Найз л бол найз гэж хүмүүс ярьдаг. Нэгэнт л найзын харьцаа тогтоосон бол ямар нэг ноцтой шалтгаан гарч тэднийг эвдрэлцүүлэхгүй л бол найз чигээрээ дуусна гэж хүмүүс баттай боддог.
Гэтэл найз гэдэг олон янз байдаг аж. Найзынхаа тухай ярих дуртай хүмүүс байхад огт ярих дургүй ч хүн байдаг. Тэгсэн атлаа найз хэвээрээ байх нь бий. Зарим хүүхнүүд найз эмэгтэйдээ дургүй. Яагаад гэвэл түүнийг дандаа л ямар нэг асуудалтай байдаг хэмээн дурамжхан байдаг. Гэтэл зарим хүүхнүүд асуудалтай найзынхаа төлөө чин сэтгэлээсээ гүйдэг, бас туслахыг хичээдэг.
Амьдрал дээр эмэгтэй хүн бүхэнд асуудалтай найз эмэгтэй байдаг гэнэ. Тэрхүү асуудалтай найз эмэгтэй нь үргэлж хэн нэгнээс тусламж хүсэх бөгөөд хичнээн хэрэгтэй зөвлөмж өглөө ч тэр, Тиймээ, гэхдээ…” гэсэн эсрэг нотолгоо хэлж туслах гэсэн хүмүүсийн урмыг хугалдаг.
Ингэсээр байгаад түүний сэтгэлд таарч тохирох юм гэж үгүй болж, надад хэн ч тусалж чадахгүй, найз хүүхнүүдийн маань хэнийх нь ч ухаан хүрэхгүй юм байна гэсэн гутранги үзэлтэй болно.
Ингээд л найз хүүхнүүдээ муу найзаар ээлж дараагаар тодруулах болно. Амьдралд найз бүсгүйчүүдийн дунд иймэрхүү асуудал түгээмэл гардаг.
Хэрэв тa үргэлж зовлон тоочдог найз эмэгтэйтэй бол яах вэ?
Түүний хүсэлт гуйлт хэт ойр ойрхон давтагдаад, тэгсэн хэрнээ чиний зөвлөмжийг байнга үл тоомсорлоод байдаг бол дараагийн удаа “Би мэдэхгүй” гээд шуудхан л хэлчих. Учир нь ийм хүнд таарсан цорын ганц шилдэг зөвлөгөө гэж байдаггүй юм. Харин түүнд энэ мэт асуудлаа өөрөө шийдэх боломж олго. Эхлээд тэр мэдээж гонгиноно. Яршиг төвөг болно. Чамайг хатуу сэтгэлтэй ч гэж хэлж магадгүй. Харин аажимдаа тэр өөрийн асуудлыг бусдад хэтэрхий үүрүүлж болохгүй юм байна гэдгийг ухаарах болно. Хамгийн гол нь түүнд өөртөө болон бусдад итгэх итгэлийг төрүүлж өгөх хэрэгтэй. Өөрийнхөө амьдралын зорилгыг өөрөө ухаарч чадвал мэдээж бүх зүйл түүний санаснаар нь болно.
/Хань/
2 Comments
бвз
хэхэ. гоэ зоволгоо байна ш д.