Яг л энэ айлын зарц нь юм шиг…

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би яах учраа олохгүй болоод та хэдээсээ зөвлөгөө авах гэсэн юмаа. Би одоо 25-тай. Хайртай залуутайгаа, гэрийхэнтэй нь хамт байр түррэслэж амьдраад 2 жил болж байна. Тэр маань ээж дүү 2-тойгоо амьдардаг. Эхэндээ бид 2 хамт амьдраад сайхан л байлаа. Тэр маань ер нь нилээн уудаг юм л даа. Эрэгтэй хүний найз нөхөд гэж их хэцүү юмаа байнга л ууж идий л гэж дуудна.

Эхэндээ бол намайг зовоох нь гайгүй л байлааа. Жилийн өмнө ажлаасаа гараад оюутан болсон юм манай найз залуу. Зуны амралт болсныг хэлэх үү сүүлийн үед уух давтамж нь ихсээд ээж дүү бид 3-гаа их зовооно. Агсам тавьж намайг зодно, ээж дүү 2-оо гэрээсээ хөөнө. Тэгээл уухгүй хэд хоног гэмшиж байгаад дахиад л ууна.

Би бодохдоо мөнгө төгрөг олохоо болиод сэтгэл санаагаар унаад байгаа юм болуу гэж бодоод аль болох дарамт болж зовоохгүйн тулд чадахаараа л би мөнгө олж байрныхаа түрээсийг төлнө, хоол унд, хэрэгцээний зүйлс гээд бүх юмыг нь авна. Ажлынхаа дундуур ирж хоол цайг нь хийж өгнө. Ер нь бол гэрийнхээ бүх зүйлийг нь би хийнэ. Ээж дүү 2-р нь гэрт юм хум авахуулахгүй. Хоол цайг нь ч бэлдэж өгдөг.

Заримдаа ягаад энд байгаад байгаагаа ч ойлгохоо байлаа. Яг л энэ айлын зарц нь юм шиг. Дүү нь ч надтай зарц шиг л харьцдаг. Бүх ачаа миний нуруун дээр. Энэ хүн архи уухаа болих болуу? Яавал дээр вэ би? Эрэгтэй хүн найзуудаасаа холдох болуу? Яаж холдуулах уу? Надад туслаач. Би үнэхээр энэ хүнээс уул нь салмааргүй байна. Мэдээж жаргалтай сайхан үе зөндөө л байдаг. Гол нь энэ архийг нь яаж болиулах вэ? Тэгвэл л болох гээд багйаа юм шиг. Эсвэл би ажлаасаа гараад мөнгө олохоо болиод гэртээ байгаад байвал энэ хүн хоолтой байхын төлөө ажил хийж архи уухаа болих болуу? Надад туслаарай…

25 Comments

  1. Lol@gmail.com says:

    Za bi zugeer nzudaasaa jishee awaad helye, zasrahguj nzud n duudaagui naadH chin uuruu shanalgadag gedegt buren itge. Bas er hun uurchlugdduggui ym, minii 1 angiin eregtei bzud odoog hurtel, bi 26tai, yag l anh bsnaaraa. Harin emegtei hun bol gergii bolj eej bolohoos l ehelj uurchlugddug. Erthen amidralaa bod chi odoo zaluu ohin bish gedgee sana

  2. DASDF says:

    ЗАРЦ + бас ҮНЭГҮЙ ЯНХАН + ҮНЭГҮЙ ХООЛ
    25 НАСТАЙ БАЙЖ АРХИНД ОРНО ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ. САЛААД САЙН ХҮНТЭЙ СУУ

    • aaaa says:

      яг тийм одоо наад залхуу унхиагүй архичин новшоосоо салсан дээр байхоо хэзээ өөрчлөгдөнө гэ хүлээхэв дээ нас чинь ч нилээн явлаа хөөрхий

    • aaaa says:

      Агсам тавина дээр нь бас зодно ичих ч үгүй чиний олж ирсэн хоол хүнсийг идээд ийм амьдрал гэж юу байхав дээ хөөрхий

  3. zochin says:

    busdiin ugeer ug hiihee bolio, nuhur chin nasaaraa oyutan yawahgui ee.

  4. Eegii says:

    Iim amidral gej yu baidgiin be. Hurdan salaa. Yamar dawartsiin ter dvv ni. Nz zaluu chini ch gesen medrel vv yamar yumandaa uugaad bdag bnaa. Yoo arai bishee.

  5. tiimuu says:

    uneheer zarts shig bgaa bol hetsuu dee harin huuhnuud udur tutmiin amidraliinhaa asuudliig het duviilguj zarts bolj ashigluulj meteer tailbarladag tal bii dee, sanhuugiin asuudlaa adil hemjeegeer hariutsah yostoi, chi buh asuudlaa zohitsuulj yawaa bol naad uher zaluu chin harin ch bayarlamaar yum doo

  6. зочин says:

    чи одоо ингэж давраагаад байвал удахгүй бүх л зүйлийг өөрөө хийдэг нөхөр чинь зүгээр л амий хичээсэн хүн болно до эгч чинийх шиг амьдралыг 20 жил туулж явна да

  7. Эр хүн says:

    Дүү миньдээ чамд энэ нөхдүүд ойлгомжтой зөвөлсөн л байна. Хэрэв зөвлөгөө дагахгүй бол яахч юм бичсэн юм бэ

  8. kkk says:

    arhi uudag bol burhan baigaad ch hereggui gej eej min heldeg. uuh durtai agsam deerees mongo olohgui amidrald nemergui chi yag yund ni bolood bga yum emegtei hun orovdoh hair 2 ig yalgaj chadahgui bidgaasaa bolood amidraldaa tom aldaa gargadag yum shuu

  9. Guree says:

    Huuhedgui bgaa deeree hurdan sal. Hezee ch zasrahgui. Nasaaraa ingej idrah bno. Tsaashdaa bir dordono. Huuhedtei bsn ch sal. Ingej bgaad chinuurii tahor dutuu esvel zurhnok ibvhteo bno strest orsoor bgaad

  10. fog says:

    өөрөө хүн бүрийн ачааг сайн дураараа гүйж очиж үүрэхээ л больчилдоо. наад хүмүүс чинь өөр өөрийн хариуцлагаа ухамсраараа хийх ёстой. өмнүүр нь орж хамаг юмыг амжуулаад байвал хэнд ч сайн юм болохгүй. дүүг нь өөртөө тэгж харьцахыг зөвшөөрөөд гөлийгөөд байж байдаг чиний буруу шд, эгчийн дүү тэрийгээ ингэчих тэгчих гээд эвтэйхэн зааварлаад сургачих хэрэгтэй, нөхөр чинь мөнгө олдоггүй мөртлөө шоуны мөнгөтэй тээ. эцэст нь хэлэхэд, хэн ч чамайг тэр айлын зарц бол гэж хүчлээгүй. заавал салах албагүй ч байдлыг өөрчлөх сонголт чамд өөрт чинь л байгаа

  11. Hulan says:

    Huuhedgui bga deeree sal da yasanch zovoh durtai yum naad zaluu chin bur davarchij chinii tolgoi deer garsan bn iim hun zasardaggui yuma daraa ni salii gesench oroitson baih bolno huuhedtei nas chin yavchihsan, uurtuu itgelgui aimhai geedl toochood bval barahgui ih

  12. Сайхан сэтгэл т says:

    Monica batsukh.com гэж интернетэд
    хийгээд үзээрэй тэгээд наад амьдарлын
    дасгалжуулагчаасаа зөвөлгөө ав
    чамд амжилт хүсье
    нээрээ өөрийгөө хайрладаггүй хүнийг
    Өөр хүмүүс хайрладаггүй гэж яг үнэн шүү
    асуудлыг гол нь өөрийгөө хайрлах, үнэлэх
    Хувь хүний хөгжлийн ном сайн унш гэж зөвлөе

  13. baagii ah says:

    Zaluu nas mash hurdan ungurdug nud irmehiin zuur chinii nas taliij ugsun baina. Ter ued erthen salj baihgui yavdaa gej uuriiguu zuhne. Gevch ene ued salahad bur hetsuu bolson bna. Uchir ni ta 2 olon huuhedtei bolson bna. Eejiigee duugee hairladaggui hun uur heniig ch hairlahgui hojim uhaan orj magad oloon jiliin daraa…

  14. Нэг эгч says:

    Хорин тавхан настай байж ийм их ачаа үүрч байдаг. Хүн зовлон даадаг, жаргал даадаггүй. Найз залуутайгаа ирээдүйн амьдралаа сайн төлөвлөж яриагүй л юм шиг байна. Чамаар бүх зардлаа даалгаж байдаг. Ирээдүйдээ бас тэгнэ гэсэн үг шүү дээ. Тэвчиж болно. Тэвчээрт хязгаар гэж бас бий. Тэвчээр барагдахад чиний нас оройтсон байх бий. Өөрийгөө сайн хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хайрлаагүй хүнийг хэн ч хайрладаггүй юм. Амьдралын төлөө чиний одоогийн зүтгэл ирээдүйн сайхан амьдралын эхлэл мөн байна уу үгүй байна уу сайн ухаж ойлгоорой. Мундаг дүү байна. Амжилт хүсье. Сайн хань эмэгтэй хүний амьдралд хамгийн чухал шүү. Миний дүү өөрөө хамгийн үнэ цэнэтэй гэдгээ сайн ойлгоорой.

  15. d says:

    Бүхэл бүтэн гэр бүлийг чи тэжээнэ гэж юу байсан юм. Мунхаг л байна даа чи. Зардлаа хувааж гаргах хэрэгтэй.

  16. She says:

    Нас залуу байна. Өөр сайн хүнтэй учирч л таараа. Ийм хөгийн залуугаас эртхэн хүүхэдтэй болоогүй байгаа дээрээ салаад өөрийнхөө амьдралыг бодсон нь дээрдээ. Ийм хүн засрана гэж байхгүй ээ засардаггүй юм. Салсны дараа эхэндээ санаж бэтэгрээд хэцүү л байна байх тэгэхдээ л тэвчээд өөр сайн хүн гарч ирэхийг нь хүлээ өөр сайн хүн гарч ирэхээр аяаандаа наад залуу чинь хүссэн хүсээгүй мартагдах л болно. Зүгээр л шийдээд наад зовлонт амьдралаасаа сал

    • Мөөгий says:

      She-ийн хэлж байгаатай санал нэг байна,

    • Zahidliin ezen says:

      Bi er n ih aimhai zoriggui hun ym shig bgaan. Salaad ywii geheer ywj chadku hamt bdag jargaltai mochoo bodood. Ghdee suuliin ued ih daramttai bolj irjiinaa. Esuul bi tiim teneg ym boluu? Medseer baij hamt bgaad bdag. Yah we?

      • d says:

        Илжиг модон хударгандаа дуртай гэж. Зовох дуртай юм бол тэгээд л байж байхгүй юу.

  17. enhee says:

    чи өөрөө зовох дуртай юм байлгүй дээ би бол нэг минут ч тэвчиж чадахгүй. энэ бол хайр биш. өөрийгөө наад аймшигтай амьдралаасаа чөлөөлөөч, өчнөөн залуучууд байхад зоддог, мөнгө олдоггүй арчаагүй юмтай зууралдаад. өөрийгөө хайрлаач. ийм хүүхнүүдийг харахаар зодчихмоор санагдаад байдаг юм.

    • Zahidliin ezen says:

      Ygaad ch ym oorchlogdono gej bodool teseed huleegeed bgaa shd. Neeree eregtei hun eroosoo oorchlogddoggui gejuu?

      • 27той залуу says:

        Өдий том болсон хүн өөрчлөгдөнө гэж ер нь бол хэцүү. Боловсролын түвшин амьдралын ухаанаас бас шалтгаалах байх. Өөр дээрээ бодоод үзэхэд экстэйгээ тохирдоггүй байсан, өөрийгөө өөрчлөгдөнө гэж боддог байсан. Гэвч юу ч өөрчлөгдөөгүй, тэрнээс өөртэйгөө тохирох хүн олж авсан нь дээрээ.

  18. 27той залуу says:

    Муу юманд уруу татдаг найз нөхөд үнэхээр хэцүү. Манай 2 ах 2ул тийм л найз нөхдөөс болж одоо амьдарч буй нийгмийн байр суурь амьдрал нь байж болохоос доогуур болсон.
    Эрэгтэйд чинь ухаарал өгөх тийм ноцтой үйл явдал нтр болохгүй л бол засрах гэж удах байх гэж бодож байна. Хүн өөрийн алдааг тийм амар ухаардаггүй шүү дээ.
    Эрэгтэй хүн өөрийгөө чадвартай гэж мэдэрч байж өөрийгөө мэдэрдэг. Эхнэр нь өөрөөс нь илүү мөнгө олдог ар гэрээ аваад явдаг бол өөртөө итгэх итгэл нь доогуур байдаг. Сайн ярилц гэе даа. Чамайг байхгүй болохоор байдал ямар болохыг сайн мэдэхгүй төсөөлөхгүй чамайг ямар чухал болохыг байхгүй хойно чинь л ойлгох байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.