Шотландад амьдардаг 5 настай Эйлид Патерсон охин эдэрэшгүй шатанд орсон хорт хавдартай. Эдгэрэх ямар ч боломжгүй болсон тухайгаа олж мэдсэний дараанаас Эйлид охин заавал амжуулах ёстой ажлынхаа жагсаалт гаргажээ. Эдгээр хүсэл дотроос “хамгийн сайн найзтайгаа үлгэрийн мэт хуримын ёслол хийх” гэсэн хүсэл хамгийн нандин нь болсон байна. Охины аав, ээж нь нандин хүслийг нь биелүүлэхээр шийдэж үнэхээр үлгэрийн юм шиг ёслол хийж чаджээ.
Эйлидийн хүслийг 6 настай Харрисон найз нь дэмжиж хуримын ёслолд оролцсон байна. Хурим үлгэрийн мэт хурим ямар байх ёстой яг тийм түвшинд гайхалтай болж өнгөрсөн бөгөөд хүүхдүүд “үүр мөнхийн сайн найзууд” болж бэлгэдлийн зүүлт солилцсон байна.
Эйлид Харрисон хоёр ууулзан цагаасаа хойш хамгийн сайн найзууд болсон тул энэ ёслолд оролцох нь Харрисоны хувьд маш чухал үйл явдаал болжээ.
Охин эээж Гейл “Тэр өдөр цус сэлбэсний дараагаар Эйлидийн бие их таагүйтсэн. Гэвч ёслолын уур амьсгал түүнийг танигдахгүй бол өөрчилсөн. Тэр гайхалтай үйл явдлыг мөч бүрээс баяр баясгалан авч байсан. Ийм дурсамж бол үнэлж баршгүй нандин зүйл” гэсэн байна.
Эйлидийн жагсаалтад үлгэрийн мэт хуримын ёслолоос гадна дельфинтэй хамт сэлэх, далайн эрэг дээр элсэнд тоглох, аквапаркт тоглох, онгоцоор нисэх, Диснейлэнд очих, жинхэнэ цас үзэх гээд хэд хэдэн чухал зүйл байгаа аж.