд байсан бүх зүйл баяр баясал авчирдаг. Сонгосон хүн тань урам зоригийн ундарга болж, мөрөөдөлдөө хүрэхэд тусалж, дэмжих болно.
Зөвлөгөө: Гэр бүлээ улам бат бэх болгохын тулд найз нөхдөө гэртээ урьж, хайрттайгаа ирээдүйгээ хамтран төлөвлөж байгаарай.